Гарын авлагууд болон дуудлагууд
25. Тойрог, гадсан дахь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил


“25. Тойрог, гадсан дахь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).

“25. Тойрог, гадсан дахь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил,” Ерөнхий гарын авлага.

ариун сүм

25.

Тойрог, гадсан дахь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил

25.0

Оршил

Ариун сүм бол Их Эзэний өргөө юм. Ариун сүмийн ёслол, гэрээнүүд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг адисалдаг. Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах шаардлагыг хангаж, хүлээн авахыг урьдаг.

Гэр бүлийг мөнхөд холбох нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын нэгэн хэсэг мөн (1.2-ыг үзнэ үү). Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил нь гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэн, лацдан холбох нэг арга зам юм (Maтай 16:19-ийг үзнэ үү). Энд дараах ажил багтана.

Энэ бүлэг Сүмийн удирдагчид, гишүүдэд ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан гэр бүлүүдийг хэрхэн мөнхөд нэгтгэх удирдамжийг өгдөг. Нэмэлт мэдээллийг “Temples,” “Proxy Baptism,” мөн“Family History”-оос авна уу (Topics and Questions, Gospel Library).

25.1

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил дахь гишүүн, удирдагчийн оролцоо

Сүмийн гишүүд өөрсдийн гэр бүлийг мөнхөд нэгтгэхэд туслах онцгой эрх, үүрэгтэй. Тэд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах үедээ гэрээнүүд байгуулахад өөрсдийгөө бэлтгэдэг. Тэд эдгээр гэрээгээ сахихыг хичээдэг.

Тэд түүнчлэн ариун сүмийн ёслолуудыг ойлгож, хүлээн авч мөн сахихыг хичээхэд нь гэр бүлийн гишүүддээ тусална. Нас барсан гэр бүлийн гишүүдийн өмнөөс ариун сүм, гэр бүлийн түүхийн үйлчлэлийг үзүүлснээр хүлээн авах адислалуудыг мэдрэхэд нь хүүхдүүддээ туслах гол үүрэг хариуцлагыг эцэг эхчүүд үүрдэг.

Сүм гишүүдээ ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч чадалгүй нас барсан хамаатан саднаа олж мэдэхийг урамшуулан дэмждэг. Дараа нь гишүүд нас барсан тэдгээр хамаатан садныхаа өмнөөс ёслолуудыг гүйцэтгэдэг (Сургаал ба Гэрээ 128:18-ыг үзнэ үү). Сүнсний дэлхийд байгаа нас барсан хүмүүс өөрсдийнх нь өмнөөс гүйцэтгэсэн ёслолуудыг хүлээн авах эсэхээ сонгодог.

Түүнчлэн гишүүд гэр бүл, найз нөхдөө өөрсдийн өвөг дээдсийн талаар судалж, тэдний түүхийг олж мэдэхийг урина.

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд нь гишүүдэд туслах олон арга хэрэгсэл байдаг. Эдгээрийн заримыг 25.4.1 болон 25.4.2-т дурдсан.

25.2 ба 25.3-т дурдсаны дагуу Сүмийн удирдагчид ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд нь гишүүдийг дэмжинэ.

25.1.1

Ариун сүмд шүтэн бишрэх хувь хүний үүрэг хариуцлага

Гишүүд өөрсдөө ариун сүмд хэзээ, ямар давтамжтай шүтэн бишрэхээ шийднэ. Удирдагчид ариун сүмд шүтэн бишрэх үйлсэд тоон хязгаар тогтоох эсвэл тайлагнах тогтолцоог бий болгох ёсгүй.

Ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй гишүүд, гэр бүлүүд хүссэн ариун сүмдээ орж болно. Тэд тухайн ариун сүмд цаг товлож болно. Ариун сүм бүртэй холбоо барих мэдээллийг temples.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

25.1.2

Тойрог, гадасны хүрээнд хийгдэх ариун сүмийн аялал

Сүмийн нэгж бүр аль нэг ариун сүмийн дүүрэгт харьяалагддаг. Харьяа бус ариун сүм рүү гадас, тойргийн аялал хийхийг дэмждэггүй.

Тойрог, гадасны ариун сүмийн бүх аялалд ариун сүмд цаг товлох ёстой. Ариун сүм бүртэй холбоо барих мэдээллийг temples.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

25.2

Тойрогт ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохион байгуулах

Тойргийн удирдагчид тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд дараах үүрэг хариуцлагыг хүлээдэг. Үүнд:

  • Гишүүдэд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авснаар Бурхантай гэрээ байгуулахад бэлтгэхэд нь туслах (27.1-ийг үзнэ үү).

  • Гишүүдийг боломжийнхоо хэрээр ойр ойрхон Их Эзэний өргөөнд орж шүтэн бишрэхийг уриалах

  • Хувь хүн, гэр бүлүүдийг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын сургаал, адислалуудын талаар суралцахыг урамшуулах

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын сургаал, адислалуудыг Сүмийн цуглаанууд дээр тогтмол заахад анхаарах Энэ ажил гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэдэг.

  • Өвөг дээдсийнхээ талаар олж мэдэн, тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхэд гишүүдийг урамшуулах

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцоход нь хүүхдүүддээ туслахад эцэг эхчүүдэд дэмжлэг үзүүлэх

  • Бүх өсвөр үеийнхэн болон насанд хүрсэн гишүүдийг, түүний дотор шинэ гишүүдийг ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байхыг урамшуулан дэмжих

Ариун сүмийн эрхийн бичгийн талаарх мэдээллийг 26-р бүлгээс үзнэ үү.

25.2.1

Бишопын зөвлөл

Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг удирдах явцад нь Бишопын зөвлөл тэдэнтэй хамтран ажиллана. Эдгээр удирдагч хамтдаа тогтмол зөвлөлдөнө.

Бишопын зөвлөл нь мөн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд дараах нэмэлт үүрэг хариуцлагыг хүлээдэг. Үүнд:

  • Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдтэй тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг удирдах явцад нь хамтран ажиллах (25.2.2-ыг үзнэ үү).

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлуудыг тойргийн болон өсвөр үеийнхний зөвлөлийн хурлаар уялдуулан зохицуулж байгаад анхаарах

  • Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын төлөвлөгөөг хянаж, батлах (25.2.6-г үзнэ үү)

  • Ариун сүмд бэлтгэх ангийн зохион байгуулалтыг удирдах (25.2.8-ыг үзнэ үү).

  • Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох (26-р бүлгийг үзнэ үү).

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчийг дуудах эсэхийг бишопын зөвлөл гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөж шийднэ (нэмэлт мэдээллийг 25.2.3-аас үзнэ үү).

25.2.2

Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд

Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд тойрог дахь ариун сүм, гэр бүлийн түүхтэй холбоотой өдөр тутам хийгддэг ажлыг удирдана (8.2.4, 9.2.4-ийг үзнэ үү). Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл ахлагчийн чуулгын гишүүдийн эдгээр ажлыг удирдана. Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл Халамжийн нийгэмлэгийн гишүүдийн эдгээр ажлыг удирдана. Тэд бишопын удирдлага доор эдгээр ажлыг удирдахаар тойргийн зөвлөлтэй хамтран ажиллана.

Эдгээр удирдагч дараах нэмэлт үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

  • Саяхан номлолын дуудлага хүлээн авсан тойргийн гишүүдэд нас барсан өвөг дээдсийнхээ нэрсийг олж, тэдгээрийг ариун сүмийн ёслолуудад бэлтгэхэд туслахыг тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхөөс хүсэх

  • Тойргийн зөвлөлд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхэд нь туслах (25.2.6-г үзнэ үү)

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг төлөвлөж, тойргийн зөвлөлийн болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах хурлаар тайлагнасан байхад анхаарах

  • Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчийн ажлыг удирдах зэрэг үүргүүд орно. Удирдагч дуудагдаагүй бол ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн энэ үүргийг гүйцэтгэнэ (25.2.3-ыг үзнэ үү).

Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч нар тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг удирдахад туслах тус бүр нэг ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнийг томилно. Ерөнхийлөгчийн зөвлөлийн энэ хоёр гишүүн хамтран ажиллана. Тэд тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах хуралд оролцоно (25.2.7-г үзнэ үү).

Ариун сүмийн гадна буй өсвөр үеийнхэн

25.2.3

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч

Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчийг дуудах эсэхээ бишопын зөвлөл гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөж шийднэ. Хэрэв энэ дуудлагыг өгөхөөр шийдвэл бишопын зөвлөл Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчидтэй зөвлөлдөн, хэнийг дуудахаа шийднэ. Уг хүн нь Мелкизедек санваартан байх ёстой. Хэрвээ ийм удирдагчийг дуудаагүй бол ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн энэ үүргийг гүйцэтгэнэ.

Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд ариун сүм, гэр бүлийн түүхийн үүрэг хариуцлагаа гүйцэлдүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Тэр мөн дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

  • Тойргийн байгууллагуудын удирдагч, үүний дотор өсвөр үеийнхний чуулга, ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдагчидтай хамт ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулна.

  • Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах хурлыг удирдана (25.2.7-г үзнэ үү).

  • Уригдсан бол тойргийн зөвлөлийн хуралд оролцоно.

  • Тойргийн зөвлөлд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхэд нь тусална (25.2.6-г үзнэ үү).

  • Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдэд зааварчилгаа өгнө. Өвөг дээдсийнхээ нэрсийг олж, тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхэд нь гишүүдэд туслах ажлыг зохицуулах.

  • Тойргийн номлолын удирдагч, номлогчидтой хамтран сайн мэдээг сурч байгаа хүмүүс, шинэ гишүүд, эргэж ирж буй гишүүдийг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцоход нь тусална (23.2 ба 23.3-ыг үзнэ үү).

  • шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж Боломжтой бол тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдийг FamilySearch төвд үйлчлүүлэхээр хуваарилна (25.3.6-г үзнэ үү).

25.2.4

Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх

Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчийн удирдлаган доор үйлчилнэ. Бишопын зөвлөл эдгээр гишүүнийг үйлчлүүлэхээр дуудна. Насанд хүрсэн хүмүүсийг болон өсвөр үеийнхнийг дуудаж болно. Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчид үйлчлэх гишүүдийн нэрийг дэвшүүлж болно.

Зөвлөхүүд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд хэрхэн оролцохыг энгийн арга замаар бусдад заана. Тэд дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:

  • Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдийг байгуулахад бэлтгэхэд нь гишүүдэд туслах

  • Гишүүдэд өвөг дээдсийнхээ нэрсийг олж, тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхийн адислалуудыг мэдрэхэд нь тусална. Эдгээр туршлага нь сайн мэдээнээс суралцаж буй хүмүүс, шинэ ба эргэн ирж байгаа гишүүд болон төлөөлөн гүйцэтгэх баптисм, гишүүний баталгаанд зориулсан зөвшөөрлийн бичиг авахаар бэлтгэж байгаа хүмүүст нэн чухал юм.

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын зохицуулах хуралд оролцоно (25.2.7-г үзнэ үү).

  • Томилогдсон бол орон нутгийн FamilySearch түүхийн төвд үйлчилнэ (25.3.6-г үзнэ үү).

Ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдэд туслах эх сурвалжуудыг 25.4.1 болон 25.4.2-т жагсаав.

25.2.5

Тойргийн зөвлөл

Тойргийн зөвлөлийн гишүүд залбирч, тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлнэ. Уг төлөвлөгөөний талаарх мэдээллийг 25.2.6-аас үзнэ үү.

Бишоп тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчийг тойргийн зөвлөлийн хуралд урьж оролцуулж болно.

25.2.6

Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын төлөвлөгөө

Тойрог бүр ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын энгийн төлөвлөгөө гаргасан байх хэрэгтэй. Энэ төлөвлөгөө нь тойргийн гишүүдэд, түүний дотор хүүхэд, өсвөр үеийнхэнд Их Эзэний өргөөнд шүтэн бишрэхээр бэлдэхэд мөн гэр бүлийн түүхийн ажилд боломжийнхоо хэрээр оролцоход нь тусалдаг.

Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчдөд тойргийн зөвлөлд уг төлөвлөгөөг гаргахад нь тусална. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч энэ ажилд мөн тусална. Энэ төлөвлөгөөг гаргахдаа тэд:

  • Гишүүдийн хэрэгцээ болон боломжит эх сурвалжуудыг залбиралтайгаар бодож үз.

  • Жилийн туршид авах арга хэмжээг тодорхойлно.

  • Төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж, үүний дагуу үүрэг даалгаврыг хэрхэн хуваарилахаа шийднэ.

Төлөвлөгөөнд юуг оруулсан байх талаар доорх жишээг өгөв. Үүнд:

  • Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад тодорхой гишүүдийг бэлтгэхэд туслах

  • Гишүүдэд FamilySearch.org эсвэл FamilySearch Family Tree aппликэйшн (25.4.1-ийг үзнэ үү)-ыг ашиглан ургийн модоо бүтээхэд нь туслах

  • Өвөг дээдсийнхээ нэрийг ариун сүмд аваачихын тулд FamilySearch.org эсвэл FamilySearch Family Tree аппликэйшн дээрх Ёслолууд нь бэлэн үйлдлийг ашиглахад гишүүдэд туслах

  • Шинэ ба эргэн ирж буй гишүүд, өсвөр үеийнхэн, хүүхдүүдийг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцуулах

Тойргийн ариун сүм болон гэр бүлийн түүхийн төлөвлөгөө нь ариун сүмд шүтэн бишрэх үйлсэд тоон хязгаар эсвэл тайлагнах тогтолцоог бий болгох ёсгүй (25.1.1-ийг үзнэ үү).

Бишоп уг төлөвлөгөөг хянаж, батална. Тойргийн зөвлөлийн гишүүд уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг удирдана. Тэд ажлын явцыг тойргийн зөвлөлийн хурал дээр тайлагнана. Тэд мөн шаардлагын дагуу төлөвлөгөөнд өөрчлөлт оруулна.

2:49

25.2.7

Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах хурал

Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах товч, албан ёсны бус хурлыг тогтмол хуралдуулна. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч эдгээр хурлыг удирдана.

Энэ хуралд дараах хүмүүс уригдан оролцоно.

  • Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүдийн энэ ажлыг хариуцдаг гишүүд

  • Пристийн чуулгын туслах (хэрвээ тойрогт прист байхгүй бол багш нарын эсвэл диконы чуулгын ерөнхийлөгч)

  • Хамгийн ахмад Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд.

Оролцож байгаа хүмүүс, тэр дундаа өсвөр үеийнхэн бүгд тэгш оролцоотойгоор хамтдаа зөвлөлдөнө. Энэ хурал дараах зорилготой. Үүнд:

  • Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд хийгдэж байгаа ажлыг зохицуулах (25.2.6-г үзнэ үү)

  • Тойргийн тодорхой гишүүдэд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлтгэхэд нь хэрхэн туслах талаар төлөвлөх

  • Тойргийн тодорхой гишүүдэд ариун сүм, гэр бүлийн ажилд нь хэрхэн туслах талаар төлөвлөх

Эдгээр хурлыг биечлэн эсвэл онлайнаар явуулж болно. Түүнчлэн утсаар ярих, мессеж болон э-мэйл зэрэг бусад арга замаар харилцаж болно.

25.2.8

Ариун сүмд ороход бэлтгэх цуврал хичээл

Бишопын удирдлага доор, гишүүдэд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдийг байгуулахад бэлтгэхэд нь туслах ариун сүмд ороход бэлтгэх цуврал хичээлийг зохион байгуулж болно. Эдгээр цуврал хичээлийг гишүүдэд тохиромжтой цагаар, ням гаргийн цуглааны цагаас гадуур заана. Эдгээр хичээлийг сүм дээр эсвэл гэрт хийж болно.

Тойргийн зөвлөлийн гишүүд цуврал хичээл бүрд оролцох гишүүдийг залбирч сонгодог. Эдгээр цуврал хичээл ялангуяа дараах хүмүүст тустай байж болох юм.

  • Шинэ гишүүд

  • Хишиг хүртэхээр эсвэл лацдан холбогдохоор бэлтгэж байгаа гишүүд

  • Сүмийн үйл ажиллагаанд эргэн ирж буй гишүүд

  • Удаан хугацаанд ариун сүмийн эрхийн бичгээ шинэчлээгүй, хишиг хүртсэн гишүүд.

Бишопын зөвлөл нэг эсвэл түүнээс олон, ариун сүмийн бэлтгэлийн ангийн багшийг дуудна. Энэ цуврал хичээлийг зохион байгуулах заавар нь “Дээрээс хишиг хүртэх нь: Ариун сүмийн бэлтгэлийн хичээлийн багшийн гарын авлага””-д байдаг. Оролцож байгаа хүмүүст Preparing to Enter the Holy Temple гарын авлагын хувийг өгнө. Хувиараа судлах, хичээлд ашиглах эх сурвалжуудыг temples.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

25.3

Гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохион байгуулах

Гадасны удирдагчид ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийхэд гаргаж буй тойргийн удирдагч, гишүүдийн хүчин чармайлтыг дэмжинэ.

25.3.1

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл

Гадасны ерөнхийлөгч гадсан дахь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын түлхүүрүүдийг атгадаг. Уг ажлын нэгэн хэсэг болох ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийхэд тэрээр зөвлөхүүдийнхээ хамт дараах үүрэг хариуцлагыг хүлээдэг. Үүнд:

  • Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахдаа ариун нандин гэрээнүүдийг байгуулахад бэлтгэхэд нь гишүүдэд туслах (27.1-ийг үзнэ үү)

  • Гишүүдэд боломжийнхоо хэрээр ойр ойрхон Их Эзэний өргөөнд орж шүтэн бишрэхийг уриалах

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын сургаал, адислалуудыг гадасны цуглаанууд дээр тогтмол заахад анхаарах Энэ ажил гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэдэг.

  • Өвөг дээдсийнхээ талаар олж мэдэн, тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхэд гишүүдийг урамшуулах

  • Ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагыг хийх (26-р бүлгийг үзнэ үү) зэрэг юм.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн нь ахлагчийн чуулгын ерөнхийлөгч бүртэй тогтмол хийдэг хуралдаа тойрог дахь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын талаар ярилцана (8.3.1-ийг үзнэ үү). шигтгээ зураг, боломжит эх сурвалжууд Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл, чуулгад томилогдсон дээд зөвлөх оролцож болно.

25.3.2

Гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хороо

Гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хороонд дараах хүмүүс оролцоно.

  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл

  • Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл

  • Ахлагчийн чуулгатай ажиллахаар томилогдсон дээд зөвлөхүүд

Эдгээр удирдагч нь Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийхэд хүлээх үүрэг хариуцлагыг нь зааварчилж, дэмжлэг туслалцаа үзүүлнэ (25.2.2-ыг үзнэ үү). Зааварчилгааг ганцаарчлан эсвэл бүлгийн хүрээнд өгч болно. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчдыг энэхүү зааварчилгааг хүлээн авахад мөн урьж болно.

Энэ хорооны хурлын талаарх нэмэлт мэдээллийг 29.3.9-өөс үзнэ үү.

25.3.3

Дээд зөвлөлийн гишүүд

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд гүйцэтгэдэг үүрэг хариуцлагынх нь талаар дараах хүмүүст зааж, дэмжлэг туслалцаа үзүүлэхээр дээд зөвлөлийн гишүүдийг томилж болно. Үүнд:

  • Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл

  • Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч

  • Гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд

  • FamilySearch төвийн зохицуулагчид

Эдгээр ажлыг удирдахад нэг юм уу үүнээс олон дээд зөвлөлийн гишүүнийг томилж болно. Гэхдээ, дээд зөвлөлийн бүх гишүүн өөрсдийн томилогдсон тойрог, чуулгад энэ үүрэг хариуцлагыг хүлээнэ.

Дээд зөвлөлийн гишүүд тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчдыг тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдэд заахад тусалж болно. Дээд зөвлөлийн гишүүдэд гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд тусалж болно.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадасны гэр бүлийн түүхийн сайн дурынхны хүчин чармайлтыг зохицуулахад дээд зөвлөлийн нэг гишүүнийг томилж болно (25.4.3-ыг үзнэ үү). Түүнийг эсвэл дээд зөвлөлийн өөр нэг гишүүнийг FamilySearch төвийн ажлыг хянуулахаар томилж болно (25.3.6-г үзнэ үү).

25.3.4

Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл

Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл нь гадасны ерөнхийлөгчийн удирдлага доор ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд гүйцэтгэдэг үүрэг хариуцлагынх нь талаар тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд зааж, дэмжлэг тусламж үзүүлнэ (9.2.4-ийг үзнэ үү).

25.3.5

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх

Гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд гадас даяарх ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд дэмжлэг үзүүлнэ. Тэд гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд томилогдсон нэг юм уу нэгээс илүү дээд зөвлөлийн гишүүний удирдлага доор үйлчилдэг.

Эдгээр зөвлөх нь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын талаар бусдад заах дээд зөвлөлийн гишүүдэд болон гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн ажилд дэмжлэг үзүүлнэ (25.3.3, 25.3.4-ийг үзнэ үү). Тэдэнд түүнчлэн дараах үүрэг даалгаврыг өгч болно. Үүнд:

  • Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн дуудлагыг гишүүдэд зааж, дэмжлэг үзүүлэх

  • FamilySearch.org эсвэл FamilySearch аппликэйшнүүдийг ашиглан сайн дурын ажлыг зохицуулахад туслах (25.4.3-ыг үзнэ үү).

  • FamilySearch төвүүдэд үйлчлэх зэрэг орно (25.3.6-г үзнэ үү).

25.3.6

шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
FamilySearch төвүүд

Хэрвээ эдгээр эх сурвалжийг ашиглах боломжтой бол гадас нь нэг юм уу үүнээс олон FamilySearch төвийг байгуулж болно. Эдгээр төв нь зочдод амьд ба нас барсан гэр бүлийн гишүүдээ олох, тэдний талаар мэдээлэл цуглуулах, ариун сүмийн ёслолуудаар дамжуулан холбогдоход тусалдаг. Хэн ч эдгээр төвийг ашиглаж болно.

Гадасны ерөнхийлөгч FamilySearch төв бүр дэх ажлыг хянаж зохицуулахаар FamilySearch төвийн зохицуулагчийг дууддаг. Төв бүрд ихэвчлэн томилогдсон гадас, тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд ажиллана. FamilySearch төвүүд тохиромжтой цагуудад нээлттэй байна. Ариун сүмүүдийн ойролцоох FamilySearch төвүүд цагийн хуваариа тухайн орон нутгийн ариун сүмийн хуваарьтай нийцүүлэн өөрчилж болно.

Онцгой тохиолдолд зарим томоохон FamilySearch төвүүдийг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл хянадаг.

25.3.7

FamilySearch төвийн зохицуулагч

FamilySearch төвийн зохицуулагч FamilySearch төвийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тэрээр гадасны ерөнхийлөгчийн эсвэл томилогдсон дээд зөвлөлийн гишүүний удирдлага доор үйлчилнэ. Түүнд доорх үүрэг хариуцлага байж болно. Үүнд:

  • Их Эзэний өргөөнд ёслолуудыг гүйцэтгэхээр гэр бүлийн нэрс бэлтгэхэд нь гишүүдэд туслах

  • Сүмийн гишүүдийн болон орон нутгийн зочдод өвөг дээдсээ олоход нь туслахаар төвийн үйл ажиллагааг зохицуулах

  • (1) Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг дэмжихээр томилогдсон дээд зөвлөлийн гишүүнтэй мөн (2) төвийн үйл ажиллагааны хэрэгцээг хангаж, нөөц боломжийг тогтвортой байлгахын тулд гадасны технологийн мэргэжилтэнтэй хамтран ажиллах

FamilySearch төвийн үйл ажиллагааны удирдамж нь FamilySearch төвийг хэрхэн ажиллуулах талаарх удирдамж өгдөг.

25.3.8

Бүсийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл бүсийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдийг дуудаж болно. Хэрэв боломжтой бол нэг хүнийг эсвэл гэр бүлийн нэг хосыг зохицуулах зөвлөл бүрд дуудаж болно. Зөвлөхүүд ихэвчлэн гурваас таван жил үйлчилдэг.

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл уг зөвлөхүүдийн ажлыг зохицуулах зөвлөлөөр дамжуулан удирдуулахаар Бүсийн далуудыг томилж болно. Зөвлөхүүдийн ажил нь бүсийн төвлөрч буй зүйлстэй нийцэх хэрэгтэй.

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл ба Бүсийн далын удирдамжаар зөвлөхүүд гадасны ерөнхийлөгчдөд ариун сүм, гэр бүлийн түүхийн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь тусалдаг. Дараах дуудлагуудад үйлчилж байгаа хүмүүст үүрэг хариуцлагынх нь талаар заахад зөвлөгчид гадасны ерөнхийлөгчдөд тусалдаг.

  • Дээд зөвлөлийн гишүүн

  • Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл

  • Гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хороо

  • Гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд

  • FamilySearch төвийн зохицуулагчид

Зөвлөхүүд бүсийн хил хязгаарт шинээр зарлагдсан ариун сүмд гишүүдийг шүтэн бишрэхэд бэлтгэхэд нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд тусалж болно. Гадасны удирдагчдад ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын зарчим, аргачлалын талаар сургах зэрэг бусад үүрэг даалгавар багтаж болно. Үүнд:

  • Гишүүдэд төлөөлөн гүйцэтгэх баптисм ба гишүүний баталгааг ариун сүмд анх удаа гүйцэтгэхэд нь туслах тухай (23.2-ыг үзнэ үү)

  • Хувийн хишгээ хүлээн авах эсвэл лацдан холбуулахад бэлтгэж байгаа гишүүдэд хэрхэн туслах тухай (25.2.8, 27.2, 27.3, 27.4-ийг үзнэ үү).

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг гадас, тойрогт хэрхэн зохион байгуулах (25.3 ба 25.2-ыг үзнэ үү)

  • Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийг үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь хэрхэн дэмжих (25.2.2-ыг үзнэ үү).

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил хүүхэд, өсвөр үеийнхнийг хэрхэн адисалдаг (10.2.4, 11.2.4, ба 12.2.4-ийг үзнэ үү)

  • Гишүүдэд гэр бүлийн түүхийн ажлын утга учиртай туршлагатай болоход нь хэрхэн туслах (Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн удирдагчдад зориулсан удирдамж) зэрэг нь орно.

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн зохицуулах хурлыг хэрхэн үр дүнтэй явуулах (25.2.7-г үзнэ үү)

  • Тойргийн удирдагчдад төлөвлөж, зорилго тавихад нь хэрхэн туслах (25.2.6-г үзнэ үү)

25.4

Гэр бүлийн түүхийн эх сурвалж

25.4.1

FamilySearch.org, Ёслолууд нь бэлэн болсон мөн FamilySearch аппликэйшнууд

FamilySearch.org бол ариун сүмийн ёслолуудад зориулан өвөг дээдсийнхээ нэрийг олж, бэлтгэхэд нь гишүүдэд туслах Сүмийн вэбсайт юм. Ёслолууд нь бэлэн гэдэг бол Ариун сүмд авч орох гэр бүлийн болон бусад нэрийг хүлээн авах арга замыг хялбаршуулсан FamilySearch.org-ын нэг үйлдэл юм.

Энэхүү сайт нь мөн нэмэлт эх үүсвэрийг агуулдаг. Үүнд өвөг дээдсийнхээ түүх, гэрэл зургуудыг олж, бусадтай хуваалцах мөн хадгалах гэх зэрэг орно.

Түүнчлэн эдгээр эх сурвалжийг FamilySearch Family Tree аппликэйшн болон FamilySearch Memories аппликэйшнаас ашиглах боломжтой. FamilySearch apps-аас боломжтой бүх аппликэйшныг үзнэ үү.

Гэрэл зургуудаа үзэж буй гэр бүл

25.4.2

Миний гэр бүл: Биднийг нэгтгэдэг түүхүүд

Миний гэр бүл: Биднийг нэгтгэдэг түүхүүд товхимол нь хүмүүст гэр бүлийн нэрс, түүхүүдийг цуглуулж, хадгалан үлдэхэд тусалдаг. Түүнчлэн энэ нь гишүүдэд ариун сүмийн ёслолд зориулан гэр бүлийнхнийхээ нэрсийг бэлтгэж эхлэхэд тусална.

Хэвлэмэл хувилбарыг store.ChurchofJesusChrist.org-оос захиалан авч болно.

25.4.3

Гэр бүлийн түүхийн сайн дурын үйл ажиллагаанууд

FamilySearch.org дээрх “Get Involved” таб нь сайн дурынханд дараах үйл ажиллагаанд оролцох боломжийг олгодог. Үүнд:

  • Индексжүүлэлт. Энэ нь гараар бичсэн түүхэн бичиг баримт дээрх мэдээллийг FamilySearch.org дээрх хайлтын өгөгдлийн сан руу оруулах үйл явц юм.

  • Бүртгэлийн үнэн зөвийг магадал.

  • Ургийн модны үнэн зөв байдлыг сайжруул.

Эдгээр үйл ажиллагаанд оролцдог хүмүүс бусдад өвөг дээдсээ олж, тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх боломжийг олгодог.

FamilySearch.org дээрх сайн дурын үйл ажиллагаануудад бүх хүн оролцож болно. Энэ нь дараах хүмүүст ашиг тустай туршлага өгч болох юм. Тухайлбал:

  • Өсвөр үеийнхэн

  • Залуучууд

  • Сүмийн цуглаануудад тогтмол оролцох боломжгүй гишүүд

  • Шинэ гишүүд

  • Олон нийт

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл энэ ажлыг зохицуулах ажил үүрэгт гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхийг эсвэл дээд зөвлөлийн гишүүнийг томилж болно.

25.5

Ариун сүмийн ажилтнуудыг санал болгох ба дуудах

25.5.1

Ариун сүмийн ажилтнуудыг санал болгох

Ариун сүмийн ажилтан болж болох хүмүүсийг дараах арга замаар тодорхойлно. Үүнд:

  • Бишопын эсвэл тойргийн өөр удирдагчийн тодорхойлсон гишүүд

  • Үйлчлэх хүслээ бишопт мэдэгдсэн гишүүд

  • Ариун сүмийн ерөнхийлөгч, түүний эхнэр эсвэл ариун сүмийн өөр нэг удирдагчийн санал болгосон гишүүд

  • Номлолын үйлчлэлд бэлтгэж байгаа эсвэл үйлчлэлээс саяхан буцаж ирсэн гишүүд (24-р бүлгийг үзнэ үү).

Recommend Temple Worker tool-ийг ашиглан ариун сүмийн ажилтан болж чадах хүмүүсийн нэрийг оруулна. Энэ хэрэгслийг бишоп, гадасны ерөнхийлөгч, ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл ашиглах боломжтой. Нэрийг дэвшүүлэх үйл явцыг доор тусгав.

Ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл ариун сүмийн ажилтан болох хүнийг тодорхойлсныхоо дараа Recommend Temple Worker tool ашиглан тухайн хүний нэрийг бишопт өгнө.

Бишоп ариун сүмийн ажилтан болох хүнийг тодорхойлсны дараа эсвэл ариун сүмийн ерөнхийлөгчийн саналыг авсныхаа дараа тухайн гишүүнтэй үйлчлэх боломжтой эсэхийг нь зөвлөлдөнө. Тэрээр ариун сүмийн ажилчдад тавигдах шаардлагыг хянана (25.5.2-ыг үзнэ үү). Хэрэв бишоп, гишүүн хоёр хоёулаа ажиллах боломжтой гэж үзвэл бишоп нь Recommend Temple Worker tool ашиглан, ажиллахыг санал болгох маягтыг бөглөн явуулна. Ажиллахыг санал болгох маягтыг явуулах нь ариун сүмийн ажилтнаар дуудна эсвэл томилно гэсэн баталгаа биш гэдгийг гишүүн ойлгосон байх хэрэгтэй.

Үүний дараа уг саналыг гадасны ерөнхийлөгч авч үзнэ. Хэрэв саналыг гадасны ерөнхийлөгч зөвшөөрвөл Recommend Temple Worker tool-ийг ашиглан саналыг ариун сүмийн ерөнхийлөгчид шалгуулахаар явуулна.

Ариун сүмийн ажилтнаар дуудагдаж, томилогдсон гишүүдийг долоо хоног бүр тогтсон цагт ариун сүмд ажиллахыг зөвшөөрдөг. Удирдагчид ариун сүмд үйлчлэх боломжид нь саад болох нэмэлт дуудлагыг гишүүдэд өгөхөөс зайлсхийх хэрэгтэй.

Recommend Temple Worker tool хэсгээс өөрсдийнх нь гадас, тойргоос ариун сүмийн ажилтнаар одоогоор үйлчилж буй бүх гишүүний нэрсийн жагсаалтыг гадасны ерөнхийлөгч, бишопууд харах боломжтой.

25.5.2

Ариун сүмийн ажилтнуудад тавигдах шаардлага

Ариун сүмийн ажилтнууд ёслолуудыг гүйцэтгэхэд мөн ариун сүмийн бичиг хэргийн ажилд тусалдаг. Ариун сүмийн ажилтан болохын тулд гишүүн дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

  • Үйлчлэх ариун сүмийнхээ харьяа дүүрэгт амьдардаг байх

  • Хишиг хүртсэн, ариун сүмийн гэрээгээ сахидаг, хүчинтэй ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй

  • Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний тухай хүчтэй гэрчлэлтэй

  • Бусдын тусламжгүйгээр ёслолуудыг биеэр гүйцэтгэх чадвартай

  • Сүмд болон олон нийтэд нэр хүнд сайтай

  • Бусадтай сайн хамтран ажилладаг

  • Найдвартай мөн эрүүл мэнд сайтай

  • Тухайн үед гишүүнчлэлийн бүртгэлдээ тэмдэглэгээгүй байх зэрэг юм.

Үүнээс гадна бишоп дараах зүйлийг хийхэд анхаарна. Тухайлбал:

  • Хэрэв тухайн хүний гишүүнчлэлийн эрхийг албан ёсоор хязгаарласан бол хязгаарлалтыг цуцалснаас хойш таваас доошгүй жилийн дараа түүнийг ариун сүмийн ажилтнаар томилохыг санал болгож болно. (32.11.3, 32.16.1-ийг үзнэ үү.)

  • Хэрэв хишиг хүртээгүй хүнийг гишүүнчлэлээс хассан эсвэл уг хүн гишүүнчлэлээсээ татгалзсан бол түүнийг Сүмд дахин элссэнээс хойш таваас доошгүй жилийн дараа ариун сүмийн ажилтнаар томилохыг санал болгож болно. (32.11.4, 32.14.9, 32.16.1, 32.16.2-ыг үзнэ үү.)

  • Хэрэв хишиг хүртсэн хүнийг гишүүнчлэлээс хассан эсвэл уг хүн гишүүнчлэлээсээ татгалзсан бол түүнийг адислалуудыг нь сэргээснээс хойш таваас доошгүй жилийн дараа ариун сүмийн ажилтнаар томилохыг санал болгож болно. (32.11.4, 32.14.9, 32.17.2-ыг үзнэ үү.)

25.5.3

Ариун сүмийн ажилтнуудыг дуудах ба онцгойлон адислах

Ариун сүмийн ерөнхийлөгч ариун сүмийн ажилтнаар үйлчлүүлэхээр санал болгосон хүний нэрийг хүлээн авсны дараа ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл түүний томилсон хүн уг гишүүнтэй ярилцана. Ярилцлагыг хийж байгаа хүн нь сүнсний удирдамжийн дагуу ариун сүмийн ажилтнаар үйлчлэх боломжтой хүмүүсийг дуудан, онцгойлон адисална.