“166-р хичээл—Хариултуудыг олохын тулд итгэлээр үйлдэх,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Хариултуудыг олохын тулд итгэлээр үйлдэх,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
166-р хичээл: Төгс эзэмших сургаал: Асуултууддаа хариулт олох
Хариултуудыг олохын тулд итгэлээр үйлдэх
Сүнслэг мэдлэг олж авах, 2-р хэсэг
Есүс Христ биднийг Өөрт нь найдаж, амьдралынхаа турш итгэлээр үйлдэхэд урьдаг. Ялангуяа асуулт, нөхцөл байдлуудыг хялбар шийдэх боломжгүй үед бид Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлэх нь амин чухал. Энэ хичээл нь асуултууддаа хариулт эрэлхийлэхдээ хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэж болохоо ойлгоход суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф дараах асуултыг тавьсан.
Сүмийн тухай эсвэл Сүмийн сургаалын талаар асуух нь зөв үү? (Dieter F. Uchtdorf, “The Reflection in the Water” [Church Educational System devotional, Nov. 1, 2009], thechurchnews.com)
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын мэдэгдлийн үлдсэн хэсгийг уншихдаа та хариултаа түүнийхтэй хэрхэн харьцуулахаа олж мэд.
Хайрт залуу найзууд минь, магадлан лавлах нь үнэн рүү хөтөлдөг тул бид асуух дуртай хүмүүс. Чухам ийм л замаар, нэгэн залуу эрэгтэйд асуулт байснаас Сүмийн эхлэл тавигдсан. Ер нь асуухгүйгээр яаж үнэнийг олж мэдэхийг би сайн мэдэхгүй байна. …
… Магадлан лавлах нь гэрчлэлийг төрүүлэгч мөн. … Асуух нь сул дорой байдлынх биш. Энэ нь өсөлтийн эхлэл мөн. (Dieter F. Uchtdorf, “The Reflection in the Water” [Church Educational System devotional, Nov. 1, 2009], thechurchnews.com)
Заримдаа Сүмийн сургаал, зан үйл, түүхийг ойлгоход бэрх шинэ мэдээлэл, асуулт бидэнд гарч ирж магадгүй. Бидэнд мөн хариулахад хэцүү асуултууд байж болно. Асуулт байна гэдэг нь эргэлзэхээс өөр. Итгэлтэйгээр асуух нь Есүс Христийн талаарх бидний ойлголт, гэрчлэлийг нэмэгдүүлнэ. Эргэлзээг өөгшүүлэх нь Түүнд итгэх итгэлд маань сөргөөр нөлөөлөх болно.
Хэцүү асуултуудад хариулах
Мадисон Иосеф Смит олон эхнэртэй байх ёсыг дагадаг байсныг семинарт байхдаа олж мэджээ. Үүнийг сонссоны дараа түүнд хэдэн асуулт гарч ирэв.
8:35
Бидэнд хэцүү асуулт гарч ирэх үед сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах нь тусална.
Өнөөдрийн суралцах туршлага нь итгэлээр үйлдэх зарчмуудад төвлөрнө.
Сургаал ба Гэрээ 6:36-г унш. Аврагчийн энэ урилга хэрхэн бидэнд итгэлээр үйлдэхэд тусалж болохыг тодорхойл.
-
Энэ шүлгийн ямар ямар үг, хэллэг сайн мэдээ болон Сүмийн талаар асуух юмтай Мадисонд болон бусад хүнд тус болох вэ?
-
Яагаад эдгээр үг, хэллэг тус болох вэ?
Танд сүнслэг байдлын талаар асуулт байгаа үед итгэлийнхээ дагуу үйлдэж болох арга замуудыг олж мэдэхийн тулд Төгс эзэмших сургаалын үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–7-р догол мөрийг унш.
8:35
Хичээлийн дараа Мадисон багш руугаа очин, Иосеф Смит яагаад олон эхнэр авах ёсыг дагадаг байсныг асуужээ. Багш нь түүнд хариултаа эрэлхийлэх явцдаа сайн мэдээг амьдралдаа үргэлжлүүлэн дагаж, чин сэтгэлээсээ залбирахыг урамшуулав. Мадисон залбирч, судраас судалснаар хариултаа цаг нь болоход хүлээн авна гэсэн сүнслэг өдөөлтийг авчээ. Мадисон үргэлжлүүлэн итгэлээр үйлдэж, Тэнгэрлэг Эцэг, Түүний төлөвлөгөөний талаарх гэрчлэлдээ тулгуурласнаар аажим аажмаар амар амгаланг мэдрэхэд тусалсан хариултуудаа олж авч эхэлсэн юм. Энэ үйл явцын турш Мадисон Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаа нь сайжирсныг мэдэрсэн. Итгэлээр үйлдэх үед Бурхан бидний эрэлхийлж буй хариултыг буюу амар амгаланг өгөх болно гэдгийг тэрээр мэдэж авсан юм.
-
Мадисоны үйлдлүүд түүний Есүс Христэд итгэх итгэлийг хэрхэн харуулсан бэ?
-
Мадисоны туршлагаас бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай юу мэдэж авч болох вэ?