Ням гаргийн анги
Эхлэх


Зураг
сүмд цугларагсад гараа өргөж байгаа нь

Эхлэх

“Түүний хүсдэг зүйл гэвэл биднээс бүх хүчээ дайчилж, бүх зүрх сэтгэлээ зориулах явдал юм. Үүнийг баяр хөөртэйгөөр мөн итгэлтэйгээр залбирч хий.” —Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг1

Бид таныг шинэ дуудлагаа Их Эзэний танд олгосон бүхий л дэмжлэг мөн нөлөөгөөр эхлэхийг урьж байна. Үйлдэхэд урьсан дараах хоёр урилгыг хүлээн авснаар үүнийг хийх боломжтой.

Нэгт, залбир. Өөрийн удирдаж буй хүмүүсийн төлөө залбир. Өөрийн үйлчилж буй хүмүүсийн төлөө залбир. Боломж, ойлголт, адислалуудын төлөө байнга залбир. Их Эзэнд гүнээ найд, мөн Тэр таныг дуудлагад тань адислах болно.

Хоёрдугаарт, шинэ дуудлагадаа дэмжүүлж, адислал ав. Энэхүү чухал алхам нь танд дуудлагаа хийх санваарын эрх мэдлийг өгдөг. Уг эрх мэдлээр дамжуулан та өөрийн удирдаж мөн үйлчилж буй хүмүүсийн төлөө Сүнсний удирдамжийн дагуу адислалууд болон сүнслэг урам зориг хүлээн авч болно.

Дуудлагынхаа тоймыг Үүрэг хариуцлага гэсэн хэсгээс үргэлжлүүлэн үзнэ үү.

  1. Rise to Your Call,” Ensign, 2002 оны 11-р сар, 78.