Англи хэл сурах
17-р хичээл: Хоол хүнс


“17-р хичээл: Хоол хүнс,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)

“17-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав

Хамтдаа хоол хийж буй гэр бүл

Lesson 17

Food

Зорилго: Би хоол захиалж, захиалга авч сурна.

Personal Study

A-аас Д хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.

шигтгээ зураг a
Study the Principle of Learning: Press Forward

Урагш тэмүүлэх

With God’s help, I can press forward even when I face obstacles.

Би саад бэрхшээлтэй тулгарсан ч Бурханы тусламжтай урагш тэмүүлж чадна.

Бид олон сорилт бэрхшээлтэй тулгарсан Рут хэмээх нэгэн эмэгтэйн тухай судруудаас мэдэж авдаг. Түүний нөхөр нас барсан ба тэр хүүхэдгүй байв. Түүний хадам эх Наоми нутаг руугаа буцахаар төлөвлөж, Рутыг үлд хэмээсэн боловч Рут ийн хариулав,

“Таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан. … [Наоми] [Рутыг] өөртэй нь хамт явахаар эрс шийдсэнийг харав” (Рут 1:16, 18).

Рут шийдэмгий, итгэлтэй байв. Рут Наомитэй хамт байж, гэр бүл, соёл зан заншлаасаа хол, харийн газарт амьдрахыг сонгожээ. Тэрээр шинэ шашиндаа итгэлтэй байхыг сонгов. Рут, Наоми хоёрт бүх зүйл хэцүү байжээ. Тэд маш ядуу байсан тул хангалттай хоолтой байх гэж тэмцэж байв. Рут Бурханд итгэх итгэлээр урагшилж, Наомиг асрамжилсаар байв. Бурхан түүний зүтгэл тэмцлийг харж, хичээл зүтгэлийг нь адисалсан. Хэсэг хугацааны дараа Рут дахин гэрлэж, хүүхэдтэй болсон төдийгүй гэр бүлдээ хангалттай хоолтой байдаг болжээ. Рутын нэгэн адил та Бурханд итгэж чадна. Хүнд бэрх үед ч та итгэлээр урагш тэмүүлж чадна.

Рут, Наоми хоёр

Ponder

  • Рутад тохиолдсон явдал танд хэрхэн хамаатай байх вэ?

  • Та хэрхэн Бурханд найдан урагш тэмүүлэх вэ?

  • Урагш тэмүүлэх нь англи хэл сурах туршлагатай тань хэр хамаатай вэ?

шигтгээ зураг б
Memorize Vocabulary

Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Эдгээр үгийг амьдрал дээр ашиглахыг хичээ. Эдгээр үгийг хэзээ хаана ашиглахаа эргэцүүлэн бод.

Can I take your order?

Таны захиалгыг авч болох уу?

What would you like to order?

Та юу захиалах вэ?

I’d like …

Би …-маар/мээр байна.

I’d like to order …

Би … захиалмаар байна

in

-доо, дотор

on

дээрээ

with

-тай хамт

Nouns

beans

шош

dessert

амттан

drink

уух юм

fries

шарсан төмс

hamburger (burger)

хамбургэр (бургэр)

ice

мөс

noodles

гоймон

onion

сонгино

pizza

пицца

salad

салат

sandwich

хачиртай талх, сэндвич

sauce

сүмс

soup

шөл

spices

халуун ногоо

tomato/tomatoes

улаан лооль/улаан лоолиуд

Илүү food nouns-ыг 16-р хичээлээс үзнэ үү.

шигтгээ зураг в
Practice Pattern 1

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.

Q: Can I take your order?A: I’d like to order (noun), please.

Questions

1-р загвар асуулт: таны захиалгыг авч болох уу

Answers

1-р загвар хариулт: би захиалмаар байна нэр үг

Examples

Захиалга авч буй эрэгтэй зөөгч

Q: Can I take your order?A: Yes, I’d like to order beans, rice, and a drink, please.

Q: What would you like to order?A: I’d like soup and a salad, please.

шигтгээ зураг г
Practice Pattern 2

Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Өдөр тутам дадлага хийхдээ эдгээр загвар өгүүлбэрийг анзаарч харахыг хичээ.

Q: What do you want in your (noun)?A: I want (noun) in my (noun).

Questions

2-р загвар асуулт: та нэр үг -доо юу авах вэ

Answers

2-р загвар хариулт: би авъя нэр үг нэр үг -доо

Examples

Q: What do you want in your soup?A: I want noodles in my soup.

Гадуур бургэр идэж буй эрэгтэй, эмэгтэй хоёр

Q: What do you want with your hamburger?A: I want a drink with my hamburger.

Q: What do you want on your pizza?A: I want tomatoes on my pizza.

шигтгээ зураг д
Use the Patterns

Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрд хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.

Additional Activities

englishconnect.org/learner/resources эсвэл EnglishConnect 1 Дасгалын ном руу орж, хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг хийж гүйцэтгэ.

Act in Faith to Practice English Daily

Өдөр бүр англи хэлээ таслахгүй давт. Өөрийн “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Суралцах зорилгоо эргэн харж, хичээл зүтгэлээ үнэл.

Conversation Group

Discuss the Principle of Learning: Press Forward

(20–30 minutes)

Рут, Наоми хоёр

шигтгээ зураг 1
Activity 1: Practice the Patterns

(10–15 minutes)

Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.

Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:

  • Асуух дадлага хий.

  • Хариулах дадлага хий.

  • Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.

2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.

шигтгээ зураг 2
Activity 2: Create Your Own Sentences

(10–15 minutes)

Дүрд тоглон үзүүл. А хамтрагч ресторанд ажилладаг. Б хамтрагч бол ресторанд байгаа үйлчлүүлэгч. Зураг тус бүр дээрх хоол хүнсний талаар асууж, асуултад хариул. Аль болох олон дахин хэл. Дүрээ соль. Хамтрагчаа солиод, дахин давт.

Example

Вандан сандал дээр суугаад пицца идэж буй эмэгтэй
  • A: Can I take your order?

  • B: I’d like pizza, please.

  • A: OK. What do you want on your pizza?

  • B: I want cheese, meat, and olives on my pizza.

  • A: Great. And what do you want with your pizza?

  • B: I want a drink, please.

Image 1

Гадуур бургэр идэж буй эрэгтэй, эмэгтэй хоёр

Image 2

Ресторанд зайрмаг идэж буй залуус

Image 3

Цөцгийтэй мөөгний шөл

Image 4

Инээмсэглэн, гартаа хоол барьсан эмэгтэй

шигтгээ зураг 3
Activity 3: Create Your Own Conversations

(15–20 minutes)

Цэс рүү хар. Дүрд тоглон үзүүл. А хамтрагч ресторанд ажилладаг. Б хамтрагч бол ресторанд байгаа үйлчлүүлэгч. Энэ хичээлээс болон 16-р хичээл дээр үзсэн үгсийн санг ашигла. Хамтрагчаа солиод, дахин давт.

New Vocabulary

Anything else?

Өөр асуух зүйл байна уу?

Рестораны цэс

Example

  • A: What would you like to order?

  • B: I’d like chicken, please.

  • A: What do you want with your chicken?

  • B: I want rice with my chicken.

  • A: OK. Anything else?

  • B: Yes. I’d like cake, please. Thank you!

Evaluate

(5–10 minutes)

Тухайн зорилгод хүрэхэд гаргасан ахиц, англи хэлээ өдөр тутам давтахад зориулсан хичээл зүтгэлээ үнэл.

Evaluate Your Progress

I can:

  • Order food.

    Хоол захиал.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Take someone’s order.

    Хэн нэгнээс захиалга ав.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай
  • Say what I want in, on, or with my food.

    Хоолондоо, хоолон дээрээ, хоолтойгоо хамт юу авахыг хүсэж байгаагаа хэл.

    төв царай, сэтгэл хангалуун царай, баяр хөөртэй царай

Evaluate Your Efforts

Хичээл зүтгэлээ үнэлэхдээ:

  1. Суралцах зарчмыг судал.

  2. Үг цээжил.

  3. Загвар өгүүлбэрүүдийг давт.

  4. Өдөр бүр давт.

Зорилго тавь. “Бие даан судлах тэмдэглэл” дэх Судлах зөвлөмжийн талаар бод.

Хамтрагчдаа зорилгоо хэлж хуваалц.

Act in Faith to Practice English Daily

“Тулгарах бэрхшээлийг даван гарахыг үргэлж хичээх юм бол Бурхан … адислах болно гэдгийг би гэрчилж байна. … Тэрээр өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй зүйлүүдийг маань бидний төлөө хийх болно” (Үлиссэс Соарэс, “Загалмайгаа үүрэгтүн,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 129).