“24-р хичээл: Эрүүл мэнд,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)
“24-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав
Lesson 24
Health
Зорилго: Би хэн нэгэн өвчнөө хэрхэн мэдэрдгийг дүрслэн хэлж сурна.
Personal Study
A-аас Д хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.
Study the Principle of Learning: Press Forward
Урагш тэмүүлэх
With God’s help, I can press forward even when I face obstacles.
Би саад бэрхшээлтэй тулгарсан ч Бурханы тусламжтай урагш тэмүүлж чадна.
Мормоны Номд бошиглогч Лихай хэрхэн урагш тэмүүлэхийг бидэнд заасан зүүд зүүдэлжээ. Тэрээр амтат жимс бүхий нэгэн гоё сайхан мод руу чиглэсэн замаар алхаж буй олон хүнийг үзэв. Тэр жимс бол Бурханы хайр байв. “Харанхуй манан” замыг хаасан тул замд гарсан тэдний аялал бэрх байжээ (1 Нифай 8:23). Аз болоход, тэдэнд замаа алдахгүйн тулд барьж явах “төмөр бариул” байв (1 Нифай 8:24). Тэр төмөр бариул бол судруудыг багтаасан Бурханы үг юм. Тэдний аян замын талаар Лихай ийн хэлжээ.
“Тэд ирж … мөн уг модны жимснээс хүртэх хүртлээ, төмөр бариулаас үргэлж тууштай зуурсаар урагш тэмүүлсэн бөлгөө” (1 Нифай 8:30).
Хүмүүс Бурханд итгэж байсан тул мод руу очих хүртлээ бариулаас барьж, урагш алхсаар байв. Харанхуй болоход тэд зүг чигээ алдаагүй мөн шантраагүй. Та англи хэл сурахын тулд шаргуу хичээллэж байгаа. Зарим үед танд ядарснаасаа болж хичээл хиймээргүй санагддаг байх. Заримдаа анхаарал хандуулах, цаг хугацаа зориулах шаардлагатай өөр зүйл гарч ирдэг. Та ямар ч тохиолдолд суралцах арга замаа олчихсон. Одоо зогсож болохгүй. Есүс Христэд итгэж найдан урагш тэмүүлснээр та үргэлжлүүлэн мэдлэг боловсрол олж авах боломжтой.
Ponder
-
Англи хэл сурахад тань тохиолдсон “харанхуйн манан” юу вэ?
-
Хичээл хийхэд хэцүү байсан ч та хэрхэн урагш тэмүүлж болох вэ?
Memorize Vocabulary
Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Шинэ үгсээ эргэн санахад тань тустай цээжлэхэд туслах карт хийж үз. Цаас эсвэл аппликэйшн ашиглаж болно.
How do you feel? |
Та юу мэдэрч байна вэ? |
Nouns
backache |
ууц нуруугаар өвдөх |
cold |
ханиад |
diarrhea |
суулгах |
earache |
чих өвдөх |
headache |
толгой өвдөх |
sore throat |
хоолой өвдөх |
stomachache |
гэдэс өвдөх |
toothache |
шүд өвдөх |
Adjectives
congested |
түгжрэл |
dizzy |
толгой эргэх |
nauseated |
дотор муухайрах |
sick |
өвчтэй |
tired |
ядарсан |
weak |
сул, тэнхээ муутай |
Verbs
breathe |
амьсгалах |
eat nuts |
самар идэх |
run |
гүйх |
stand up |
босож зогсох |
work |
ажиллах |
Practice Pattern 1
Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.
Q: How do you feel?A: I have a (noun).
Examples
Q: How do you feel?A: I have a sore throat.
Q: How does he feel?A: He has diarrhea.
Practice Pattern 2
Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Өдөр тутам дадлага хийхдээ эдгээр загвар өгүүлбэрийг анзаарч харахыг хичээ.
Q: Do you feel (adjective)?A: I feel (adjective) when I (verb).
Examples
Q: Do you feel dizzy?A: I feel dizzy when I stand up.
Q: Does she feel nauseated?A: She feels nauseated when she eats nuts.
Use the Patterns
Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрд хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.
Conversation Group
Activity 1: Practice the Patterns
(10–15 minutes)
Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин давт.
Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг давтахдаа:
-
Асуух дадлага хий.
-
Хариулах дадлага хий.
-
Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.
2-р загвар өгүүлбэрийг дагаж хэл.
Activity 2: Create Your Own Sentences
(10–15 minutes)
Нэг хүнийг сонго. Хамтрагчдаа ямар хүн сонгосноо хэлэхгүй. Уг хүнийг таалгах асуулт тавь, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ.
New Vocabulary
cough |
ханиалгах |
fever |
халуурах |
runny nose |
нус гоожих |
sneeze |
найтаах |
throw up |
бөөлжих, огиулах |
Example
А хамтрагч Virgil сонгоно.
-
B: Does he or she feel dizzy?
-
A: Yes, he feels dizzy.
-
B: Does he have a cough?
-
A: No, he doesn’t have a cough.
-
B: Is it Virgil?
-
A: Yes.
Sun Wen
-
She feels dizzy.
-
She is tired.
-
She feels nauseated.
-
She has a fever.
-
She throws up a lot.
Virgil
-
He feels weak.
-
He is tired.
-
He feels dizzy.
-
He has a fever.
-
He has diarrhea.
Aamir
-
He feels congested.
-
He has a fever.
-
He sneezes a lot.
-
He has a cough.
-
He has a sore throat.
Frida
-
She feels congested.
-
She has a sore throat.
-
She sneezes a lot.
-
She has a cold.
-
She has a cough.
Franz
-
He feels weak.
-
He is tired.
-
He feels nauseated.
-
He has a fever.
-
He has diarrhea.
Louis
-
He can’t breathe well.
-
He has a fever.
-
He sneezes a lot.
-
He has a cough.
-
He has a runny nose.
Sarai
-
She can’t breathe well.
-
She has a sore throat.
-
She sneezes a lot.
-
She has a cold.
-
She has a runny nose.
Anja
-
She is weak.
-
She is tired.
-
She is nauseated.
-
She has a fever.
-
She throws up a lot.
Activity 3: Create Your Own Conversations
(15–20 minutes)
Доор дурдсан нөхцөл тус бүрээр дүрд тоглон үзүүл. А хамтрагч асууна. Б хамтрагч хариулна. Энэ хичээл дээрх болон 23-р хичээл дээр үзсэн загвар өгүүлбэр, үгсийг ашигла. Аль болох олон дахин хэл. Дүрээ соль.
Example
А хамтрагч бол сувилагч. Б хамтрагч гэдэс нь гүйлгэж байгаа өвчтөн.
-
A: How do you feel?
-
B: My stomach hurts.
-
A: Do you have a fever?
-
B: No, I don’t.
-
A: Do you have diarrhea?
-
B: Yes, I have diarrhea.
-
A: Do you feel nauseated?
-
B: I feel nauseated when I eat.
Situation 1
А хамтрагч бол найз. Найз нь өвдсөн тул Б хамтрагч найз руугаа утсаар залгана.
Situation 2
А хамтрагч бол эмч. Б хамтрагч бие нь өвдөж, сульдсан тул эмчид үзүүлнэ.
Situation 3
А хамтрагч бол гэр бүлийн гишүүн. Б хамтрагч өвдсөн бөгөөд гэр бүлийнхээ гишүүнтэй ярилцана.
Situation 4
А хамтрагч бол утасны дуудлагад хариулдаг сувилагч. Б хамтрагч ууц нуруу нь өвдөж, хэвийн амьсгалж чадахгүй байгаа учраас дуудлага өгнө.