Бүлэг 6
Бурханы зүйлсийн тухай Нифай бичиглэв—Нифайн зорилго нь Абрахамын Бурханд ирж мөн аврагдахыг хүмүүст ятгах байв. Ойролцоогоор МЭӨ 600–592 он.
1 Мөн эдүгээ Нифай би, цэдгийнхээ энэ хэсэгт эцэг өвгөдийнхөө удмын бичгийг өгүүлэх нь үгүй; хожим нэгэн цагт би өөрийн бичиглэн буй энэ ялтаснууд дээр үүнийг өгүүлэх нь ч үгүй болой; учир нь энэ нь миний эцгийн хадгалж байсан тэрхүү цэдэгт өгүүлэгдсэн болой; иймийн тул би энэ цэдэгт үүнийг бичиглэхгүй бөлгөө.
2 Учир нь бид Иосефын үр удам гэдгийг хэлэх нь миний хувьд хангалттай.
3 Мөн бибээр эцгийнхээ бүхий л зүйлийн бүрэн шастирыг нэг бүрчлэн өгөх нь надад чухал биш болой, учир нь тэдгээр нь энэ ялтаснууд дээр бичигдэж чадахгүй, учир нь Бурханы зүйлсийн тухай бичих зайг би хүснэм.
4 Учир нь, хүмүүсийг Абрахамын Бурхан, Исаакын Бурхан, мөн Иаковын Бурханд ирж, мөн аврагдахыг ятгах нь миний бүхий л зорилго бөлгөө.
5 Иймийн тул, би дэлхийд таалагдах зүйлсийг бус, харин Бурханы таалалд мөн дэлхийн бус тэдний таалалд нийцэх зүйлсийг бичиглэх болой.
6 Иймийн тул, хүмүүсийн үрсэд үнэт бус зүйлсээр эдгээр ялтсыг дүүргэх ёсгүй хэмээн би үр удамдаа зарлиг буулгах болно.