Англи хэл сурах
9-р хичээл: Хувцас ба өнгө


“9-р хичээл: Хувцас ба өнгө,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)

“9-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав

Алхаж буй охид

Lesson 9

Clothing and Colors

Зорилго: Би хэн нэгний юу өмссөнийг дүрслэн хэлж сурна.

Personal Study

A-аас Д хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.

шигтгээ зураг a
Study the Principle of Learning: Counsel with the Lord

Их Эзэнтэй зөвлөлдөх

I improve my learning by counseling with God daily about my efforts.

Би хичээл зүтгэлийнхээ талаар өдөр бүр Бурхантай зөвлөлдсөнөөр суралцахуйгаа сайжруулдаг.

Суралцахуй бол цаг хугацааны явцад бий болдог үйл явц юм. Бурхан суралцаж, өсөж хөгжихөд тань туслахыг хүсдэг. Тэрээр том зорилгод хүргэдэг жижиг жижиг алхмын дагуу хийж сурахад тань туслахыг хүсдэг. Мормоны Номд итгэлээрээ хүчирхэг Алма хэмээх хүний тухай өгүүлдэг. Тэрээр Бурханы бошиглогч, улс орныхоо удирдагч байсан. Алма ийн заажээ.

“Өчүүхэн мөн энгийн зүйлсээр агуу их зүйлс улиран авчрагддаг. … Бүх үйлүүддээ Их Эзэнтэй зөвлөгтүн, мөн тэрээр чамайг сайны төлөө чиглүүлэх болно” (Алма 37:6, 37).

Бурхан өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр дамжуулан ажилладаг. Өчүүхэн үйлдэл нь цаг хугацааны явцад том үр дүн авчирдаг. Бид Тэнгэрлэг Эцэгт хандан Түүний Хүү Есүс Христийн нэрээр залбирдаг. Та залбирах, судраас судлах зэргээр дамжуулан Их Эзэнтэй зөвлөлдөж чадна. Тэр танд сайжруулах өчүүхэн, энгийн аргуудыг сонгоход тусална. Танд сонсож ойлгох чадвараа сайжруулах шаардлага байна уу? Залбирахдаа та Бурхантай зөвлөлдөж, өдөрт 10 минут найзтайгаа англи хэлээр ярьж, дадлага хийхээр шийдэж болно. Шинэ үгсээ эргэн санахад танд хэцүү байдаг уу? Залбирахдаа та Бурхантай зөвлөлдөж, автобусанд явж байхдаа шинэ үгсээ эргэн харж, шалгахаар шийдэж болно. Тууштай хичээл зүтгэл тань англи хэл сурахад “агуу зүйлсийг” авчрах болно.

Орон дээрээ залбирч буй хүү, охин хоёр

Ponder

  • Танай соёлд “өчүүхэн, энгийн зүйлс” гэдэгтэй төстэй үг байдаг уу?

  • Та хичээл зүтгэлийнхээ талаар Бурхантай хэрхэн зөвлөлдөж болох вэ?

  • Та англи хэл сурахын тулд өдөр бүр ямар ямар жижиг зүйлийг хийж болох вэ?

шигтгээ зураг б
Memorize Vocabulary

Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Эдгээр үгийг амьдрал дээр ашиглахыг хичээ. Эдгээр үгийг хэзээ хаана ашиглах талаар эргэцүүлэн бод.

I’m

би

he’s

тэр (эр)

she’s

тэр (эм)

they’re

тэд

wearing

өмссөн байна

looking for

хайж байна

this/these

энэ/эдгээр

that/those

тэр/тэдгээр

clothing

хувцас хунар

color/colors

өнгө/өнгөнүүд

Nouns

coat/coats

хүрэм/хүрмүүд

dress/dresses

даашинз/даашинзууд

pants

өмд

shirt/shirts

цамц/цамцнууд

shoe/shoes

гутал/гутлууд

skirt/skirts

банзал/банзлууд

sweater/sweaters

ноосон цамц/ноосон цамцнууд

Adjectives

orange

улбар шар

purple

нил ягаан

yellow

шар

Илүү colors-ыг 7-р хичээлээс үзнэ үү.

шигтгээ зураг в
Practice Pattern 1

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.

Q: What are you wearing?A: I’m wearing a (adjective) (noun).

Questions

1-р загвар асуулт: юу та өмссөн байна вэ

Answers

1-р загвар хариулт: би өмссөн байна тэмдэг нэр нэр үг

Examples

Улаан поло цамц

Q: What is he wearing?A: He’s wearing a red shirt.

Q: What is she wearing?A: She’s wearing an orange skirt.

Q: What are they looking for?A: They’re looking for black shoes.

шигтгээ зураг г
Practice Pattern 2

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий.

Q: Do you like this (adjective) (noun)?A: Yes, I like that (adjective) (noun).

Questions

2-р загвар асуулт: та дуртай юу энэ тэмдэг нэр нэр үг

Answers

2-р загвар хариулт: тийм ээ, би дуртай тэр тэмдэг нэр нэр үг

Examples

Q: Do you like this green sweater?A: No, I don’t like that green sweater.

Улаан хос гутал

Q: Do you like these red shoes?A: Yes, I like those shoes.

шигтгээ зураг д
Use the Patterns

Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрд хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.

Additional Activities

englishconnect.org/learner/resources эсвэл EnglishConnect 1 Дасгалын ном руу орж, хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг хийж гүйцэтгэ.

Act in Faith to Practice English Daily

Өдөр бүр англи хэлээ таслахгүй давт. Өөрийн “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Суралцах зорилгоо эргэн харж, хичээл зүтгэлээ үнэл.

Conversation Group

Discuss the Principle of Learning: Counsel with the Lord

(20–30 minutes)

Орон дээрээ залбирч буй хүү, охин хоёр

шигтгээ зураг 1
Activity 1: Practice the Patterns

(10–15 minutes)

Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин хэлж давт.

Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг хэлж давтахдаа:

  • Асуух дадлага хий.

  • Хариулах дадлага хий.

  • Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.

2-р загварыг дагаж хэл.

шигтгээ зураг 2
Activity 2: Create Your Own Sentences

(10–15 minutes)

New Vocabulary

belt/belts

бүс/бүснүүд

sock/socks

оймс/оймснууд

suit/suits

костюм/костюмнууд

tie/ties

зангиа/зангианууд

Part 1

Хувцаслалтын талаар асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.

Example
  • A: What are you wearing?

  • B: I’m wearing blue pants, a white shirt, yellow socks, and red shoes.

Part 2

Зургуудыг хар. Хүн бүрийн хувцаслалтын талаар асууж, асуултад хариул. Аль болох олон дахин хэл. Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.

Example: Eliana
Саарал цамц, хар өмд өмссөн, цом барьсан эмэгтэй
  • A: What is Eliana wearing?

  • B: She’s wearing a gray shirt and black pants.

Image 1: Nadia

Гэртээ бүжиглэж буй эмэгтэй

Image 2: Obasi

Инээмсэглэж буй костюмтай эрэгтэй

Image 3: Mateo

Хөл бөмбөг тоглож буй цэнхэр богино өмд, шар цамцтай хүү (хөл бөмбөгчин)

Image 4: Hina

Хөл бөмбөг тоглож буй хар цамц, хар богино өмд, хар оймс, шар гуталтай охин (хөл бөмбөгчин)

шигтгээ зураг 3
Activity 3: Create Your Own Conversations

(15–20 minutes)

Жүжигчлэн тогло. А хамтрагч хувцасны дэлгүүрт ажилладаг. Б хамтрагч хувцас, гутал авахаар дэлгүүрээр явж байна. Зураг тус бүр дэх юмсын талаар асууж, асуултад хариул. Дүрээ соль. Хамтрагчаа солиод, дахин давт.

Example

Бор гутал, цэнхэр гутал
  • A: What are you looking for?

  • B: I’m looking for shoes.

  • A: Do you like these brown shoes?

  • B: No, I don’t like those brown shoes.

Image 1

Ногоон гутал, улаан гутал

Image 2

Дэлгүүрт өлгөөтэй эмэгтэй хувцаснууд

Image 3

Дэлгүүрт өлгөөтэй эрэгтэй хувцаснууд

Image 4

Өнгө өнгийн оймс

Image 5

Өнгө өнгийн зангиа

Evaluate

(5–10 minutes)

Тухайн зорилгод хүрэхэд гаргасан ахиц, англи хэлээ өдөр тутам давтахад зориулсан хичээл зүтгэлээ үнэл.

Evaluate Your Progress

I can:

  • Talk about clothing and colors.

    Хувцас болон өнгөний талаар ярь.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Say what I and others are wearing.

    Өөрийнхөө болон бусдын юу өмссөн байгааг хэл.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай

Evaluate Your Efforts

Хичээл зүтгэлээ үнэлэхдээ:

  1. Суралцах зарчмыг судал.

  2. Үг цээжил.

  3. Загваруудыг давт.

  4. Өдөр бүр давт.

Зорилго тавь. “Бие даан судлах тэмдэглэл” дэх Судлах зөвлөмжийн талаар бодож үз.

Хамтрагчдаа зорилгоо хэлж хуваалц.

Act in Faith to Practice English Daily

“Бид Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч, заавар, удирдамж хүлээн авч … гагцхүү өөрсдийн хийж чадахгүй зүйлсийг хийх чадвартай болдог. …

“Залбир. Тэгээд сонс! Оюундаа ирэх бодол санааг бичиж ав. Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглээд, хийхээр өдөөгдсөн үйл хэргүүдээ хийж дуусга” (Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115–120).