“14-р хичээл: Ажил, мэргэжил,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)
“14-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав
Lesson 14
Jobs and Careers
Зорилго: Би хэн нэгний ажлын талаар, мөн хаана ажилладаг талаар нь ярьж сурна.
Personal Study
A-аас Д хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.
Study the Principle of Learning: You Are a Child of God
Та бол Бурханы хүүхэд
I am a child of God with eternal potential and purpose.
Би бол Бурханы мөнхийн чадавх, зорилготой хүүхэд.
Та бол хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хүү, охин. Тэр таныг удирдах болно. Түүний тусламжтайгаар та өөрийн чадавхаас илүүг хийж чадна. Бид Мормоны Номоос ард түмнийхээ бошиглогч-удирдагч болох Нифай хэмээх нэгэн залуу эрийн талаар мэдэж авдаг. Бурхан Нифайг болон түүний гэр бүлийг шинэ нутаг руу удирдан хөтлөхийг хүсжээ. Энэ газар далайн цаана байсан тул Нифай завь хийх ёстой болов. Тэрээр урьд өмнө завь хийж огт үзээгүй байв. Ах нар нь түүнийг чадна гэдэгт итгэсэнгүй. Нифай Бурханаас удирдамж эрэлхийлжээ.
Нифай ах нартаа “Мөн эдүгээ, хэрэв [Бурхан] … хүмүүсийн үрсийн дунд ийм олон гайхамшгийг гүйцэлдүүлсэн юм бол, усан онгоц барихыг тэрээр надад яахан зааварлаж чадахгүй байх билээ?” (1 Нифай 17:51) гэж хэлсэн.
Нифай, түүний гэр бүлийнхэн хөлөг онгоц хийх, далайг гатлах хүнд бэрх замыг Бурханы тусламжтайгаар даван гарсан. Бурхан Нифайд тусалсны адилаар танд туслахыг хүсдэг. Та удирдамж эрэлхийлэн залбирч болно. Та сурч байгаа зүйлээ ойлгож, санаж байхын тулд залбирч болно. Залбирч байхдаа өөрт төрж буй бодол санаа, мэдрэмждээ анхаарлаа хандуулаарай. Тэгээд итгэлээр үйлд. Түүний тусламжтайгаар та тусламж авалгүй хийж чадахаасаа илүүг хийж чадна.
Ponder
-
Англи хэл сурах аялал тань Нифайн хөлөг онгоц барих түүхтэй хэр төстэй байна вэ?
-
Та англи хэл сурахдаа Бурханаас ямар тусламж гуйж болох вэ?
Memorize Vocabulary
Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Эдгээр үгийг амьдрал дээр ашиглахыг хичээ. Эдгээр үгийг хэзээ хаана ашиглах талаараа эргэцүүлэн бод.
job |
ажил, мэргэжил |
Nouns 1
factory |
үйлдвэр |
hospital |
эмнэлэг |
office |
оффис, албан газар |
restaurant |
ресторан, зоогийн газар |
school |
сургууль |
store |
дэлгүүр |
Nouns 2
accountant |
нягтлан бодогч |
artist |
уран бүтээлч |
cashier |
кассчин |
computer programmer |
компьютерын программист |
cook |
тогооч |
custodian |
манаач, харуул, сахиул, жижүүр |
doctor |
эмч |
electrician |
цахилгаанчин |
factory worker |
үйлдвэрийн ажилчин |
farmer |
фермийн эзэн, фермер |
lawyer |
хуульч |
mechanic |
механикч |
nurse |
сувилагч |
office worker |
албан хаагч |
salesperson |
худалдагч, борлуулагч |
server |
үйлчлэгч |
teacher |
багш |
Practice Pattern 1
Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.
Q: Where do you work?A: I work at a (noun 1).
Examples
Q: Where do you work?A: I work at a hospital.
Q: Where does she work?A: She works at an office.
Practice Pattern 2
Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Загвар өгүүлбэрүүдийг чанга хэлж үз. Өөрийнхөө ярианд бичлэг хийх талаар бодож үз. Зөв дуудах, түгдрэлгүй ярихад анхаарал хандуул.
Q: What’s your job?A: I’m a (noun 2).
Examples
Q: What’s your job?A: I’m a nurse.
Q: What’s his job?A: He’s an electrician.
Q: What’s her job?A: She’s an artist.
Use the Patterns
Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрд хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.
Conversation Group
Activity 1: Practice the Patterns
(10–15 minutes)
Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.
Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:
-
Асуух дадлага хий.
-
Хариулах дадлага хий.
-
Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.
2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.
Activity 2: Create Your Own Sentences
(10–15 minutes)
Зургуудыг хар. Хүн нэг бүрийн ажил мэргэжлийг асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ.
Example: Carlos
-
A: Where does Carlos work?
-
B: He works at a school.
-
A: What’s his job?
-
B: He’s a teacher.
Activity 3: Create Your Own Conversations
(15–20 minutes)
Ямар ажил мэргэжилтэй мөн хаана ажилладгийг асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.
New Vocabulary
home |
гэр орон |
student |
оюутан |
university |
их сургууль |
Example
-
A: What’s your job?
-
B: I’m an electrician.
-
A: Where do you work?
-
B: I work at a factory.