Ирээд, Намайг дага
Би Христэд ирэхэд бүхнийг хэрхэн урьж чадах вэ?


Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь

Би Христэд ирэхэд бүхнийг хэрхэн урьж чадах вэ?

Сэргээгдсэн Сүм үүсгэн байгуулагдсан өдөр Их Эзэн Аароны санваар атгагчдад Христэд ирэхэд бүхнийг урих үүрэг өгчээ (С ба Г 20:59 үзнэ үү). Аароны санваартнууд энэхүү үүргээ биелүүлэх аваас сэргээгдсэн сайн мэдээний адислалуудыг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд авчирдаг. Ингэснээр тэд гэрчлэлээ хүчирхэгжүүлэн, амьдралынхаа турш номлогч байхад өөрсдийгөө бэлтгэдэг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Хүмүүсийг сайн мэдээний талаар суралцахад урьсан ямар туршлага танд байдаг вэ? Таныг Христ рүү ирэхэд бусад хүмүүс хэрхэн тусалсан бэ?

Аароны санваартай олон залуу эрэгтэй Христэд ирэхэд нь бусдыг урих санваарын үүргээ мэддэггүй. Тэд энэ ариун үүргээ ойлгон, хэрэгжүүлэхэд нь та хэрхэн тусалж чадах вэ? Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сайн мэдээг хуваалцахад тэдэнд юу сүнслэгээр нөлөөлөх вэ?

Эдгээр судар болон суралцах материалуудыг залбирч судлаарай. Та сурч байхдаа ямар мэдрэмжийг хүлээн авч байна вэ?

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь (2010), 28–29, 52–53, 76–77

1 Tимот 4:12 (Итгэгч хүмүүсийн жишээ бол)

Aлма 17:2–3 (Мозаягийн хөвгүүд сайн мэдээг хуваалцахад өөрсдийгөө бэлдэв)

Moронай 10:32–33 (Христэд ирэх Моронайн урилга)

С ба Г 4 (Их Эзэнд үйлчлэхэд биднийг тэнцүүлэх зан чанарууд)

С ба Г 20:46–59 (Аароны санваартнууд Христэд ирэхэд бүхнийг урих үүрэгтэй)

С ба Г 42:6 (Сайн мэдээг Сүнсний хүчээр номло)

M.Рассэлл Баллард, “Эцсийн үр дүнг үзэх хүртэл хамт явах,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар

Ричард Г.Скотт, “Би та нарт жишээ үзүүлсэн юмEnsign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар

Номлогчийн хувьд миний зорилго юу вэ?Миний сайн мэдээг номло (2004), 1–15

Видео бичлэг: “Христэд ирэхэд бүхнийг урь”

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч хүмүүсийг өөрсдийн сурсан үнэнүүдийн талаар гэрчлэхийг урьсан. Ийн гэрчлэхэд Сүнс тэдний зүрх сэтгэлд хүрдэг юм. “Та нар намайг хэн гэж хэлэх вэ?” гэж Тэр асуусан. “Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн” хэмээн Петр хариулав. Түүнийг ийн хариулахад гэрчлэл нь хүчирхэгжив (Maтай 16:15–16). Сайн мэдээг хуваалцах нь чуулгын залуу эрэгтэйчүүдийн гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Зураг

Залуу эрэгтэйчүүдэд энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханыөмнөхүлээсэнүүргээбиелүүлэхнь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Өнгөрсөн долоо хоногийн ярилцлагаас санаж байгаа зүйлийнхээ талаар хуваалцахыг тэднээс хүс. Тэд яагаад үүнийг санаж байгааг асуу.

  • Залуу эрэгтэйчүүдээр Сургаал ба Гэрээ 20:59-ийг нээлгэж энэ шүлэгт дурдсан санваарын үүргүүдийн талаар суралцахад урь. Цөөн залуу эрэгтэйг гэр бүл, идэвх султай найз эсвэл өөр итгэлтэй найзтайгаа сургаалыг хуваалцсан туршлагаасаа ярихад урь. Үр дүн нь ямар байсан бэ?

Хамтдаа суралц

Энэ хичээлийн зорилго бол залуу эрэгтэй бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хэн нэгэнтэй хуваалцах санваарын үүргээ биелүүлэх төлөвлөгөө гаргахад нь туслах юм. Чуулгын цуглааны үеэр Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номон дээрээ төлөвлөгөөгөө бичих цаг залуу эрэгтэйчүүдэд гаргаж өгөөрэй. Тэднийг төлөвлөгөөгөө бусадтайгаа хуваалцахад мөн дараа дараагийн чуулгын цуглаанууд дээр бусад хүмүүсийг Христэд ирэхэд урьсан туршлагаасаа хуваалцахыг тэднээс хүс.

  • “Христэд ир” эсвэл “Над уруу ир” гэсэн үгстэй судруудыг олоход залуу эрэгтэйчүүдийг урь (Maтай 11:28; Moронай 10:32; С ба Г 20:59-ийг үзнэ үү). “Христэд ир” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Бусад хүмүүсийг Христэд ирэхэд нь урихад сүнслэгээр нөлөөлөх юуг тэд эдгээр шүлгээс сурч байна вэ? ( Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь28-ыг үзнэ үү. Залуу эрэгтэйчүүдийг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номынхоо “Ажилла” гэсэн хэсгийг гарган (29, 5377-р хуудсыг) хэн нэгнийг Христэд ирэхэд нь урих төлөвлөгөөгөө гаргахад урь.

  • Сургаал ба Гэрээ 20:53-г хамтдаа уншаад гэрийн багш нар “сүмийг ямагт харж хандах, мөн тэдэнтэй хамт байж мөн бэхжүүлэх” арга замуудыг жагсаан бич. Залуу эрэгтэйчүүд гэрийн багшийн үүргээ хэрхэн илүү сайн биелүүлэх вэ? Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийг урьж авчран, хэрхэн сайн гэрийн багш байх талаар үг хэлүүлж болно (Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь52 эсвэл 76-г үзнэ үү.) Залуу эрэгтэйчүүдийг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номынхоо (55 эсвэл 77-р хуудсыг) “Ажилла” гэсэн хэсгийг нээн, илүү сайн гэрийн багш болох төлөвлөгөө гаргахад урь.

  • Чуулгын гишүүдэд Аммоны зургийг үзүүлэн, леменчүүдэд Аммон зааж байгаа түүхийг товчхон дүгнэж хэл (Aлма 17–19-ийг үзнэ үү). Энэ түүхийг Кориантоны туршлагатай харьцуул (Aлма 39:1–11-г үзнэ үү). Таны үлгэр жишээ сайн мэдээг бусдад заах чадварт тань хэрхэн нөлөөлдөг вэ? (Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь28-г үзнэ үү.) Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номынхоо 29-р хуудсыг нээн, сайн үлгэр жишээ үзүүлснээр сайн мэдээг хуваалцах төлөвлөгөө гаргахад нь залуу эрэгтэйчүүдийг урь.

  • Дараах үгсийг самбар дээр бич: “Урилга өгөөд араас нь шалгаагүй бол _______ адил.” Чуулгын гишүүдээс ахлагч М.Рассэлл Баллардын “Эцсийн үр дүнг үзэх хүртэл хамт явах” хэлсэн үгийг судалж, энэ өгүүлбэрийн дутуу үгсийг нөхөх эшлэлийг эрж хайхыг хүс. Өгүүлбэрийн дутуу үгсийг нөхөж болох өөр ямар зүйрлэлийг чуулгын гишүүд бодож байна вэ? Бусдыг Христэд ирэхийг урих үедээ эцсийн үр дүнг үзэхийн чухлыг ойлгоход нь туслах ямар зүйлсийг тэд уг хэлсэн үгээс олж мэдсэн бэ?

  • “Христэд ирэхэд бүхнийг урь” видео бичлэгийг үзүүлж, чуулгаа өсч хөгжихөд Аароны санваартнууд хэрхэн тусалж байгааг анхааран үзэхийг хүс. Тэд өөрсдийн чуулгадаа үүнтэй төстэй ямар зүйлсийг хийж болох талаар ярилц. Чуулгын гишүүн бүрд ахлагч Ричард Г.Скоттын “Би та нарт жишээ үзүүлсэн юм” хэлсэн үгийн хэсгийг өг. Бусдыг Христэд ирэхийг урих хичээл зүтгэлд нь туслах зарчим эсвэл зөвлөгөөг уг хэлсэн үгээс олохыг чуулгын гишүүдээс хүс. Тэднээс сурсан зүйлээ хуваалцахыг хүс.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэд Христэд ирэхэд бүхнийг урих санваарын үүргээ ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Суралцагчдын хэлэх зүйлсийг анхааралтай сонсож бай. Таны жишээ тэдэнд нэг нэгнийгээ анхааралтай сонсож сурахад туслах болно. Хэн нэгний хэлсэн зүйлийг та ойлгохгүй байвал “Би сайн ойлгосонгүй ээ. Дахиад тайлбарлаж өгөхгүй юү?” эсвэл “Хэлсэн зүйл дээрээ жишээ гаргаж болох уу?” гэх мэтээр асууж болно” (Teaching, No Greater Call [1999], 64).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Залуу эрэгтэйчүүдийг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номынхоо “Ажилла” хэсэгт (29, 5377-р хуудас) өөрийнхөө төлөвлөгөөг бичихэд урьж болно.

  • Идэвх султай гишүүдийг чуулгын цуглаанд оролцон, сүмдээ эргэн ирэхэд нь дэмжихийн тулд юу хийж болох тухай чуулгын гишүүдтэй зөвлөн ярилцаж болно.

Хэвлэх