Миний ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөхийн дуудлага
Үүрэг хариуцлага
Их Эзэн Өөрийнх нь Сүмд үйлчлэх таны хүсэлд талархаж байгаа билээ. Таны дуудлагын хүрээнд байх үүрэг хариуцлагын тоймыг доор оруулсан болно.
Ням гаргийн ангийн зорилго
Ням гаргийн анги нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд тусалдаг. Бурханы хүүхдүүдэд Есүс Христийн сайн мэдээг суралцаж, үүний дагуу амьдрахад тусалснаар энэ зорилго биеллээ олдог (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 13.1, Gospel Library).
Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөх
Ерөнхийлөгч нь тойргийн зөвлөлд үйлчлэх, сайн мэдээг гэр орон болон сүм дээр суралцах мөн заах явцад хяналт тавьж мөн ангийг зохион байгуулах үүрэгтэй. Зөвлөхүүд нь түүнд тусална. Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөл багш нарыг судрын зарчмууд болон Аврагчийн арга барилаар заах нь (13.2.2.2-ыг үзнэ үү) гарын авлагыг дагаснаар илүү бүтээлч хандахад урамшуулан дэмжиж мөн тэдэнд зааварчилдаг.
Ням гаргийн анги
Ням гаргийн ангийн хичээл сарын нэг ба гурав дахь ням гарагт явагддаг. Анги дүүргэлт тойрог бүрийн хэрэгцээн дээр үндэслэн янз бүр байна (13.3-ыг үзнэ үү). Ням гаргийн ангийн багш нар судруудыг, Ирээд, Намайг дага гарын авлага дээрх хуваарьт хичээлүүдийг мөн орчин үеийн бошиглогчдын үгсийг заах гол эх үүсвэрээ болгон ашиглана.
Гэр оронд төвлөрсөн суралцах арга барил
Эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээг заах үүрэгтэй (13.5-ыг үзнэ үү). Ням гаргийн ангийн багш, удирдагчид гишүүдийг гэр орондоо сайн мэдээг судалж мөн заах талаар сүнслэг өдөөлтийг эрэлхийлэхэд урамшуулдаг (17.2-ыг үзнэ үү).
Багш нарын зөвлөлийн хурал
Зөвлөхүүд Ням гаргийн ангийн ерөнхийлөгчид багшийн зөвлөлийн хурлыг зохион байгуулж, явуулахад тусалдаг. Багш нарын зөвлөлийн хурлаар багш нар Христтэй адил заах зарчмуудын талаар хамтдаа зөвлөлдөнө. Мөн тэд сайн мэдээнээс суралцах, заах үйл явцыг хэрхэн сайжруулах талаар зөвлөлдөнө. Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагыг эх сурвалж болгон ашиглана (17.4-ийг үзнэ үү). Улиралд нэг удаа энэ хурлыг ням гаргийн хичээлийн үеэр зохион байгуулах ба хурлыг ихэнхдээ Ням гаргийн ангийн ерөнхийлөгч удирдан явуулна (13.4-ийг үзнэ үү).
Эцэг эхчүүдэд зориулсан багш нарын зөвлөлийн хурал
Зөвлөхүүд ням гаргийн ангийн ерөнхийлөгчид эцэг эхчүүдэд зориулсан багш нарын зөвлөлийн хурлыг зохион байгуулж, явуулахад тусалдаг. Энэ хурал нь багш нарын зөвлөлийн ээлжит хуралтай адил загвараар явагдах бөгөөд эцэг эхчүүд уригдан оролцдогоороо ялгаатай юм. Үүний зорилго нь эцэг эхчүүдийг гэр орондоо илүү сайн багш нар болоход туслахад оршино. Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагыг эх сурвалж болгон ашиглана (17.4-ийг үзнэ үү).
Удирдамж ба бодлого журам
Өсвөр үеийнхэнтэй ажилладаг бүх насанд хүрсэн хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах талаарх сургалт авсан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org). Ням гаргийн ангийн нэмэлт удирдамжийг Ерөнхий гарын авлагын 13.7-р хэсгээс үзэж болно.