“98-р хичээл—Сургаал ба Гэрээ 86: Аврагч Израилыг цуглуулж байна,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 86,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 86-д цэдэглэгдсэн илчлэлтээр дамжуулан Аврагч буудай болон зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийнхээ анхны тайлбарт нэмэлт утгыг илчилсэн (Матай 13:36–43). Тэрээр Хоёр дахь ирэлтдээ бэлтгэн зөв шударга хүмүүсийг цуглуулах Өөрийн ажлын талаар заасан. Энэ хичээл нь суралцагчдад Аврагчтай хамт Израилыг цуглуулахаар хичээж зүтгэхэд тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Аврагч Өөрийн хүмүүсийг цуглуулдаг
Аврагчийг дагах эсвэл Түүнд цугларах хүслийнхээ талаар бод. Бусдыг Түүнд цуглуулахад туслах хүслээ бас бод. Судлах явцдаа та өөрийгөө болон бусдыг Есүс Христэд цуглуулах нь хэр чухлыг ойлгуулах үнэнийг олж мэд.
Буудай болон зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэл
Иосеф Смит, Фредерик Г.Виллиамс хоёрыг Библийн сүнслэгээр өдөөгдсөн орчуулга дээр ажиллаж байхад Аврагч буудай болон зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийн тайлбарыг илчилсэн. Энэ орчуулга Сургаал ба Гэрээ 86-д цэдэглэгдсэн байдаг.
2:15
Аврагч сургаалт зүйрлэлийг ийн тайлбарласан
Сургаал ба Гэрээ 86:1–7-г уншаад, Аврагч бидэнд сургаалт зүйрлэлийн ямар бэлгэдлийг ойлгоход тусалсныг олж мэд.
-
Их Эзэний Хоёр дахь ирэлтийнхээ бэлтгэл болгон хийж буй ажлын талаар та нар энэ сургаалт зүйрлэлээс юу сурсан бэ?
-
Энэ үнэнийг мэдэх нь Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн тухай бодох үед найдвар, амар амгаланг мэдрэхэд тань хэрхэн туслах вэ?
-
Энэ үнэн өнөөдрийн та нарын гаргаж буй шийдвэрүүдийг хэрхэн удирдаж чадах вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бид өнөөдөр Их Эзэнтэй хамт Израилыг цуглуулах ажилд хэрхэн оролцож болох талаар ийн хуваалцсан.
18:51
Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөө үзүүлэгч болгохыг сонгосон хүмүүсийг Их Эзэн цуглуулж байна.
Олон зууны туршид бошиглогчид энэ цугларалтын тухай зөгнөн хэлсэн [Исаиа 11:11–12; 2 Нифай 21:11–12; Moзая 15:11] ба яг одоо ид өрнөж байна! Их Эзэний Хоёр дахь ирэлтийн өмнөх нэн чухал оршил үйл явдлын хувьд энэ нь дэлхий дээрх хамгийн чухал ажил билээ! …
Бид хөшигний хоёр талд Израилыг цуглуулах ажлын талаар ярихдаа мэдээж номлол, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын тухай ярьдаг. Бид мөн хамт амьдардаг, ажилладаг, үйлчилдэг хүмүүсийнхээ зүрх сэтгэлд итгэл, гэрчлэлийг нь бататгах тухай ярьдаг. Бид ямар ч үед хөшигний аль аль талд байгаа хэнд ч болов Бурхантай гэрээ байгуулж, түүнийгээ сахихад нь туслахдаа Израилыг цуглуулахад тусалж байдаг. (Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101)
Аврагчтай хамт Израилыг цуглуулах төлөвлөгөө гарга
Зорилгодоо хэрхэн, хэзээ хүрэх тухай дэлгэрэнгүй мэдээлэл оруул.