Ням гаргийн анги
Тавтай морилно уу


Зураг
хурга тэвэрч буй Есүсийн зураг

Тавтай морилно уу

Шинэ дуудлагадаа тавтай морилно уу. Бид танд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд үйлчлэх хүсэл эрмэлзлээрээ Түүнд хайр, үнэнч байдлаа харуулж байгаад талархаж байна. Тэр танаар дамжуулан хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч, хөрвөлтийг хүчирхэгжүүлж, Өөрийн хөвгүүд, мөн охидыг гэрээний зам дээр удирдаж чадна.

Мэдвэл зохих эх сурвалжууд

Сүмийн Ерөнхий гарын авлага болон Миний дуудлага эх сурвалж нь танд дуудлагаа биелүүлэхэд туслах болно. Энэ хоёр эх сурвалжийг илүү сайн ойлгохын тулд доорх тайлбарыг уншина уу.

Ерөнхий гарын авлага: Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь таны хүлээх хэд хэдэн үүрэг хариуцлагад зориулсан дэлгэрэнгүй зааварчилгаа өгдөг. Үйлчлэлийнхээ турш энэхүү гарын авлагыг ашиглаж, үүний санал болгох зааврыг залбиралтайгаар хэрэгжүүлээрэй.

Миний дуудлага: Миний дуудлага таны шинэ үүрэг хариуцлагын тоймыг багтаасан. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүднээс Ерөнхий гарын авлага руу хөтлөх хэд хэдэн холбоосыг эдгээр хураангуйд оруулсан.