Бие даасан байдал
Заавар


“Заавар,” Бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдийг зохицуулах нь (2018)

Заавар

Зохицуулагч

Энэ сургалтыг зохицуулж буй хүнд зориулсан тодорхой зааврууд “Зохицуулагч” гэж бичсэн цэнхэр хайрцган дотор гарч ирэх болно.

Энэхүү гарын авлагыг хэрхэн ашиглах вэ?

Зохицуулагч

Энэ гарын авлагыг зохицуулагчдыг сургах бүлэгт ашиглахаар зохиосон. Бүлгүүдийг зохицуулах нь заахаас ялгаатай учир энэ сургалтын материалын нэг хэсгийг зохицуулуулахаар хүн бүрээр дадлага хийлгэх нь тустай болно. Хэрэв та энэ аргыг ашиглахыг хүсэж байвал доорх зааврыг хайж олно уу. Энэ нь бүлгийн өөр нэг хүнд дараагийн хэсгийг зохицуулах боломж олгохыг сануулах болно.

шигтгээ зураг, зохицуулагчийг соль

Зохицуулагчийг солих

Хэрэв та цаг хэмжигчийг томилоод, заасан хугацаанд амжин хийж чадах юм бол энэхүү зохицуулагчийн сургалт хоёр цагт багтана.

Энэ сургалтын сүүлээр бүлгийн нэг үйл ажиллагааг хийхэд тусламж авахын тулд бие даах чадвар хөгжүүлэх ангийн хэд хэдэн гарын авлагыг авчрахаар төлөвлө.