Семинар
Төгс эзэмших сургаал: Матай 16:15–19


Төгс эзэмших сургаал: Матай 16:15–19

Есүс “Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө” хэмээн хэлэв.

A young woman meets with her Bishop.

Та өмнөх хичээлээр санваарын түлхүүрүүдийн ач холбогдлын тухай мөн Аврагч түлхүүрүүдээ дэлхий дээрх бошиглогчдод хэрхэн хариуцуулсан талаар сурч мэдсэн. Энэ хичээл танд эшлэл, судрын түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэх, сургаалыг тайлбарлах, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит жишээн дээр хэрэгжүүлэх замаар энэ сургаалыг төгс эзэмших боломжийг олгоно.

Тайлбарлах

Таны мэддэг хүн “санваарын түлхүүрүүд” гэсэн нэр томьёог сонссон боловч яг юу болохыг нь ойлгодоггүй гэж төсөөлье. Матай 16:15–19 -ийг ашиглан, санваарын түлхүүрүүд гэж юу болох, яагаад чухал гэдгийг тайлбарла. Боломжтой бол тайлбараа найзтайгаа эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ хуваалц. Түүнчлэн ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшн дээрх Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь гарын авлагын 3.0–3.4.1.1-р хэсэг дэх зарим мэдэгдлийг унших нь тустай байж болно.

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Санваарын түлхүүрүүдийн талаарх тайлбараа бич. Хэрэв та тайлбараа өөр хүнтэй хуваалцах боломжтой байсан бол хэрхэн хуваалцсанаа товчхон дүрсэл.

Цээжлэх

Матай 16:15–19 -ийн судрын түлхүүр үг хэллэг болох “Есүс ‘Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө хэмээн хэлэв’” гэсэн хэсгийг цээжлэх дасгал хий. Боломжтой бол дараах тараах материалыг хэвлэж, түлхүүр тус бүрийг хайчилж ав. Эсвэл түлхүүрүүдийг цаасан дээр зурж, хайчил. Түлхүүр тус бүр дээр үг хэллэгийн аль нэг үгийг бич. Түүнчлэн төгс эзэмших сургаалын судрын эшлэл Матай 16:15–19 -ийг түлхүүр дээр бич. Түлхүүрүүдийг холиод, зөв дэс дарааллаар нь эргүүлэн тавихыг хичээ. Судрын эшлэл, үг хэллэгийг цээжилтлээ энэ үйл ажиллагааг хэд хэдэн удаа давт. Цаг тавиад, оролдлого хийх бүрдээ хурдаа сайжруулах гэж хичээх нь танд таалагдаж болох юм.

Амьдралд хэрэгжүүлэх дадлага

Амьдралд хэрэгжүүлэх дадлага үйл ажиллагаа руу шилжихийн өмнө Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын 5–12-р догол мөрөн дэх сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг эргэж харахад цаг гарга.

Танай найз Ваня Сүмийн нэг гишүүн Сүмийн сургаалыг шүүмжилж байгаа видео бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрээс үзжээ. Тэр гишүүн ухаантай, бусдыг ятгах чадвартай бөгөөд Сүмийг зарим сургаалаа өөрчлөхөд уриалсан байв. Тэр ч бүү хэл өөрсдийн үзэл санааг дэмжихэд судруудыг ашигласан байж. Ваня юу гэж бодож, хариулахаа мэдэхгүй байлаа.

  • Ваняд ямар асуулт эсвэл санааг нь зовоосон ямар асуудал байж болох вэ?

Ваня тусламж хүсэн танд мессеж бичсэн. Түүний асуудлыг шийдвэрлэхэд туслахын тулд та хэрхэн хариулж болохоо бод.

Color Handouts Icon 2. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Хариулт болгож Ваня руу гурван мессеж бич. Дараах зүйлсийг багтаа. Үүнд:

  • 1 дэх мессеж: Энэ нөхцөл байдлыг мөнхийн талаас нь харахад Ваняд туслахын тулд Их Эзэн бошиглогчдыг болон санваарын түлхүүрүүдийг авралын төлөвлөгөөнд хэрхэн ашигладаг талаарх үнэнүүд.

  • 2 дахь мессеж: Бошиглогчид ба санваарын түлхүүрүүдийн талаар илүү ихийг сурч мэдэхийн тулд Ванягийн ашиглаж болох Тэнгэрээс томилогдсон эх сурвалжууд. (Дор хаяж нэг судрын хэсэг эсвэл бошиглолын мэдэгдлийг багтаа.)

  • 3 дахь мессеж: Ваня цаашид хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэж болох талаарх зөвлөмжүүд. Боломжтой бол санваарын түлхүүртэй холбоотой мөн эдгээр түлхүүрийг ашиглах нь хэрхэн танд Есүс Христэд илүү ойртоход тусалсан талаарх хувийн туршлагаа багтаа.