“101-р хичээл—Сургаал ба Гэрээ 88:14–41: Селестиел хуулийг дагахыг хичээх,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 88:14–41,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 88-д Их Эзэн Амилуулалт ба алдар суугийн хаант улсууд, түүний дотор селестиел алдар суугийн тухай үнэнийг илчилсэн. Эдгээр үнэн нь Есүс Христийг итгэлтэйгээр дагадаг Сүмийн гишүүдийг нэгтгэж, адисалж чадна. Энэ хичээл нь суралцагчдад селестиел алдар сууг хүлээн авч чадна гэдэгтээ илүү итгэлтэй болоход тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Селестиел алдар суугийн зорилго
-
Та нарын бодлоор одоогийн сонголтууд тань селестиел хаант улсад орохоор урагшлахад тусалж байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?
-
Та нар Есүс Христийн тусламжтайгаар эцэстээ селестиел алдар сууг хүлээн авч чадна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?
Сургаал ба Гэрээ 88-д цэдэглэгдсэн Их Эзэний илчлэлт нь мөнхийн үнэнийг ойлгоход бидэнд туслах тэнгэрлэг гэрлийг өгдөг. 88-р хэсгээс бид Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөө, Есүс Христийн тухай үнэн, мөн Тэдний оршихуйд эргэн очих арга замын талаар дэлгэрэнгүй сурч авдаг.
Сургаал ба Гэрээ 88:14–17, 27–31-ийг унш. Уншиж байхдаа дараахыг тунгаан бод.
Бурханы хуулиудыг дагах нь алдар сууд хөтөлдөг
Сургаал ба Гэрээ 88:21–24, 34–36, 38–39-ийг уншаад, бид хэрхэн селестиел биетэй амилуулагдах боломжтойг олж мэд. Онцгой санагдсан үг, хэллэгүүдийг тэмдэглэх талаар бодож үз.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.
Мэдээж хэрэг селестиел хаант улсын хууль бол сайн мэдээний хууль юм. Бидний гэрээнүүд Аврагчийг байнга санаж байх болон дуулгавартай байдал, золиослол, өргөл, шударга үнэнч байдлын талаарх Селестиел хаант улсын хуульд багтдаг. (Д.Тодд Кристоффэрсон, “Сионд ирэгтүн,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46)
-
Та нар Тэнгэрлэг Эцэгийн хайр, шударга ёс, нигүүлслийн талаар юу сурч байна вэ?
-
Тэрээр хүүхэд бүртэйгээ хэрхэн ажилладаг талаар та нарт ямар мэдрэмж төрж байна вэ?
3 Нифай 27:19–20-ийг уншаад, Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ селестиел алдар сууг хүлээн авах боломжийг хэрхэн олгосон талаар олж мэд. Та эдгээр шүлгийг Сургаал ба Гэрээ 88:21, 34-тэй холбож болох юм.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.
2:3
Бид нигүүлслийн төлөө залбирдаг шигээ нүглийг даван гарч, хөдөлмөрлөж, хичээхийн төлөө залбирах ёстой. Сул талаа хүчтэй болгохын төлөө өөртөө зохистойгоор шүүмжтэй хандаж, өдөр бүр няцашгүй хөдөлмөрлөж буй хүмүүсийг хараад, Их Эзэн гарцаагүй баярлаж байгаа. Жинхэнэ наманчлал, жинхэнэ өөрчлөлт олон удаагийн хичээл зүтгэлийг шаардаж магадгүй. Гэвч ийм хичээл зүтгэлд ямар нэгэн сайн сайхан, цэвэр ариун зүйл байдаг бөгөөд ийм нэгэнд тэнгэрлэг өршөөл, эдгэрэл аяндаа урсан ирдэг. Учир нь үнэхээр “ариун журам ариун журмаа хайрладаг; гэрэл гэрэлтэй нэгдэн нийлдэг, [мөн] нигүүлсэл нь нигүүлслийн өрөвч сэтгэлийг агуулж, мөн өөрийнхөндөө үзүүлдэг” (С ба Г 88:40).
Наманчлалаар бид селестиел хуулийн дагуу амьдрах чадвараа тасралтгүй сайжруулж чадна. Учир нь “селестиел хаант улсын хуулийг мөрдөх боломжгүй тэд селестиел алдар сууг тэсэн гарч чадахгүй” (С ба Г 88:22) гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг. (Д.Тодд Кристоффэрсон, “Наманчлалын бурханлаг бэлэг,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46)
-
Аврагчийн Цагаатгалыг ойлгох нь селестиел алдар сууд хүрч чадна гэсэн итгэлд тань хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Та нар өнөөдөр судалсан зүйл дээрээ үндэслэн селестиел алдар сууд хүрч чадахгүй хэмээн айж байгаа хүнд юу гэж хэлж болох вэ?