Семинар
99-р хичээл—Сургаал ба Гэрээ 87: Иосеф Смит дайны тухай бошиглов


“99-р хичээл—Сургаал ба Гэрээ 87: Иосеф Смит дайны тухай бошиглов,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 87,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

99-р хичээл: Сургаал ба Гэрээ 85–87

Сургаал ба Гэрээ 87

Иосеф Смит дайны тухай бошиглов

Залбирч буй Иосеф Смит

1830-аад онд Америкийн Нэгдсэн Улсад үүссэн улс төрийн тогтворгүй байдлын улмаас Иосеф Смит уг нөхцөл байдлын талаарх Бурханы бодлыг мэдэхээр Түүнд хандан залбирчээ. Дараах илчлэлт нь тухайн үед зөвхөн Бурхан л мэдэж чадах тодорхой нарийн зүйлс бүхий дайны тухай бошиглолыг агуулж байлаа. Энэ хичээл нь Их Эзэний бошиглогчдодоо хэлсэн бүх үг биелнэ гэдгийг ойлгоход суралцагчдад тусалж чадна.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Орсон Праттын туршлага

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 87-г судлахаар бэлтгэхэд нь туслахын тулд Орсон Праттын дараах номлолын туршлагыг товчхон ярьж өгөх юм уу уншиж өгөхийг бод.

Орсон Пратт бол Арван хоёр төлөөлөгчийн чуулгын анхны гишүүдийн нэгээр үйлчилж байсан Сүмийн эхэн үеийн гишүүн юм. Тэрээр амьдралынхаа туршид АНУ, Канад даяарх олон номлолд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг номлохоор дуудагдаж байсан. Тэрээр уг аянууддаа Иосеф Смитийн 1832 онд Их Эзэнээс хүлээн авсан тодорхой илчлэлтийн хуулбарыг авч явжээ. Илчлэлт дэх бошиглол хараахан биелээгүй байсан ч ахлагч Пратт үүнийг бусадтай байнга хуваалцдаг байв. Хүмүүс уг бошиглолыг “хий хоосны туйл,” харин түүнийг “хууран мэхлэгчийн золиос” хэмээн байнга шоолж байсныг тэрээр эргэн дурссан байдаг (Orson Pratt, Journal of Discourses, 18:224–25).

  • Хэрэв та Орсон Праттын оронд байсан бол хүмүүсийн хариу үйлдэл танд хэрхэн нөлөөлөх байсан гэж бодож байна вэ?

Их Эзэнээс ирэх бошиглол

Орсон Праттын бусадтай хуваалцсан бошиглол Сургаал ба Гэрээ 87-д цэдэглэгдсэн. Бошиглолыг уншихаасаа өмнө уг хэсгийн гарчигт агуулагдаж буй түүхэн мэдээллийг ойлгох нь тустай байж болох юм.

сургалтын материалын шигтгээ зурагСуралцагчдад сайн мэдээний сургаал, зарчмуудыг олж мэдэхэд тусал. Үүгээр илүү их дадлага хийх бол Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: Сургаалыг заа дахь “Есүс Христийн сургаалд өөрөө суралц гарчигтай сургалтыг үзнэ үү. Сайн мэдээний сургаал, зарчмуудыг өөрсдөө олж мэдэхэд нь туслах, тогтсон хариулт руу хөтлөхөөргүй тодорхойлох асуултуудыг зохиож, уг ур чадвараар дадлага хийхийг бод.

Сургаал ба Гэрээ 87:1–4-ийг уншаад, Есүс Христ бошиглогчоороо дамжуулан юу илчилснийг олж мэд.

  • Их Эзэн юуг “удахгүй тохиох” болно хэмээн хэлсэн бэ?

  • Бид эдгээр шүлгээс Их Эзэний талаар юу мэдэж авч болох вэ?

Суралцагчдад Есүс Христийн талаар сурсан янз бүрийн үнэнүүдийг хуваалцах боломжийг олго. Тэдний дурдсан зүйлээс гадна Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан бидэнд ирээдүйн үйл явдлуудыг илчилж чадна гэдгийг ойлгуул.

Их Эзэний талаарх мэдлэгийн тухай илүү ойлголттой болохын тулд дараах судруудын заримыг эсвэл бүгдийг унш.

  • Та нар юу сурч мэдсэн бэ? Есүс Христийн талаар эдгээрийг мэдэх нь яагаад тустай гэж та нар бодож байна вэ?

  • Энэ мэдлэг та нарын Түүнд итгэх итгэлд хэрхэн нөлөөлж байна вэ?

Их Эзэнд болон Түүний бошиглолд итгэх итгэл

Их Эзэн ирээдүйд тохиох тэрхүү үйл явдлуудыг Иосеф Смитэд илчилсний дараа юу болсныг суралцагчдад ойлгуулахын тулд дараах догол мөрийг унш эсвэл тоймлон хэл.

1833 оны эхээр Иосеф Смитийн бошиглолын дараахан Америкт дэгдэж магадгүй гэж яригдаж байсан санал зөрөлдөөн тайван замаар шийдэгдэв.

  • Хэрэв та нар Иосеф Смитийн бошиглолын талаар тухайн үед мэдэж байсан бол ямар асуулттай тулгарна гэж бодож байна вэ?

Орсон Пратт уг бошиглол хэрхэн, хэзээ биелэх нь тодорхойгүй болсон үед төрсөн бодлынхоо талаар эргэн дурсжээ.

Орсон Пратт

Их Эзэн надтай ярьж, надад илчлэлт өгсөн учир энэ бошиглол үнэн гэдгийг би мэдэж байсан. Би бас энэ ажлын тэнгэрлэг чанарыг ойлгож байсан. Жил өнгөрөх тусам зарим нэг хуучны танил маань: “За тэгээд, тэр зөгнөл чинь юу болж байна? Хэзээ ч тийм юм болохгүй шүү дээ” гэж хэлдэг байв. Харин би: “Чи жаахан азна, Их Эзэнд тогтоосон цаг бий” гэж хэлдэг байсан. (Orson Pratt, Journal of Discourses, 18:224–25)

  • Орсон Праттын хариултаас юу нь та нарт онцгой санагдаж байна вэ?

  • Тэр хэрхэн итгэлээр үйлдэж, үргэлжлүүлэн мөнхийн талаас нь харахаар сонгосон бэ?

Их Эзэнтэй хамт зогсохыг сонгох

Суралцагчдыг хос хосоороо эсвэл жижиг бүлгээрээ дараах асуултын талаар ярилцаад, хариултаа ангийнхантай хуваалцахад урих талаар бодож үз.

  • Өнөө цагийн бошиглогчийн захиасны хариуд итгэлээр үйлдэхийг шаардах ямар нөхцөл байдал байж болох вэ?

Бусад хүний санал нийлдэггүй зүйлийн талаар заахдаа Их Эзэний бошиглогчидтой нэг байр суурьтай байхад хэр бэлэн байгаагаа тунгаан бодоход суралцагчдыг урамшуул.

Сургаал ба Гэрээ 1:37–38 болон 21:4–6-г унш. Бусад хүн тэдний үгтэй санал нийлэхгүй байсан ч Их Эзэн болон Түүний бошиглогчдод үнэнч үлдэхэд туслах сургаалуудыг хайж ол.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

Их Эзэний бошиглол биелэхийг харахын тулд ихэвчлэн итгэл, тэвчээр шаардагддаг гэдгийг суралцагчдад ойлгуулахын тулд дараах түүхэн нөхцөл байдлыг хуваалцах талаар бодож үз.

Хэдийгээр Иосеф Смитийг амьд ахуйд уг бошиглол гүйцэлдээгүй ч нэг хэсэг нь анх өгөгдсөн цагаасаа хойш бараг 30 жилийн дараа биелсэн. Зөрчилдөөн Өмнөд Каролинад эхэлсэн ба өмнөд, умард мужууд 1861–1865 он хүртэл бие биеийнхээ эсрэг дайтсан юм. Бошиглосны дагуу өмнөдийнхөн Их Британиас тусламж гуйсан бөгөөд боол байсан олон хүн эздийнхээ эсрэг тулалджээ (Сургаал ба Гэрээ 87:1–4-ийг үзнэ үү). Энэ дайнд олон хүн амиа алдсан юм. Бошиглолд дурдсанчлан, дараагийн дайнууд дэлхий даяарх үндэстнүүд дээр буусан (Сургаал ба Гэрээ 87:6–7-г үзнэ үү).

Ариун газруудад зогсогтун

Зарим суралцагч энэ бошиглолд дүрслэгдсэн дайн, сүйрлийн талаар бодох үедээ тодорхойгүй байдал эсвэл айдсыг мэдэрч магадгүй. Энэхүү илчлэлт дэх Их Эзэний сүүлчийн үгсэд эцсийн өдрүүдийн зовлон зүдгүүр дунд бидэнд туслах зөвлөгөө агуулагддаг гэдгийг тайлбарла.

Сургаал ба Гэрээ 87:8-ыг уншаад, Их Эзэний зөвлөгөөг хайж ол.

  • Энэ дэлхий дээр амар амгалан, аюулгүй байдлыг олж авахад туслах Их Эзэний бидэнд өгсөн ямар ариун газрууд байдаг вэ?

Та Их Эзэнд мөн Түүний бошиглогчдод итгэлтэй үлдэх нь “ариун газруудад зогсоод … шилжин нүүхгүй байх” нэг арга гэдгийг тайлбарлаж болох юм. Өнөөдөр ярилцсан үнэнийхээ талаар гэрчлээд, суралцагчдыг хүлээн авсан сүнслэг сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхэд урамшуул.