Бие даасан байдал
Хавсралт


“Хавсралт,” Бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдийг зохицуулах нь (2018)

“Хавсралт”

Хавсралт

Бие даах чадвар хөгжүүлэх вэбсайт дээрх эх сурвалжууд

Бүлгийг зохицуулах талаарх илүү их мэдээллийг болон тус болох видео бичлэгүүдийг srs.lds.org-оос үзнэ үү.

Та бүлгийн цугларалтын өмнө юу хийх вэ?

  • Та srs.lds.org дээрээс Миний суурь зарчим болон хичээлүүдийн видео бичлэгүүдийг татаж авна уу.

  • Анхны цугларалтаар, бүртгүүлсэн хүн тус бүрд гарын авлага өгөхөөс гадна нэмж хоёр хувийг өгөхийг бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнээс хүс.

  • Зохицуулахад туслах материалыг унш, гэхдээ хичээл заахад бүү бэлд.

  • Анхны цугларалтын дараа бүлгээ бүртгүүлэхийн тулд мэргэжилтэнтэйгээ хамтарч ажилла (srs.lds.org/report-ийг үзнэ үү).

  • Бүлгийн цугларах өдөр, цаг, газрыг бүлгийн гишүүдэд утасдаж хэл эсвэл мессежээр сануул.

  • Үйлдэх хамтрагчдыг долоо хоногийн явцад нэг нэгэнтэйгээ холбогдон, бие биедээ туслахад урамшуулан дэмж.

  • Сүнслэг байдлын хувьд бэлдэж, хүлээн авсан өдөөлтийнхөө дагуу үйлд.

  • Эрт ирж, сандал, ширээ, видео бичлэгүүдийг зохих ёсоор бэлтгэ. Ширээгээ дараах байдлаар засна уу (од нь зохицуулагчийн суух газрыг харуулж байгаа).

Ширээ болон суух байрлал

Та бүлгийн цугларалтын үеэр юу хийх вэ?

  • Бүлгийн гишүүдийг ирэх үед тэдэнтэй мэндэлж, танилц.

  • Тэдний ололт амжилт, гаргасан ахицыг олж харан, магтан сайшаа.

  • Хуваарийн дагуу явуулахын тулд цаг бүртгэгч томил.

  • Бүлгийн гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэхэд урамшуул.

  • Цугларалтуудын хооронд, өгсөн амлалтынхаа дагуу үйлдэх тухай онцол.

  • Бүлгийн гишүүдэд нууц мэдээллийг чандлан хадгалахыг сануул.

Бүлгийнхээ сүүлийн цугларалт дээр

  • Бүлгийн гишүүд хувийн үнэлгээг бөглөнө.

  • Та үнэлгээнүүдийг цуглуулж, бүлгийн төгсөлтийн тайланг бөглөөд, сертификат авах хүсэлт явуулна (srs.lds.org/report-г үзнэ үү).

  • Хамтдаа тэмдэглэ!

Зохицуулагчийн хувийн үнэлгээ

Бүлгийн цугларалт бүрийн дараа дараах мэдэгдлийг унш. Та хэр сайн ажиллаж байгаа вэ?

зохицуулагчийн хувийн үнэлгээ

Бүлгийн үнэлгээ

Бүлгийнхэн ангийн талаар ямар сэтгэгдэлтэй байгааг олж мэдэх зорилгоор энэхүү бүлгийн хувийн үнэлгээг бие даах чадвар хөгжүүлэх бүлгийн зарим цугларалтынхаа нэгэн хэсэг болгон хийх нь тустай байж болох юм. Та бүлгийн гишүүн бүрийг уг маягтыг бөглөхөд уриад, дараа нь бүлгээрээ авч ярилцаж болно. Та үүнийг бүлгийн цугларалтын эхэнд эсвэл “Суралц” хэсгийн төгсгөлд хийж болно. Энэ үйл ажиллагаа 10 минут орчим үргэлжилнэ.

Бүлгийн үнэлгээ

Илүү сайн ажилтай болох нь бүлгийн цугларалтыг явуулах өөр сонголтууд

Хэрэв та Илүү сайн ажилтай болох нь бүлгийг зохицуулах гэж байгаа бол танай бүлэгт яаралтай ажил хэрэгтэй бөгөөд бүлгийн бүх материалыг үзэж дуусгахад 12 долоо хоног хүлээх боломжгүй гишүүд байж болно. Та гарын авлагын эхний хэдэн хуудаснаас бүлгийн тэдгээр гишүүний хэрэгцээнд илүү сайн тохирсон цугларалт явуулах нэмэлт сонголтыг олж болно. Та мөн илүү ихийг мэдэхийн тулд бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэнтэй ярилцаж болно.

Өөр өөр итгэл үнэмшилтэй бүлгийн гишүүд

Итгэл үнэмшлээсээ үл шалтгаалан бүх хүн бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт хамрагдаж болно. Бүлгийн бүх гишүүнд зориулан эерэг, таатай туршлагыг бий болгоход туслах хэдэн энгийн зөвлөгөөг оруулав.

  • Асуултуудад мэдрэмтгий, нээлттэй байгаарай.

  • Энэ нь зөвхөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд ашиглагддаг судрууд эсвэл эшлэлүүдийг тайлбарлахад тусалж болно.

  • Зарим амлалтыг өөрчлөх шаардлагатай байж болох юм.

  • Бүлгийн бүх гишүүнд сертификат олгоход туслахын тулд бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэн бүртгэлтэй холбоотой ямар ч асуултад хариулж чадна.

Нэмэлт туслалцаа

Хэрэв танд асуудал хүндрэл гарч эсвэл бүлгийн гишүүдийг тойрог эсвэл салбар нэгжтэй нь эргэж холбоход тусламж хэрэгтэй бол мэргэжилтнээсээ удирдамж, туслалцаа авна уу.