Өмнөх хэвлэлт
Хавсралт


“Хавсралт,” Бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдийг зохицуулах нь (2016)

“Хавсралт,” Бүлгүүдийг зохицуулах нь

Хавсралт

Илүү сайн ажилтай болох нь: Цугларалтын хувилбарууд

Хэдийгээр энэ нь 12 долоо хоногийн курс ч цугларах хувилбар тань уян хатан байна. Олон бүлэг Илүү сайн ажилтай болох нь товхимлын 10 бүлгийг эхний хоёр долоо хоногт судлах хувилбарыг сонгодог бөгөөд тэд сурсан ур чадвараа ажил эрж хайхад тэр даруй хэрэглэж, дадлага хийж эхэлдэг.

Та Илүү сайн ажилтай болох нь товхимлын бүх бүлгийг судалж дууссаныхаа дараа үлдсэн 12 долоо хоногийн туршид долоо хоногт хамгийн багадаа нэг удаа үргэлжлүүлэн цугларч байна. Эдгээр цугларалт нь ойролцоогоор нэг цаг үргэлжлэх бөгөөд та “Ур чадвараа хурцал” хэсгийг ашиглан амлалт үүргээ тайлагнаж, “Миний суурь зарчим” хэсгийг судалж, ур чадвараараа дадлага хийн, долоо хоног бүр амлалт өгнө.

Дараагийнх нь бусад бүлгийн үр дүнтэй болохыг олж мэдсэн саналууд болно. Та эдгээр саналыг ашиглаж эсвэл өөрийн гэсэн цугларалтын хувилбарыг гаргаж болно. Хөтөлбөрийн загвар 17-р хуудсан дээр байгаа.

1 дэх хувилбар:Эхний цугларалтаар 8–9 цаг уулзаж, бүх бүлгийг нэгэн зэрэг үзнэ. Дараа нь үлдсэн 11 долоо хоногийн туршид долоо хоногт ойролцоогоор нэг цаг цугларна.

2 дахь хувилбар:Эхний хоёр долоо хоногийн туршид долоо хоногт хоёр удаа, ойролцоогоор 4–5 цаг уулзаж, бүх бүлгийг авч үзнэ. Дараа нь үлдсэн 10 долоо хоногийн туршид долоо хоногт ойролцоогоор нэг цаг цугларна.

3 дахь хувилбар:Эхний хоёр долоо хоногийн туршид долоо хоногт дөрвөн удаа 2–3 цаг цугларч, бүх бүлгийг үзэж дуусгана. Дараа нь үлдсэн 10 долоо хоногийн туршид долоо хоногт ойролцоогоор нэг цаг цугларна.

4 дэх хувилбар:Долоо хоног бүр 2 цаг уулзаж, нэг бүлгийг авч үзнэ. Бүх бүлгийг үзэж дуусахад 10 долоо хоног шаардагдана. Үлдсэн 2 долоо хоног бүрд нэг цаг цугларна.

Хөтөлбөр

1 дэх хувилбар

1 дэх цугларалт (8–9 цаг)

2–12 дахь цугларалт (1–1,5 цаг)

Миний суурь зарчим

1–10-р бүлэг

Амлалт өг

Тайлагна

Миний суурь зарчим

Ур чадвараа хурцал

Амлалт өг

2 дахь хувилбар

1 дэх цугларалт (4–5 цаг)

2 дахь цугларалт (4–5 цаг)

3–12 дахь цугларалт (1–1,5 цаг)

Миний суурь зарчим

1–5-р бүлэг

Амлалт өг

Тайлагна

Миний суурь зарчим

6–10-р бүлэг

Амлалт өг

Тайлагна

Миний суурь зарчим

Ур чадвараа хурцал

Амлалт өг

3 дахь хувилбар:

1 дэх цугларалт (3 цаг)

2 дахь цугларалт (2 цаг)

3 дахь цугларалт (3 цаг)

4 дэх цугларалт (2 цаг)

5–14 дэх цугларалт (1–1,5 цаг)

Миний суурь зарчим

1-3-р бүлэг

Амлалт өг

4–6-р бүлэг

Тайлагна

Миний суурь зарчим

7–8-р бүлэг

Амлалт өг

9–10-р бүлэг

Тайлагна

Миний суурь зарчим

Ур чадвараа хурцал

Амлалт өг

4 дэх хувилбар

Эхний цугларалт (2 цаг)

2–10 дахь цугларалт (2 цаг)

11–12 дахь цугларалт (1–1,5 цаг)

Миний суурь зарчим

1-р бүлэг

Амлалт өг

Тайлагна

Миний суурь зарчим

2–10-р бүлэг (Долоо хоногт нэг удаа)

Амлалт өг

Тайлагна

Миний суурь зарчим

Ур чадвараа хурцал

Амлалт өг

Зохицуулагчийн хувийн үнэлгээ

Бүлгийн цугларалт бүрийн дараа доорх мэдэгдлийг унш. Та хэр сайн ажиллаж байгаа вэ?

Би зохицуулагчийн хувьд хэр сайн ажиллаж байна вэ?

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнхдээ

Байнга

  1. Би долоо хоногийн турш бүлгийн гишүүдтэй холбоо барьдаг.

  1. Би бүлгийнхээ гишүүн бүрийг хайрлаж, тэдэнтэй баяр хөөрөө хуваалцдаг.

  1. Би бүлгийн гишүүн бүрийг амлалтаа тайлагнадаг байхад анхаардаг.

  1. Би бүлгийн бусад гишүүнээс бага ярьдаг. Хүн бүр адил тэгш оролцдог.

  1. Би асуултад өөрөө хариулахын оронд бүлгийн гишүүддээ хариулах боломж олгодог.

  1. Би хэсэг, үйл ажиллагаа бүрийг заасан хугацаанд багтаан явуулдаг.

  1. Би бүлгийн гишүүн бүрд Ариун Сүнсээр удирдуулах боломж олгохын тулд “Тунгаан бодох” хэсэгт цаг гаргадаг.

  1. Би дасгалын номонд бичигдсэн зүйлийг шууд дагадаг ба хэсэг, үйл ажиллагаа бүрийг хийж гүйцэтгэдэг.

Манай бүлэг хэр зэрэг байна вэ?

Хэзээ ч үгүй

Заримдаа

Ихэнхдээ

Байнга

  1. Бүлгийн гишүүд бие биенээ хайрлан, урамшуулан дэмжиж, үйлчилдэг.

  1. Бүлгийн гишүүд амлалтаа биелүүлдэг.

  1. Бүлгийн гишүүд материаллаг болон сүнслэг байдлаар үр дүнд хүрч байгаа.

  1. Хамтрагчид долоо хоногийн явцад нэг нэгэнтэйгээ холбогдон, бие биенээ урамшуулан дэмждэг.

Тайлбар

Хэвлэх