102-р хичээл—Сургаал ба Гэрээ 88:51–95: ‘Надад ойр байгтун, мөн би та нарт ойр байх болно,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 88:51–95,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
102-р хичээл: Сургаал ба Гэрээ 88
“Надад ойр байгтун, мөн би та нарт ойр байх болно”
Сургаал ба Гэрээ 88-ын энэ хэсэгт Есүс Христ Өөрийн бүтээлүүдийг хэрхэн удирдаж, биднийг Өөрт нь ойртоход урьдаг талаараа илчилсэн. Энэ хичээл нь суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой ойр байхаас ирдэг адислалуудыг хүлээн авахад тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Сургаал ба Гэрээ 88-д Аврагч Өөрийн бүтээлүүдийг удирддаг хүчнийхээ талаар дүрсэлсэн (41–45-р шүлгийг үзнэ үү). Тэрээр бид тэнгэр дэх одод болон гаргуудыг харахдаа “сүр жавхлан хийгээд сүр хүчиндээ хөдлөн яваа Бурханыг харсан” (Сургаал ба Гэрээ 88:47) гэж заасан. Дараа нь Тэрээр Бурхан бүтээлүүдтэйгээ хэрхэн харьцдаг талаар сургаалт зүйрлэл ярьсан. Уг сургаалт зүйрлэлд Бурхан Өөрийн хүүхдүүдийн оршин суух олон дэлхийг бүтээсэн ба тус бүрд нь зочилдог гэдгийг заадаг. Их Эзэн найз нөхдөдөө Өөртэй нь ойр байхдаа Өөрийг нь дуудахыг зарлиглажээ (51–62-р шүлгийг үзнэ үү).
Сургаал ба Гэрээ 88:63-ыг уншаад, Есүс Христ биднийг юу хийхэд урьж байгааг олж мэд.
-
Та нарын хувьд ямар урилга утга учиртай санагдсан бэ?
-
Та нар эдгээр урилгаас ямар зарчмуудыг тодорхойлж болох вэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойртох гэдэг нь юу гэсэн үг болохыг та нар хэрхэн тайлбарлах вэ?
-
Та нар тэднийг ямар арга замаар бидэнд ойртдог гэж бодож байна вэ?
-
Хүн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой ойр байхыг хүсэж болох ямар шалтгаанууд байдаг вэ?
Сургаал ба Гэрээ 88:63–69-ийг судлаад, дараах хүснэгтийг бөглө.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойртох арга замууд
|
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойр байхаас ирдэг адислалууд
|
---|
| |
-
Эдгээр үйлдэл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойртоход хэрхэн тусалж чадна гэж та нар бодож байна вэ?
-
Эдгээр адислал Тэдэнтэй харилцах та нарын харилцаанд хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Та нар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойр байх гэж хэрхэн хичээж байгаа вэ?
-
Та нар эсвэл таньдаг хэн нэгэн чинь Тэдэнтэй ойр байхаар хичээснийхээ төлөө хэрхэн адислагдаж байсан бэ?