“Сургаал ба Гэрээ 85–87: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 85–87,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 85–87
Сургаал ба Гэрээ 85–87
Тойм
1832 онд бошиглогчийг Библийн сүнслэгээр өдөөгдсөн орчуулга дээр ажиллаж байхад Их Эзэн буудай болон зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийн (Сургаал ба Гэрээ 86-г үзнэ үү) тайлбарыг илчилжээ. Хэдэн долоо хоногийн дараа буюу Христийн мэндэлсний баяраар бошиглогч АНУ-д удахгүй боолчлолтой холбоотой улс төр, иргэний эмх замбараагүй байдал үүснэ гэдгийг урьдчилан харав. Их Эзэн түүнд эдгээр үйл явдал үхлийн аюултай дайнд хүргэнэ гэдгийг илчилсэн.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэхэд хэрэгтэй санаануудыг танд өгнө.
Сургаал ба Гэрээ 86
Хичээлийн зорилго: Суралцагчдад Аврагчтай хамт Израилыг цуглуулахаар хичээхэд нь туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Матай 13:24–30-аас буудай ба үрийн сүүлний (зэрлэг өвсний) тухай сургаалт зүйрлэлийг уншаад, энэ сургаалт зүйрлэл тэдний хувьд ямар утгатай талаар хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь.
-
Видео: “Jesus Declares the Parables of the Wheat and Tares, Mustard Seed, and Leaven” (цагийн код 2:15; 00:00–01:30 хүртэл үзнэ үү); “Бурхан ялах болтугай” (цагийн код 18:42; 4:14–5:48 хүртэл үзнэ үү); “LightTheWorld—Follow the Example of Jesus Christ. Share His Light—Serve as He Served” (цагийн код 2:35: 0:29–2:17 хүртэл үзнэ үү).
Сургаал ба Гэрээ 87
Хичээлийн зорилго: Их Эзэний бошиглогчдодоо хэлсэн бүх үг биелнэ гэдгийг ойлгоход туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Бурханы бошиглогчийн ирээдүйн үйл явдлыг зөгнөн хэлсэн судрын жишээг хуваалцах бэлтгэлтэй ир.