Бүлэг 1Ариун нандин цэдгүүдийн талаар Аммарон Мормонд зааварлав—Нифайчууд болон леменчүүдийн хооронд дайн дэгдэв—Гурван нифай үндэстэн холдуулагдан авагдав—Ёс бус явдал, үл итгэх байдал, илбэ шидүүд, мөн шулмын арга газар авав. Ойролцоогоор МЭ 321–326 он. Бүлэг 2Мормон нифайчуудын их цэргийг удирдав—Цус мөн хядаан уг нутгийг бүрхэв—Нифайчууд яллагдагсдын шаналлаар гашуудаж мөн гаслав—Тэдний ач ивээлийн өдөр улирч одсон буюу—Мормон Нифайн ялтаснуудыг олж авав—Дайнууд үргэлжлэв. Ойролцоогоор МЭ 327–350 он. Бүлэг 3Мормон нифайчуудад наманчлалыг тунхаглав—Тэд агуу ялалтыг олж мөн өөрсдийн хүчинд онгиров—Мормон тэднийг удирдахаас татгалзав, мөн тэдний төлөөх түүний залбирлууд найдвар үгүй байв—Мормоны Ном Израилын арван хоёр овгийг сайн мэдээнд итгэхэд урьдаг. Ойролцоогоор МЭ 360–362 он. Бүлэг 4Дайн ба хядаан үргэлжлэв—Ёс бусыг үйлдэгчид ёс бусыг үйлдэгчдээ шийтгэдэг—Бүх Израилд урьд үзэгдээгүй илүү агуу ёс бус явдал тархав—Эмэгтэйчүүд мөн хүүхдүүд хиймэл шүтээнүүдэд өргөл болгогдов—Леменчүүд нифайчуудыг өөрсдийнхөө өмнө хөөн, устгаж эхлэв. Ойролцоогоор МЭ 363–375 он. Бүлэг 5Мормон Нифайн их цэргийг цус мөн хядааны тулалдаанд дахин удирдав—Есүс бол Христ гэдгийг бүх Израилд үнэмшүүлэхээр Мормоны Ном гарч ирэх болно—Тэдний итгэлгүйн улмаас, леменчүүд тараагдаж мөн Сүнс тэдэнд нөлөөлөхийг хичээхээ болих болно—Тэд хожмын өдрүүдэд харийнхнаас сайн мэдээг хүлээн авах болно. Ойролцоогоор МЭ 375–384 он. Бүлэг 6Нифайчууд Кумора нутагт эцсийн тулалдаануудын төлөө цугларав—Мормон ариун нандин цэдгүүдийг Кумора гүвээнд нуув—Леменчүүд ялан дийлж, мөн Нифайн үндэстэн устгагдав—Зуу зуун мянга нь илдэнд хөнөөгдөв. Ойролцоогоор МЭ 385 он. Бүлэг 7Мормон хожмын үеийн леменчүүдэд Христэд итгэж, Түүний сайн мэдээг хүлээн зөвшөөрч, мөн аврагдахыг урив—Библид итгэдэг хэн бүхэн Мормоны Номд түүнчлэн итгэх болно. Ойролцоогоор МЭ 385 он. Бүлэг 8Леменчүүд нифайчуудыг хайж мөн устгав—Мормоны Ном Бурханы хүчээр авчрагдах болно—Их Эзэний ажлын эсрэг хилэгнэлийг мөн хэрүүл маргааныг ярих тэдний дээр халаг тогтоогдов—Нифай үндэстний цэдэг ёс бус байдал, ёс суртахууны доройтол, мөн урвалтын үед гарч ирэх болно. Ойролцоогоор МЭ 400–421 он. Бүлэг 9Христэд үл итгэдэг тэднийг наманчлахыг Моронай уриалав—Илчлэлүүдийг өгч мөн үнэн итгэлтэй тэдний дээр бэлэг болон тэмдгүүдийг цутгадаг гайхамшгийн Бурханыг тэрбээр тунхаглав—Итгэлгүйн улмаас гайхамшгууд зогсдог—Итгэдэг тэднийг тэмдгүүд дагадаг—Хүмүүст ухаалаг байж, мөн зарлигуудыг сахихыг ухуулав. Ойролцоогоор МЭ 401–421 он.