“17-р хичээл: Хоол хүнс,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)
“17-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав
Lesson 17
Food
Зорилго: Би хоол захиалж, захиалга авч сурна.
Personal Study
A-аас Д хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.
Study the Principle of Learning: Press Forward
Урагш тэмүүлэх
With God’s help, I can press forward even when I face obstacles.
Би саад бэрхшээлтэй тулгарсан ч Бурханы тусламжтай урагш тэмүүлж чадна.
Бид олон сорилт бэрхшээлтэй тулгарсан Рут хэмээх нэгэн эмэгтэйн тухай судруудаас мэдэж авдаг. Түүний нөхөр нас барсан ба тэр хүүхэдгүй байв. Түүний хадам эх Наоми нутаг руугаа буцахаар төлөвлөж, Рутыг үлд хэмээсэн боловч Рут ийн хариулав,
“Таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан. … [Наоми] [Рутыг] өөртэй нь хамт явахаар эрс шийдсэнийг харав” (Рут 1:16, 18).
Рут шийдэмгий, итгэлтэй байв. Рут Наомитэй хамт байж, гэр бүл, соёл зан заншлаасаа хол, харийн газарт амьдрахыг сонгожээ. Тэрээр шинэ шашиндаа итгэлтэй байхыг сонгов. Рут, Наоми хоёрт бүх зүйл хэцүү байжээ. Тэд маш ядуу байсан тул хангалттай хоолтой байх гэж тэмцэж байв. Рут Бурханд итгэх итгэлээр урагшилж, Наомиг асрамжилсаар байв. Бурхан түүний зүтгэл тэмцлийг харж, хичээл зүтгэлийг нь адисалсан. Хэсэг хугацааны дараа Рут дахин гэрлэж, хүүхэдтэй болсон төдийгүй гэр бүлдээ хангалттай хоолтой байдаг болжээ. Рутын нэгэн адил та Бурханд итгэж чадна. Хүнд бэрх үед ч та итгэлээр урагш тэмүүлж чадна.
Ponder
-
Рутад тохиолдсон явдал танд хэрхэн хамаатай байх вэ?
-
Та хэрхэн Бурханд найдан урагш тэмүүлэх вэ?
-
Урагш тэмүүлэх нь англи хэл сурах туршлагатай тань хэр хамаатай вэ?
Memorize Vocabulary
Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Эдгээр үгийг амьдрал дээр ашиглахыг хичээ. Эдгээр үгийг хэзээ хаана ашиглахаа эргэцүүлэн бод.
Can I take your order? |
Таны захиалгыг авч болох уу? |
What would you like to order? |
Та юу захиалах вэ? |
I’d like … |
Би …-маар/мээр байна. |
I’d like to order … |
Би … захиалмаар байна |
in |
-доо, дотор |
on |
дээрээ |
with |
-тай хамт |
Nouns
beans |
шош |
dessert |
амттан |
drink |
уух юм |
fries |
шарсан төмс |
hamburger (burger) |
хамбургэр (бургэр) |
ice |
мөс |
noodles |
гоймон |
onion |
сонгино |
pizza |
пицца |
salad |
салат |
sandwich |
хачиртай талх, сэндвич |
sauce |
сүмс |
soup |
шөл |
spices |
халуун ногоо |
tomato/tomatoes |
улаан лооль/улаан лоолиуд |
Practice Pattern 1
Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.
Q: Can I take your order?A: I’d like to order (noun), please.
Examples
Q: Can I take your order?A: Yes, I’d like to order beans, rice, and a drink, please.
Q: What would you like to order?A: I’d like soup and a salad, please.
Practice Pattern 2
Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Өдөр тутам дадлага хийхдээ эдгээр загвар өгүүлбэрийг анзаарч харахыг хичээ.
Q: What do you want in your (noun)?A: I want (noun) in my (noun).
Examples
Q: What do you want in your soup?A: I want noodles in my soup.
Q: What do you want with your hamburger?A: I want a drink with my hamburger.
Q: What do you want on your pizza?A: I want tomatoes on my pizza.
Use the Patterns
Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрд хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.
Conversation Group
Activity 1: Practice the Patterns
(10–15 minutes)
Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.
Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:
-
Асуух дадлага хий.
-
Хариулах дадлага хий.
-
Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.
2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.
Activity 2: Create Your Own Sentences
(10–15 minutes)
Дүрд тоглон үзүүл. А хамтрагч ресторанд ажилладаг. Б хамтрагч бол ресторанд байгаа үйлчлүүлэгч. Зураг тус бүр дээрх хоол хүнсний талаар асууж, асуултад хариул. Аль болох олон дахин хэл. Дүрээ соль. Хамтрагчаа солиод, дахин давт.
Example
-
A: Can I take your order?
-
B: I’d like pizza, please.
-
A: OK. What do you want on your pizza?
-
B: I want cheese, meat, and olives on my pizza.
-
A: Great. And what do you want with your pizza?
-
B: I want a drink, please.
Activity 3: Create Your Own Conversations
(15–20 minutes)
Цэс рүү хар. Дүрд тоглон үзүүл. А хамтрагч ресторанд ажилладаг. Б хамтрагч бол ресторанд байгаа үйлчлүүлэгч. Энэ хичээлээс болон 16-р хичээл дээр үзсэн үгсийн санг ашигла. Хамтрагчаа солиод, дахин давт.
New Vocabulary
Anything else? |
Өөр асуух зүйл байна уу? |
Example
-
A: What would you like to order?
-
B: I’d like chicken, please.
-
A: What do you want with your chicken?
-
B: I want rice with my chicken.
-
A: OK. Anything else?
-
B: Yes. I’d like cake, please. Thank you!