Семинар
Илчлэл 20:11–15


Илчлэл 20:11–15

Эцсийн шүүлт

Resurrected Christ with arms outstretched stands above a throng of people of all races and times, some prone, some standing. The people on the right side of Christ are in the attitude of worship. The people on the left side of Christ are in anguish. Scenes of ruin are in the foreground and background. The Washington D.C. temple is pictured in the upper left corner.

Та Эцсийн шүүлт ямар байх талаар хэзээ нэгэн цагт бодож байсан уу? Төлөөлөгч Иохан тэрхүү агуу өдрийн талаар бошиглосон юм. Энэ хичээл нь Эцсийн шүүлтийг илүү сайн ойлгож, тэрхүү өдөр Есүс Христийн өмнө зогсох гайхамшигт үйл явдлыг өөрийн биеэр мэдрэхэд бэлдэхэд тань туслах зорилготой.

Эцсийн шүүлт

Хичээлийн эхэн хэсэгт үзүүлсэн Эцсийн шүүлтийг дүрсэлсэн зургийг хар.

  • Эцсийн шүүлтээр өөр өөр хүнд ямар бодол орж ирнэ гэж бодож байна вэ? Яагаад?

  • Хэн нэгнийг тэрхүү өдөрт бэлтгэгдсэн эсэхийг нь юугаар тодорхойлдог гэж та бодож байна вэ?

  • Тэрхүү өдөрт бэлтгэхэд Есүс Христ бидэнд ямар арга замаар тусалдаг вэ?

Судлах тэмдэглэлдээ та Бурханы өмнө шүүгдэхээр зогсохдоо юу бодож, мэдэрнэ гэж найдаж буй талаараа бич. Та өөрийгөө хэр бэлтгэгдсэн гэж бодож байна вэ?Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг хайрладаг бөгөөд Эцсийн шүүлтийн өдөр биднийг амар амгалан, баяр баясгалангаар дүүрэн байгаасай гэж хүсдэг. Тэд Шүүлт ямар байх, үүнд хэрхэн бэлтгэх талаар бидэнд заахын тулд орчин үеийн Сүмийн удирдагчид болон судруудаар дамжуулан бидэнтэй ярьдаг.

Мянган жилийн тухай үзэгдэл ( Илчлэл 20:1–3 -ыг үзнэ үү) болон зөв шударга хүмүүсийн Амилуулалтыг харсныхаа дараа ( Илчлэл 20:4–6 -г үзнэ үү) Иохан Эцсийн шүүлтийг харжээ. Илчлэл 20:11–12 -ыг уншаад, Бурхан төлөөлөгч Иоханд Эцсийн шүүлтийн талаар юу илчилснийг олж мэд.

  • Та Эцсийн шүүлтийн талаар Иоханаас юу сурч мэдсэн бэ?

Эцсийн шүүлтийн талаарх асуулт

Судлах тэмдэглэлдээ судрын энэ хэсгийн талаар асуумаар байгаа асуултаа эсвэл Эцсийн шүүлтийн талаар илүү сайн ойлгохын тулд мэдмээр байгаа өөр зүйлээ бич.

Хэдэн минут зарцуулан, асуултуудынхаа хариултыг хай. Судруудын удирдамж дээрээс түлхүүр үг хэллэгээр нь хайж үз. Эсвэл та ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшнаас хайж болно. Та дараах асуулт, өгсөн эх сурвалжуудыг хичээлдээ оруулж болох юм.

1. Иохан Их Эзэний шүүхдээ ашиглах ямар ямар номыг харсан бэ?

Судруудын удирдамж эсвэл Bible Dictionary , “Амийн Ном”

Сургаал ба Гэрээ 128:6–7

3 Нифай 27:24–26

2. Яг хэн бидний Шүүгч болох вэ, яагаад Тэр биднийг шүүхэд хамгийн сайн тохирох хүн бэ?

Иохан 5:22

3 Нифай 27:14–15

1 Самуел 16:7

3. Бид юугаараа шүүгдэх вэ?

Сургаал ба Гэрээ 137:9

Moзая 4:30

Уг хичээлийн “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дээрх Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн мэдэгдлийг үзнэ үү.

4. Би Эцсийн шүүлтэд хэрхэн бэлдэх вэ?

3 Нифай 27:16–20

Илчлэл 20:13, 15 ; 22:11–12

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Дараах асуултуудын дор хаяж хоёрт нь судлах тэмдэглэлдээ хариулж бич.

  • Та Эцсийн шүүлтийн талаар юу олж мэдсэн бэ?

  • Энэ сургаалыг ойлгож, үүнд итгэх нь бидний үйлдэлд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Аврагчийн ямар зан чанарууд Түүнд Өөрийн Шүүгчийн хувиар итгэхэд тусалдаг вэ? Тэр Эцсийн шүүлтэд бэлтгэхэд тань хэрхэн туслах вэ?

Таны амийн ном

Илчлэл 20:12 -ыг дахин уншаад, “амийн ном” гэсэн хэллэгийг тэмдэглэхийг бод. Өөрөөр хэлбэл, амийн ном бол хүн нэг бүрийн амьдралын тэмдэглэл юм.

Судлах тэмдэглэлийнхээ хоосон хуудасны дээд талд “Миний амийн ном” гэж гарчиглаад, хуудсыг хоёр баганад хуваа. Зүүн талын баганыг “Би үүнийг хийсэндээ баяртай байна” гэж нэрлээд, уг баганад амийн номд орсон байгаад талархаж байгаа зүйлээ жагсаан бич. Үүнд дараах зүйлс орж болно.

  • Таны хүлээн авсан ёслол

  • Таны үйлдсэн сайн үйлс

  • Таны зөв шударга хүсэл

  • Есүс Христтэй харилцах харилцааны тань өсөлт хөгжил.

Таны зөв шударга байдлын тэмдэглэлийг Аврагчтай хамт нэгэн өдөр харахад ямар сайхан байхыг төсөөл дөө!

Одоо хуудасны баруун баганыг “Миний хийхийг хүсэж байгаа зүйл” гэж нэрлэ. Шүүлтийн өмнө номдоо нэмэхийг хүсэж байгаа зөв шударга үйлс, ёслолуудыг бич эсвэл энэ талаар зүгээр л тунгаан бод. Та мөн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан амийн номоос арилгахыг хүсэж байгаа сонголт, хандлагуудаа оруулж болно.

Аврагч амийн номд таны талаар тэмдэглэсэн зүйлийг өөрчлөх боломжийг олгосон. Чин сэтгэлээсээ наманчилдаг хүмүүст Түүний өгсөн амлалтуудыг Сургаал ба Гэрээ 58:42–43 -аас унш.

  • Эдгээр амлалт Эцсийн шүүлт болон бидний Шүүгчийн талаарх таны бодол санаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийн хэлсэн.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Шүүлтийн өдөр нь харууссан зүрх эдгээгдэн, гашуудлын нулимс талархлын нулимсаар солигдож, бүх зүйл зөв болох нигүүлсэл, хайрын өдөр байх болно.

Тийм ээ, нүглийн улмаас илүү их гашуудах болно. Бид бас өөрсдийг маань илүү агуу ирээдүйд хүргэх боломжуудыг алдахад хүргэсэн алдаа, мунхаглал, зөрүүд зангаасаа болсон харамсал, тэр ч бүү хэл цөхрөлийг мэдрэх болно.

Гэхдээ бид Бурханы шүүлтэд сэтгэл хангалуун байгаад зогсохгүй хүүхдүүд биднийгээ гэсэн Түүний хязгааргүй ач ивээл, нигүүлсэл, өгөөмөр сэтгэл, хайранд гайхширч, цочирдоно гэдэгт би итгэлтэй байдаг.

(Дийтр Ф.Угдорф, “Ай Бурханы маань төлөвлөгөө хэчнээн агуу билээ!2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 6)

Шүүлтийн өдөр Аврагчийн өмнө зогсоход бэлэн байхын тулд юу хийх сэдэл танд төрж байгааг тунгаан бод.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Би өөрийн хүсэн хүлээж буй шүүлтэд өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Бүх хүмүүнийг ажлууд болон зүрх сэтгэлийнх нь хүслийн дагуу шүүх болно. … Селестиел, террестиел, телестиел хаант улсад таны эзлэх эцсийн байр суурийг тохиолдлоор шийдвэрлэдэггүй. Их Эзэн хүн бүрд зориулан хэзээ ч өөрчлөгдөхгүй шаардлагуудыг тавьсан. Та сударт юу заадгийг олж мэдээд, уг зүйлийнхээ дагуу амьдрах хэрэгтэй.

(Russell M. Nelson, “Constancy amid Change,” Ensign, Nov. 1993, 35)

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн хэлжээ.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Эцсийн шүүлт бол бидний хийсэн сайн, муу үйлсийг дэнслэн, үнэлэлт дүгнэлт өгөх төдий зүйл биш. Энэ нь бидний хэн болсон буюу үйлс, бодлын маань эцсийн үр дүнгийн хариу байх болно. Хүмүүсийн хувьд зүгээр урсгалаараа явах нь хангалттай биш юм. Сайн мэдээний зарлиг, ёслол, гэрээнүүд нь тэнгэр дэх хадгаламжид хураагдаж байдаг зүйлсийн жагсаалт биш. Есүс Христийн сайн мэдээ бол Тэнгэрлэг Эцэг биднийг ямар хүмүүс болохыг хүсдэг шиг тийм хүмүүс хэрхэн болохыг бидэнд харуулдаг төлөвлөгөө юм.

(Dallin H. Oaks, “The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 32)

Есүс Христ бидний Шүүгч болохын тулд ямар шалгуурыг давсан бэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) ийн заасан.

Final official portrait of Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve Apostles, 2004. Passed away 22 September 2015.

Тоолж баршгүй үнэ цэн, төсөөлшгүй зовлон, тарчлалаар Аврагч бидний Гэтэлгэгч, Зуучлагч, Эцсийн Шүүгч байх эрхийг олж авсан гэдгийг би гэрчилж байна.

(Richard G. Scott, “The Atonement Can Secure Your Peace and Happiness,” Ensign or Liahona, Nov. 2006, 42)