Төгс эзэмших сургаалын давтлага 5
Төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэх
Судрын хэсгүүд, тэдгээрийн танд зааж буй зүйлсийг санаж байх нь таныг олон арга замаар адислах болно. Энэ хичээл нь төгс эзэмших сургаалын хэсгүүдийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхэд тань тусална.
Есүс Христэд найдах найдвар
Найдвар бол “Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан олж авах мөнх амьдрал”-ыг багтаасан “зөвт байдлын амлагдсан адислалыг итгэл төгс хүлээж найдах буюу түүнд тэмүүлэх” явдал юм.
Та илүү их найдварыг мэдрэхийг хүсэж эсвэл шаардаж байгаа шалтгаанаа судрын тэмдэглэл дээрээ бич.
Төлөөлөгч Паул “Бичвэрийн тэвчээр болон урамшууллаар дамжин бидэнд найдвар байх юм” ( Ром 15:4) хэмээн заажээ.
-
Та өөрт тань найдвар төрүүлсэн Есүс Христийн талаарх ямар сургаал эсвэл үнэнийг төгс эзэмших сургаалын хэсгүүдээс олж мэдсэн бэ? Тэдгээр нь танд хэрхэн найдвар төрүүлж байна вэ?
-
Төгс эзэмших сургаалын судрын эшлэл, тэдгээрийн гол үнэнүүдийг цээжлэх нь Аврагчаас нэмэлт найдвар хүлээн авахад тань хэрхэн туслах вэ?
Энэ хичээлээр та доорх хүснэгтэд агуулагдаж буй судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэх боломжтой. Ингэх зуураа дараах судрууд, судрын түлхүүр үг хэллэгүүдийн аль нь танд илүү их найдвар төрүүлж буйг тодорхойл. Яагаад?Хэрэв та хараахан тодорхойлоогүй байгаа бол эдгээр хэсгийг түлхүүр үг хэллэгүүдийнх нь хамтаар тэмдэглэх талаар бодож үз.
Судрын эшлэл |
Судрын түлхүүр үг хэллэг |
“Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.” | |
“Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна.” | |
“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн.” | |
“Та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.” | |
“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.” | |
“Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө” хэмээн Есүс хэлэв. | |
“Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаалыг мэднэ.” | |
“Чи Бурхан Эзэнээ хайрла. Чи хөршөө … хайрла.” | |
“Намайг дурсаж” ариун ёслолоос хүрт хэмээн Есүс Христ зарлигласан. | |
“Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.” | |
“Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм.” |
Холих ба тохируулах
Хуудас цаас аваад, дөрвөн тэнцүү нарийн тууз болгож хайчил. Хүснэгтээс дор хаяж дөрвөн судрын хэсгийг сонго. Нарийн тууз тус бүр дээр нэг судрын эшлэлийг холбогдох түлхүүр үг хэллэгтэй нь бич.
Дараа нь дараах жишээнд харуулсанчлан, эшлэлүүдээс нь түлхүүр үг хэллэгүүдийг нь хайчил (хаагуур хайчлахыг “/” зураасаар ялгаж өгсөн).
Иохан 7:17 / “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаалыг мэднэ.”
Үүнийг дор хаяж дөрвөн судрын эшлэл, түлхүүр үг хэллэг дээр гүйцэтгэсний дараа цаасан туузыг бөөн туузан дунд байрлуулаад, хооронд нь холь.
Одоо ямар нэг тусламж авахгүйгээр эшлэл тус бүрийг тохирох түлхүүр үг хэллэгтэй нь тохируулахыг оролд. Үүнийг хоёроос гурван удаа гүйцэтгэхийг бодож үз. Үүнийг гүйцэтгэх бүрдээ хурдаа хэрхэн сайжирч буйг харахын тулд цаг харж хийж болно.
Одоо дараах жишээнд харуулсанчлан, үг хэллэгүүдийг хайчлах замаар энэ үйл ажиллагааг илүү хэцүү болго (хаагуур хайчлахыг “/” зураасаар ялгаж өгсөн).
Матай 22:36–39 / ”Чи / Бурхан Эзэнээ хайрла. … / Чи хөршөө хайрла.”
Матай / 22: / 36 / –39 / ”Чи / Бурхан / Эзэнээ / хайрла. … / Чи / хөршөө / хайрла.”
Үг болон тоонуудыг холиод, дараа нь тэдгээрийг зөв байрлалд оруулахыг оролд. Та бүх эшлэлээс авсан үг, тоонуудыг бүгдийг нь нэгэн зэрэг холих эсвэл нэг удаад нэг эшлэл дээр ажиллахын аль нэгийг сонгох боломжтой. Үүнийг хоёроос гурван удаа гүйцэтгэхийг бодож үз. Үүнийг гүйцэтгэх бүрдээ хурдаа сайжирч буй эсэхийг мэдэхийн тулд цаг харж хийж болно.
1. Дараах асуултуудын хоёрт нь судлах тэмдэглэл дээрээ хариулж бич.
-
Та ямар дөрвөн төгс эзэмших сургаалын эшлэл ба судрын түлхүүр үг хэллэгийг цээжилсэн бэ?
-
Эдгээр хэсгийн аль нь яг одоо таны амьдралд хамгийн их тус болохоор байгаа вэ?
-
Эдгээр хэсгийн аль нь танд Есүс Христэд найдах найдварыг хамгийн их төрүүлж байна вэ? Яагаад?