Англи хэл сурах
15-р хичээл: Ажил, мэргэжил


“15-р хичээл: Ажил, мэргэжил,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)

“15-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав

Талбайд ажиллаж буй хүмүүс

Lesson 15

Jobs and Careers

Зорилго: Би хэн нэгний ажил мэргэжлийг асууж бас хариулж сурна.

Personal Study

A-аас E хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.

шигтгээ зураг a
Study the Principle of Learning: Exercise Faith in Jesus Christ

Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх

Jesus Christ can help me do all things as I exercise faith in Him.

Намайг Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх үед Тэрээр надад бүх зүйлийг хийхэд тусалж чадна.

Есүс Христийн шавь нар завинд суугаад явж байв. Салхи хүчтэй салхилсан тул давалгаа өндөр байв. Энэ үед тэд Есүсийг усан дээгүүр алхлан, тэднийг зүглэн ирж явааг харжээ. Түүний шавь нарын нэг Петр усан дээгүүр алхаж Есүс дээр очихыг Түүнээс гуйв. Есүс Петрийг боломжгүй мэт санагдсан зүйл хийхэд урив.

Дараа нь юу болсныг Библид “Тэр —Ир гэлээ. Петр завинаасаа гарч, усан дээгүүр алхлан Есүс уруу явав.

Харин Петр салхи хараад айн живж эхлэв. Тэгээд, Эзэн, намайг авраач гэж орилоход нь

Есүс тэр даруй гар сунган түүнийг зуурч —Өчүүхэн итгэлтэн минь ээ, чи юунд эргэлзэв?” (Maтай 14:29–31) гэж өгүүлдэг.

Эхэндээ Петр итгэлээр үйлдэж, усан дээгүүр гайхамшигт байдлаар алхаж эхлэв. Гэвч тэрээр Есүс рүү харж байснаа больж, шуурга руу харж эхэлмэгц живж эхэлжээ. Петрийн нэгэн адил, хэрэв та айдастаа төвлөрч эхэлбэл бууж өгөхийг хүсэж магадгүй. Харин үүний оронд та Есүст анхаарлаа төвлөрүүлж болно. Шинээр хэл сурах нь бүтэхгүй мэт санагдаж болно. Боломжгүй мэт санагдах зүйлсийг хийхэд тань Есүс Христ тусална гэдэгт итгэ.

Усанд живж буй Петр лүү очиж буй Христ

Ponder

  • Цөхөрч, шантарсан үедээ итгэлээ Есүс Христэд төвлөрүүлэх ямар арга танд байдаг вэ?

  • EnglishConnect хөтөлбөрт хамрагдаж эхэлснээс хойш Есүс Христэд итгэх итгэл тань хэр өсөж нэмэгдсэн бэ?

шигтгээ зураг б
Memorize Vocabulary

Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Загвар өгүүлбэрт ашиглаж болох илүү олон үг сурахыг хичээ. Толь бичиг, орчуулагч ашиглах, найзаасаа асуух талаар бодож үз.

Verbs

build

(барилга) барих

clean

цэвэрлэх

deliver

хүргэх

design

загвар гаргах

help

туслах

manage

удирдах, зохицуулах

own

эзэмших

sell

худалдах

serve

үйлчлэх

Nouns

business/businesses

бизнес/бизнес

building/buildings

барилга/барилгууд

computer/computers

компьютер/компьютерууд

customer/customers

үйлчлүүлэгч/үйлчлүүлэгчид

employee/employees

ажилчин/ажилчид

product/products

бүтээгдэхүүн/бүтээгдэхүүнүүд

warehouse/warehouses

агуулах/агуулахууд

Adjectives

challenging

чадал сорьсон, чадвар туршсан

engaging

аятайхан, сэтгэл татам

fast-paced

хурдацтай

meaningful

ач холбогдолтой, учир утгатай

stressful

стресстэй

Илүү adjectives-ыг 5-р хичээлээс үзнэ үү.

шигтгээ зураг в
Practice Pattern 1

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.

Q: What do you do for work?A: I (verb) (noun).

Questions

1-р загвар асуулт: та ямар ажил хийдэг вэ

Answers

1-р загвар хариулт: би үйл үг нэр үг

Examples

Компьютер дээр ажиллаж буй эрэгтэй

Q: What do you do for work?A: I manage a business.

Q: What does he do for work?A: He sells computers.

Q: What do they do?A: They design buildings.

шигтгээ зураг г
Practice Pattern 2

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Загвар өгүүлбэр дэх дүрмийг ойлгохыг хичээ. Англи хэл таны төрөлх хэлтэй юугаараа төстэй, юугаараа ялгаатайг эргэцүүлэн бод.

Q: Do you like to (verb) (noun)?A: Yes, it’s (adjective).

Questions

2-р загвар асуулт: та нэр үг үйл үг дуртай юу

Answers

2-р загвар хариулт: тийм ээ, энэ тэмдэг нэр

Examples

Цэнхэр цамцтай эрэгтэй компьютерын ард

Q: Do you like to manage a business?A: Yes, it’s challenging.

Q: Does he like to sell computers?A: Yes, it’s fast-paced.

Q: Does she like to manage a warehouse?A: No, it’s stressful.

Q: Do they like to help customers?A: Yes, it’s engaging.

шигтгээ зураг д
Use the Patterns

Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрд хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.

Additional Activities

englishconnect.org/learner/resources эсвэл EnglishConnect 1 Дасгалын ном руу орж, хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг хийж гүйцэтгэ.

Act in Faith to Practice English Daily

Өдөр бүр англи хэлээ таслахгүй давт. Өөрийн “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Суралцах зорилгоо эргэн харж, хичээл зүтгэлээ үнэл.

Conversation Group

Discuss the Principle of Learning: Exercise Faith in Jesus Christ

(20–30 minutes)

Усанд живж буй Петр рүү очиж буй Христ

шигтгээ зураг 1
Activity 1: Practice the Patterns

(10–15 minutes)

Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.

Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:

  • Асуух дадлага хий.

  • Хариулах дадлага хий.

  • Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.

2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.

шигтгээ зураг 2
Activity 2: Create Your Own Sentences

(10–15 minutes)

Зургуудыг хар. Хүн нэг бүрийн ажил мэргэжлийг асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ.

Example: Paul

Хайрцаг зөөж буй эрэгтэй
  • A: What does Paul do for work?

  • B: He delivers products.

  • A: Does Paul like to deliver products?

  • B: Yes, it’s fast-paced.

Image 1: Jean, Benjamin, Anthony

Барилгын гурван ажилчин

Image 2: Sara

Угаалтуур цэвэрлэж буй эмэгтэй

Image 3: Malee and Arthit

Гудамжинд хоол зардаг лангууны дэргэд зогсож буй эрэгтэй, эмэгтэй хоёр

Image 4: Roberto and Francisco

Хормогчтой эрэгтэй ноосон майк өмссөн эрэгтэйтэй ярьж буй нь

Image 5: Juan

Хоол барьсан зөөгч

Image 6: Imani

Компьютерын ард инээмсэглэж буй ахимаг насны эмэгтэй

шигтгээ зураг 3
Activity 3: Create Your Own Conversations

(15–20 minutes)

Гэр бүлийн гурван гишүүнийг сонго. Хүн нэг бүрийн ажил мэргэжлийг асууж, асуултад хариул. Энэ хичээл болон 14-р хичээл дээр үзсэн загвар өгүүлбэр, үгсийн санг ашигла. Аль болох олон дахин хэл. Ээлжлэн гүйцэтгэ.

New Vocabulary

fix

засах

airplane

нисэх онгоц

airport

нисэх онгоцны буудал

Example

  • A: Where does your brother work?

  • B: He works at an airport.

  • A: What’s his job?

  • B: He’s a mechanic.

  • A: What does he do for work?

  • B: He fixes airplanes.

  • A: Does he like to fix airplanes?

  • B: Yes, it’s challenging.

Evaluate

(5–10 minutes)

Тухайн зорилгод хүрэхэд гаргасан ахиц, англи хэлээ өдөр тутам давтахад зориулсан хичээл зүтгэлээ үнэл.

Evaluate Your Progress

I can:

  • Describe my job.

    Ажил мэргэжлээ дүрслэн хэл.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Ask about someone’s job.

    Хэн нэгний ажил мэргэжлийг асуу.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Describe other people’s jobs.

    Бусад хүний ажил мэргэжлийг дүрслэн хэл.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай

Evaluate Your Efforts

Хичээл зүтгэлээ үнэлэхдээ:

  1. Суралцах зарчмыг судал.

  2. Үг цээжил.

  3. Загвар өгүүлбэрүүдийг давт.

  4. Өдөр бүр давт.

Зорилго тавь. “Бие даан судлах тэмдэглэл” дэх Судлах зөвлөмжийн талаар бод.

Хамтрагчдаа зорилгоо хэлж хуваалц.

Act in Faith to Practice English Daily

“Есүс Христэд итгэх итгэл бүх итгэлийн суурь бөгөөд бурханлаг хүчийг хүлээн авах зам болдог. …

… Бид итгэлээрээ дамжуулан Бурханы хүчийг амьдралдаа нээдэг. …

Их Эзэн бидний мөнх бус амьдрал дахь сул дорой байдлыг ойлгодог. Бид зарим үед бууж өгдөг. Гэвч Тэр бидний хэн болох агуу боломжийг мэддэг. …

Их Эзэн биднээс Түүний төгс хүчинд хүрэхийн тулд төгс итгэлтэй байхыг шаарддаггүй ч итгэхийг хүсдэг” (Рассэлл М.Нэлсон, “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” Ерөнхий чуулган, 2021 оны 4-р сар, 104).