“7-р хичээл: Гэр бүл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)
“7-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав
Lesson 7
Family
Зорилго: Би гэр бүлийн гишүүдийн талаар асууж бас хариулж сурна.
Personal Study
A-аас Д хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.
Study the Principle of Learning: Exercise Faith in Jesus Christ
Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх
Jesus Christ can help me do all things when I exercise faith in Him.
Хэрэв би Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлбэл Тэр надад бүх зүйлд тусалж чадна.
Есүс Христ бол Бурханы Хүү. Түүнд бүх хүч бий. Бид судруудаас Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлсэн хүний тухай уншдаг. Хүүхэд нь маш хүнд өвчтэй тул хэн ч түүнд тусалж чадаагүй. Тэр эцэг хүүхдээ эдгээж өгөхийг Есүсээс гуйжээ. Есүс түүнд ийн хэлжээ.
“Итгэдэгт нь бүх юм боломжтой. … Хүүгийн эцэг —Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач хэмээн чарлав. … Есүс [хүүхдийг] гараас нь барьж өндийлгөхөд хүү босов” (Марк 9:23–24, 27).
Энэ хүний адил та өөрт байгаа найдвар, итгэлээр эхэлж болно. Дараа нь та залбирах, судар судлах замаар итгэлээ хөгжүүлж чадна. Та англи хэл сурснаар итгэлээ бэхжүүлж чадна. Та одоо мэддэг зүйлээсээ эхэлж болно. Хийж чаддаг зүйлээ англи хэлээр илэрхийлэхэд анхаарлаа хандуулж, үүнийгээ аль болох байнга ашигла. Өдөр бүр англи хэлээр сонсож, уншиж, ярьж мөн бич. Хэрэв та чадах бүхнээ итгэлтэйгээр үйлдвэл Тэр танд итгэлээ өсгөхөд тусалж чадна.
Ponder
-
Та Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хэрэгжүүлж чадах вэ?
-
Та англи хэл сурснаар итгэлээ хэрхэн хөгжүүлж чадах вэ?
Memorize Vocabulary
Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав.
Tell me about … |
… -ын/ийн талаар ярьж өгөөч |
yourself |
өөрийнхөө |
Nouns
cousin/cousins |
үеэл/үеэлүүд |
eyes |
нүд |
glasses |
нүдний шил |
hair |
үс |
mustache |
сахал |
Adjectives
blue |
цэнхэр |
brown |
бор |
green |
ногоон |
hazel |
цайвар бор |
blonde |
шаргал |
black |
хар |
gray |
саарал |
red |
улаан |
white |
цагаан |
long |
урт |
short** |
богино |
tall |
өндөр |
short* |
богино |
married |
гэрлэсэн |
single |
ганц бие |
**Англи хэлэнд short гэдэг үгээр өндөр нам, урт богиныг илэрхийлж болдог.
Practice Pattern 1
Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.
A: Tell me about your (noun).B: They have (adjective) (noun).
Examples
A: Tell me about your brother.B: He has a mustache.
A: Tell me about your sisters.B: They have black hair.
A: Tell me about your aunt.B: She has blue eyes.
Practice Pattern 2
Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Өдөр тутам дадлага хийхдээ эдгээр загвар өгүүлбэрийг анзаарч харахыг хичээ. Хамтрагчаа солиод, дахин давт.
Q: Is your (noun) (adjective)?A: Yes, he is (adjective).
Examples
Q: Is your sister married?A: Yes, she is married.
Q: Are you married?A: No, I am single.
Q: Are your sisters tall?A: No, they are short.
Use the Patterns
Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрд хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.
Conversation Group
Activity 1: Practice the Patterns
(10–15 minutes)
Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.
Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг хэлж давтахдаа:
-
Асуух дадлага хий.
-
Хариулах дадлага хий.
-
Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.
2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.
Activity 2: Create Your Own Sentences
(10–15 minutes)
Доорх бүлгүүдийн аль нэгээс нэг хүн сонго. Хамтрагчдаа ямар хүн сонгосноо хэлэхгүй. Сонгосон хүнийхээ талаар гурван өгүүлбэр хэл. Таны хамтрагч хэн гэдгийг таалгана. Ээлжлэн гүйцэтгэ.
New Vocabulary
bald |
халзан |
beard |
хууз сахалтай |
curly |
буржгар үстэй |
straight |
шулуун үстэй |
old |
хөгшин |
young |
залуу |
Example: Maria
-
A: She has blue eyes. She has gray hair. She has glasses.
-
B: Is it Maria?
-
A: Yes!
Image Group 1
Image Group 2
Image Group 3
Image Group 4
Activity 3: Create Your Own Conversations
(15–20 minutes)
Гэр бүлийн гурван гишүүнийг сонго. Хүн тус бүрийн тухай асуу бас хариул. Аль болох олон дахин хэл. Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.
Example
-
A: Tell me about your cousin.
-
B: My cousin has curly hair. She has blue eyes.
-
A: Is your cousin tall?
-
B: Yes, she is tall.
-
A: Is your cousin married?
-
B: No, she is single.