Англи хэл сурах
6-р хичээл: Гэр бүл


“6-р хичээл: Гэр бүл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)

“6-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав

Ярилцаж буй эрчүүд

Lesson 6

Family

Зорилго: Би гэр бүл дотор хэдэн хүн байдаг талаар ярьж сурна.

Personal Study

A-аас Д хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.

шигтгээ зураг a
Study the Principle of Learning: You Are a Child of God

Та бол Бурханы хүүхэд

I am a child of God with eternal potential and purpose.

Би бол мөнхийн чадавх, зорилготой Бурханы хүүхэд.

Бурхан бол бидний сүнсний Эцэг юм. Тиймээс Түүнийг бид Тэнгэрлэг Эцэг хэмээн нэрлэдэг. Тэнгэрлэг Эцэг тань танд хайртай. Тэр таныг өөрийнхөө жинхэнэ мөн чанар, Түүнтэй харилцах харилцаагаа ойлгоосой гэж хүсдэг. Бурхан Өөрийн бошиглогчдоор дамжуулан бидний жинхэнэ мөн чанарын талаар бидэнд заадаг. Библийн бошиглогч Паул:

“Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг” (Ром 8:16) гэж заасан.

Паулын сургаал таны хувьд үнэн юм. Та бол хайрт Тэнгэрлэг Эцэгийн хүү, охин. Танд мөнхийн чадавх бий. Амьдралд тань зориулсан зорилго Бурханд бий. Таныг Бурханаас асуух үед Тэр таны хэн болох, хэн болж чадах вэ гэдгээ олж харахад тань тусалж чадна. Англи хэл сурах чадвартаа эргэлзэх бүрдээ Бурханы хүүхэд гэдгээ сана. Тэр танд хайртай ба өсөж хөгжин, ахиц дэвшил гаргахад тань туслахыг хүсдэг. Таныг Түүнд хандан залбирч, тусламж эрэлхийлэх үед Тэр суралцахад тань туслах болно.

Халуун чинжүү бариад инээмсэглэж буй эмэгтэй

Ponder

  • Хайрладаг аав, хүүхэд хоёрын харилцааг та хэрхэн дүрслэх байсан бэ?

  • Хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгтэй гэдгээ мэдэх нь өөрийнхөө талаарх бодол санаанд тань хэрхэн нөлөөлөх вэ?

  • Та Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаагаа хэрхэн хөгжүүлж болох вэ?

шигтгээ зураг б
Memorize Vocabulary

Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Эдгээр үгийг өдөр тутамдаа ашиглаж болох нөхцөл байдлын талаар эргэцүүлэн бод.

family

гэр бүл

have/has

-тэй/той байдаг

How many … ?

Хэдэн … вэ?

There are …/There is …

… байдаг

Numbers

1 – one

1 – нэг

2 – two

2 – хоёр

3 – three

3 – гурав

Илүү numbers-ыг Хавсралтаас үзнэ үү.

Nouns

husband

нөхөр

wife

эхнэр

father (dad)

эцэг (аав)

mother (mom)

эх (ээж)

brother/brothers

ах/ах нар

sister/sisters

эгч/эгч нар

child/children

хүүхэд/хүүхдүүд

daughter/daughters

охин/охид

son/sons

хүү/хүү нар

boy/boys

хөвгүүн/хөвгүүд

girl/girls

охин/охид

person/people

хүн/хүмүүс

Илүү family nouns-ыг Хавсралтаас үзнэ үү.

шигтгээ зураг в
Practice Pattern 1

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.

Q: How many (noun) are in your family?A: There are (number) (noun) in my family.

Questions

1-р загвар асуулт: хэдэн нэр үг байдаг вэ танай гэр бүлд

Answers

1-р загвар хариулт: тоо нэр үг байдаг манай гэр бүлд

Examples

Q: How many people are in Sam’s family?A: There are four people in his family.

Паркад зургаа авхуулж буй гэр бүл

Q: How many sisters are in your family?A: There are two sisters in my family.

Q: How many sons are in your family?A: There is one son in my family.

шигтгээ зураг г
Practice Pattern 2

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Найзтайгаа харилцан ярилцахдаа загвар өгүүлбэрүүдийг ашиглахыг хичээ. Ярилцаж эсвэл мессеж илгээж болно.

Q: How many (noun) do you have?A: I have (number) (noun).

Questions

1-р загвар асуулт: хэдэн нэр үг танд байдаг вэ

Answers

2-р загвар хариулт: надад тоо нэр үг байдаг

Examples

Хавай дахь аз жаргалтай гэр бүл

Q: How many children do you have?A: I have six children.

Q: How many brothers does she have?A: She has three brothers.

шигтгээ зураг д
Use the Patterns

Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрд хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.

Additional Activities

englishconnect.org/learner/resources эсвэл EnglishConnect 1 Дасгалын ном руу орж, хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг хийж гүйцэтгэ.

Act in Faith to Practice English Daily

Өдөр бүр англи хэлээ таслахгүй давт. Өөрийн “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Суралцах зорилгоо эргэн харж, хичээл зүтгэлээ үнэл.

Conversation Group

Discuss the Principle of Learning: You Are a Child of God

(20–30 minutes)

Халуун чинжүү бариад инээмсэглэж буй эмэгтэй

шигтгээ зураг 1
Activity 1: Practice the Patterns

(10–15 minutes)

Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.

Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:

  • Асуух дадлага хий.

  • Хариулах дадлага хий.

  • Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.

2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.

шигтгээ зураг 2
Activity 2: Create Your Own Sentences

(10–15 minutes)

Зургуудыг хар. Гэр бүлийн тухай асууж, асуултад хариул. Аль болох олон дахин хэл. Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.

New Vocabulary

who is

хэн бэ

Example: Yuka

Паркт зургаа авхуулж буй гэр бүл
  • A: Who is Yuka?

  • B: Yuka is the mother.

  • A: How many people are in Yuka’s family?

  • B: There are six people in her family.

  • A: How many children does Yuka have?

  • B: She has three children.

  • A: How many daughters does Yuka have?

  • B: She has two daughters.

  • A: How many sons are in her family?

  • B: She has one son.

Image 1: Kalani

Хавай дахь аз жаргалтай гэр бүл

Image 2: Akin

Гурван хүүхдийнхээ хамт инээмсэглэж буй эцэг эх

Image 3: Betty

Гал тогооны өрөөндөө хүүхдүүдтэй хамт жигнэмэг хийж буй ээж

шигтгээ зураг 3
Activity 3: Create Your Own Conversations

(15–20 minutes)

Гэр бүлийнхнийхээ гишүүдийн талаар асуу бас хариул. Аль болох олон дахин хэл. Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.

Example

  • A: How many people are in your family?

  • B: There are six people in my family.

  • A: How many sisters do you have?

  • B: I have three sisters.

  • A: How many children does your sister have?

  • B: She has six children.

Evaluate

(5–10 minutes)

Тухайн зорилгод хүрэхэд гаргасан ахиц, англи хэлээ өдөр тутам давтахад зориулсан хичээл зүтгэлээ үнэл.

Evaluate Your Progress

I can:

  • Use family words.

    Гэр бүлтэй холбоотой үгс ашигла.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Say how many people are in my family.

    Өөрийн гэр бүлд хэдэн хүн байдгийг хэл.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай

Evaluate Your Efforts

Хичээл зүтгэлээ үнэлэхдээ:

  1. Суралцах зарчмыг судал.

  2. Үг цээжил.

  3. Загвар өгүүлбэрүүдийг давт.

  4. Өдөр бүр давт.

Зорилго тавь. “Бие даан судлах тэмдэглэл” дэх Судлах зөвлөмжийн талаар бод.

Хамтрагчдаа зорилгоо хэлж хуваалц.

Act in Faith to Practice English Daily

“Бурхан бол Тэнгэр дэх бидний хайрт Эцэг бөгөөд Тэр бүх хүүхдээ, тэр дундаа таныг төгс хайрладаг. Биднийг Түүнийг хайрлахаас ч өмнө Тэр биднийг хайрласан бөгөөд Түүний чамайг гэх хайрын нотолгоо хаа сайгүй бий” (God’s Love, ComeUntoChrist.org).