Англи хэл сурах
8-р хичээл: Өдөр бүр түгээмэл хэрэглэгддэг юмс


“8-р хичээл: Өдөр тутам түгээмэл хэрэглэгддэг юмс,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)

“8-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав

Ном уншиж буй гэр бүл

Lesson 8

Everyday Common Items

Зорилго: Би хэн нэгэнд байдаг юмсын талаар асуухдаа энэ, тэр, эдгээр, тэдгээр гэсэн үгсийг ашиглаж сурна.

Personal Study

A-аас Д хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.

шигтгээ зураг a
Study the Principle of Learning: Press Forward

Урагш тэмүүлэх

With God’s help, I can press forward even when I face obstacles.

Би саад бэрхшээлтэй тулгарсан ч Бурханы тусламжтайгаар урагш тэмүүлж чадна.

Бид бүгд амьдралдаа сорилт бэрхшээлтэй тулгардаг. Заримдаа бидний асуудал бэрхшээл зорилгодоо хүрэхэд маань саад болдог. Мормоны Номын бошиглогч, удирдагч Нифай олон сорилтыг туулсан. Тэрээр бүхий л амьдралаа ард түмэндээ зааж, үйлчлэхэд зориулжээ. Тэрээр тэднийг хүнд хэцүү сорилттой тулгарах болно гэдгийг мэдэж байсан төдийгүй тэдэнд тууштай байж сурахад нь туслахыг хүссэн. Нифай ийн сургажээ.

“Найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүл” (2 Нифай 31:20).

Та мөн урагш тэмүүлж чадна. “Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх” гэдэг нь хүнд хэцүү үед ч Есүс Христэд итгэсээр байж чадна гэсэн үг юм. Хэцүү зүйл тулгарсан эсвэл та алдаа гаргасан ч гэсэн Тэр таны хичээл зүтгэлийг адисална гэдэгт та итгэдэг. Жишээлбэл: Та англиар ярих гэж хичээж байхдаа алдаа гаргаж байгаагаа анзаарсан байж болно. Шинэ үгсийг эргэн санахад хэцүү цаг үе танд байсан байж магад. Түүнийг суралцахад тань тусална гэсэн итгэлээр та урагш тэмүүлж, өдөр бүр дадлага хийж чадна. Ямар ч сорилт бэрхшээл тулгарсан бай, та итгэлээр тууштай урагшилж чадна.

Христ ба мандаж буй нар

Ponder

  • Англи хэл сурах явцад “урагшлах” ямар арга зам танд байна вэ?

  • Хэцүү зүйл тулгарсан үед хичээн зүтгэхэд танд юу тусалдаг вэ?

шигтгээ зураг б
Memorize Vocabulary

Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Шинэ үгсээ эргэн санахад тань тустай цээжлэхэд туслах карт хий. Цаас эсвэл аппликэйшн ашиглаж болно.

not

үгүй/биш

this/these

энэ/эдгээр

that/those

тэр/тэдгээр

Nouns

book/books

ном/номууд

chair/chairs

сандал/сандлууд

clock/clocks

цаг/цагууд

computer/computers

компьютер/компьютерууд

key/keys

түлхүүр/түлхүүрүүд

notebook/notebooks

дэвтэр/дэвтрүүд

pen/pens

үзэг/үзгүүд

pencil/pencils

харандаа/харандаанууд

phone/phones

утас/утаснууд

table/tables

ширээ/ширээнүүд

wallet/wallets

хэтэвч/хэтэвчүүд

watch/watches

цаг/цагнууд (бугуйн)

шигтгээ зураг в
Practice Pattern 1

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.

Q: What is this?A: This is a (noun).

Questions

1-р загвар асуулт: юу вэ энэ

Answers

1-р загвар хариулт: тэр бол нэр үг

Examples

Бугуйн цаг

Q: What is this?A: This is a watch.

Багц харандаа

Q: What are these?A: These are pencils.

Түлхүүр

Q: What is that?A: That is a key.

шигтгээ зураг в
Practice Pattern 2

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Загвар өгүүлбэрүүдийн дүрмийг ойлгож авахыг хичээ. Англи хэл таны төрөлх хэлтэй юугаараа төстэй, юугаараа ялгаатайг эргэцүүлэн бод.

Q: Is this my (noun)?A: Yes, it is.

Questions

2-р загвар асуулт: энэ миний нэр үг үү/уу

Answers

2-р загвар хариулт: тийм ээ, мөн

Examples

Q: Is this your book?A: No, it is not.

Түлхүүрүүд

Q: Are those her keys?A: Yes, they are.

шигтгээ зураг д
Use the Patterns

Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрд хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.

Additional Activities

englishconnect.org/learner/resources эсвэл EnglishConnect 1 Дасгалын ном руу орж, хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг хийж гүйцэтгэ.

Act in Faith to Practice English Daily

Өдөр бүр англи хэлээ таслахгүй давт. Өөрийн “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Суралцах зорилгоо эргэн харж, хичээл зүтгэлээ үнэл.

Conversation Group

Discuss the Principle of Learning: Press Forward

(20–30 minutes)

Христ ба мандаж буй нар

шигтгээ зураг 1
Activity 1: Practice the Patterns

(10–15 minutes)

Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.

Хамтрагчтайгаа 1-р загварыг хэлж давтахдаа:

  • Асуух дадлага хий.

  • Хариулах дадлага хий.

  • Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.

2-р загварыг дагаж хэл.

шигтгээ зураг 2
Activity 2: Create Your Own Sentences

(10–15 minutes)

Зургуудыг хар. Зураг тус бүр дэх юмсын талаар асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.

Example

Давхарласан ном
  • A: What are those?

  • B: Those are books.

  • A: Are those your books?

  • B: No, they are not my books.

Image 1

Сэрүүлэгтэй хоёр цаг

Image 2

Ширээ, сандал

Image 3

Тэмдэглэлийн дэвтэр

Image 4

Түлхүүрүүд

Image 5

Өнгө өнгийн харандаанууд

Image 6

Номын санд ном барьсан эрэгтэй

Image 7

Гар утсаа ашиглаж буй хоёр эмэгтэй

шигтгээ зураг 3
Activity 3: Create Your Own Conversations

(15–20 minutes)

Өрөөнд байгаа таван зүйлийг сонго. Тэдгээрийг хамтрагчдаа үзүүл. Зүйл тус бүрийн талаар асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.

Example

Хар гар утас
  • A: What is that?

  • B: That is a phone.

  • A: Is it your phone?

  • B: Yes, it is.

Evaluate

(5–10 minutes)

Тухайн зорилгод хүрэхэд гаргасан ахиц, англи хэлээ өдөр тутам давтахад зориулсан хичээл зүтгэлээ үнэл.

Evaluate Your Progress

I can:

  • Say what something is.

    Ямар нэгэн зүйлийн юу болохыг хэл.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Use this, that, these, and those.

    Энэ, тэр, эдгээр, тэдгээр гэсэн үгсийг ашигла.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Ask if something belongs to someone.

    Хэн нэгэнд ямар нэгэн зүйл байгаа эсэхийг асуу.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай

Evaluate Your Efforts

Хичээл зүтгэлээ үнэлэхдээ:

  1. Суралцах зарчмыг судал.

  2. Үг цээжил.

  3. Загвар өгүүлбэрүүдийг давт.

  4. Өдөр бүр давт.

Зорилго тавь. “Бие даан судлах тэмдэглэл” дэх Судлах зөвлөмжийн талаар бодож үз.

Хамтрагчдаа зорилгоо хэлж хуваалц.

Act in Faith to Practice English Daily

“Бүү бууж өг. Үргэлжлүүлэн алх. Үргэлжлүүлэн оролдсоор бай. Тусламж, аз жаргал өмнө чинь байна. … Эцэстээ бүх зүйл сайн сайхан болно. Бурханд найдан, сайн зүйл ирнэ гэдэгт итгээрэй” (Jeffrey R. Holland, “‘An High Priest of Good Things to Come,’Ensign, November 1999, 38).