“Сургаал ба Гэрээ 88:1–13, 41–50: Христийн гэрэл,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 88:1–13, 41–50,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Огайогийн Көртландад байхдаа Иосеф Смит болон дээд санваартнууд Тэнгэрлэг Эцэгт хандан Сионыг барихтай холбоотой илчлэлт авахын төлөө залбирчээ. Энэхүү илчлэлт нь Есүс Христийн гэрлийн хүч, цар хүрээний тухай үнэнийг заасан. Энэ хичээл нь суралцагчдад амьдралдаа байгаа Христийн гэрлийн нөлөөнд илүү их талархахад туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Иосеф Смит болон Сүмийн есөн ахлагч Огайогийн Көртланд дахь Ньюел К.Витнейн дэлгүүрийн дээд давхарт цугларав. Тэд Сионыг байгуулах үүргийнхээ талаар илүү ихийг ойлгохыг хүсэж байлаа. Иосеф хүн бүрийг Их Эзэний тааллыг мэдэхийн тулд ээлжлэн залбирахад урьжээ. Тэднийг залбирсны дараа бошиглогч одоогийн Сургаал ба Гэрээ 88-ыг хүлээн авсан юм.
Сургаал ба Гэрээ 88:6–13-ыг уншаад, эдгээр шүлэгт Есүс Христ болон Түүний гэрлийн талаар та нарт юу зааж буйг олж мэд.
-
Та нар Христийн гэрлийн талаар гүн сэтгэгдэл төрүүлсэн юуг сурсан бэ?
-
Христийн гэрлийн нөлөөг та нар амьдралдаа хэрхэн харсан бэ?
-
Христийн гэрлийг амьдралдаа таньж мэдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд чинь хэрхэн нөлөөлж чадна гэж та нар бодож байна вэ?