Ирээд, Намайг дага
Хамтдаа суралцахад зориулсан үйл ажиллагаанууд


Хамтдаа суралцахад зориулсан үйл ажиллагаанууд

Дараах үйл ажиллагаанууд нь өсвөр үеийнхэнд тусалж болно:

  • Судрууд болон бошиглогчдын үгсийг судалж, тэдгээрийн утгыг эргэцүүлэн бодох.

  • Ярилцаж буй сургаалынхаа талаар жишээнүүд үзэх.

  • Уг сургаалын талаарх тэдний бодол санаа болон мэдрэмжүүдийг бусадтай хуваалцуулах.

Өсвөр үеийнхэн эдгээр үйл ажиллагаанд нэг нэгээрээ, багаараа, ангиараа эсвэл чуулгаараа оролцож болно. Та өөрийн хичээл заадаг өсвөр үеийнхний хэрэгцээг анхаарч үзэх үед хамгийн шилдэг санаанууд таны толгойд орж ирэх болно гэдгийг санаарай.

Судрууд болон бошиглогчдын үгсийг судалж, тэдгээрийн утгыг эргэцүүлэн бодох

Асуултуудын хариултыг олох

Сургаалын талаар тэдэнд байгаа эсвэл таны тавьсан асуултуудын хариултыг олохыг тэднээс хүс. Олсон хариултынх нь талаар ярилц.

Үгс болон хэллэгүүдийг олох

Сургаалыг ойлгоход нь туслах үгс, хэллэгүүд болон жишээнүүдийг олохыг өсвөр үеийнхнээс хүс.

Цөөн үгээр дүгнэлт хийх

Судар болон бошиглогчийн хэлсэн үгсийг цөөн үгээр дүгнэн хэлэхийг тэднээс хүс.

Жагсаалт гаргах

Өсвөр үеийнхнийг судар болон бошиглогчдын үгсээс суралцсан сургаалын тухай түлхүүр санаануудыг олж, жагсаан бичихийг хүс. Тэднийг олсон зүйлээ хуваалцахад урь.

Шүлгүүдийг тохируулах

Тэдэнд хэдэн судрын эшлэл, судар бүрийн зааж байгаа зүйлийг дүгнэсэн товч агуулгыг өг. Судруудыг уншаад, товч агуулгатай нь тохируулахыг хүс.

Зурагтай нь тохируулах

Зурагнуудыг судрын үйл явдалтай тохируулахыг өсвөр үеийнхнээс хүс. Үйл явдал болон зурагнуудаас олж авсан бодлоо хуваалцахад урь.

Хоосон зайг бөглөх

Самбар дээр судрын агуулгыг бичихдээ зарим үгсийг нь орхин бич. Тэрхүү агуулгыг гүйцээж бичихэд шаардлагатай үгс болон хэллэгүүдийг судраасаа хайж олохыг тэднээс хүс.

Жишээнүүдийг харьцуулах

Судраасаа хоёр болон түүнээс дээш түүх, үйл явдлыг уншин, тэдгээр нь сургаалын талаар юу зааж байгааг харьцуулахыг хүс.

Зураг зурах

Судрууд болон бошиглогчдын үгсээс сурсан зүйлсээ зурахыг өсвөр үеийнхнээс хүс.

Судар олох

Уг сургаалын талаар заадаг судрын үйл явдлыг олж, ямар утгатай болохыг тайлбарлахыг тэднээс хүс.

Холбогдолтой судруудыг холбох

Тухайн сургаалтай холбогдолтой судруудын жагсаалтыг гарган, тэдгээрийг уншиж, судар дээрээ тэмдэглэгээ хийхэд нь өсвөр үеийнхэнд тусал.

Дууллыг олж, дуулах

Сургаалтай холбогдолтой дууллыг олж, хамтдаа дуулахыг тэднээс хүс.

Зааж буй сургаал болон зарчмынхаа талаар жишээнүүд үзэх

Бусадтай ярилцах

Уг сургаалтай холбогдолтой туршлагынх нь талаар бусадтай ярилцахыг өсвөр үеийнхнээс хүс.

Судрууд дахь жишээнүүдийг харах

Судрууд дахь уг сургаалын дагуу амьдарч байсан хүмүүсийн тухай уншиж эсвэл сонсохыг тэднээс хүс.

Бусад хожмын үеийн гэгээнтний жишээнүүдийг харах

Тухайн сургаалын дагуу амьдардаг бусад хожмын үеийн гэгээнтний тухай уншиж эсвэл сонсохыг өсвөр үеийнхнээс хүс.

Жишээнүүд хуваалцах

Та эхлээд сургаалын дагуу амьдардаг хүмүүсийн талаарх өөрийн жишээг хуваалцсаны дараа тэднээс жишээ хуваалцахыг хүс.

Түүх ярилцах

(Судрууд болон бошиглогчдын үгсээс) уг сургаалыг түүхэн жишээнүүд хэрхэн нотолдог талаар тайлбарлахыг тэднээс хүс.

Оюун ухаандаа төсөөлөх

Сургаалын дагуу амьдардаг хэн нэгний талаар оюун ухаандаа төсөөлөн бодохыг тэднээс хүс.

Дүр бүтээх

Сургаалыг үзүүлсэн нөхцөл байдлуудыг төсөөлөн бодох юм уу дүр бүтээн үзүүлэхэд урь.

Мэдээллийн хэрэгсэл, дүрс бичлэг үзэх

Өсвөр үеийнхнийг сүмээс гаргасан мэдээллийн хэрэгсэл, дүрс бичлэгийг (DVD бичлэг, LDS.org сайт дахь видео бичлэг зэрэг) үзэхэд урь.

Мэргэжлийн хүний хэлсэн үгийг сонсох

Өсвөр үеийнхэнтэй ярилцаж, тэдний асуултад хариулахаар зөвшөөрөгдсөн зочдыг урьж оролцуул.

Зочны яриаг сонсох

Уг сургаалын дагуу ярилцах зөвшөөрөгдсөн үг хэлэх хүнийг урь.

Уг сургаалын талаарх тэдний бодол санаа болон мэдрэмжүүдийг бусадтай хуваалцуулах

Хэлэх үгээ бэлдэх

Уг сургаалын талаар үг хэлэхээр бэлдэхийг өсвөр үеийнхнээс хүс.

Хичээл заах

Ангийн эсвэл чуулгын нэг гишүүнийг хичээлийн хэсгээс заахад урь.

Өөр ангид заах

Сургаалын талаар богино хичээл бэлдэж, өөр ангид заахыг (бишоп зөвшөөрсөн тохиолдолд) өсвөр үеийнхнээс хүс.

Хэн нэгэнд заах

Өөр хэн нэгэнд сургаалыг хэрхэн зааж болох тухай санаануудыг бодож олоход нь өсвөр үеийнхэнд тусал.

Сургаалыг гэрчлэх

Сургаалын талаар гэрчлэлээ хуваалцахыг ангийн эсвэл чуулгын гишүүдээс хүс.

Сургаалын талаар бичих

Ангийн гишүүдийг юу сурсан болон сургаалын талаарх өөрсдийн бодол санаа, мэдрэмжээ хуваалцахад урь.

Утгыг нь тайлбарлах

Тэдний хувьд уг сургаал ямар утгатай болохыг өсвөр үеийнхнээс асуу.

Асуултуудын талаар ярилцах

Сургаалын утга учир, ач холбогдлын тухай асуултуудыг хэлэлцэхийг өсвөр үеийнхнээс хүс.

Aсуултууд асуух

Сургаалын талаар бодож, үүнтэй холбогдолтой асуулт асуухыг тэднээс хүс. Хамтдаа тэдгээр асуултад хариул.

Зураг эсвэл бодит зүйлийг тайлбарлах

Зураг эсвэл бодит зүйл нь уг сургаалыг хэрхэн харуулж байгааг тайлбарлахыг тэднээс хүс.

Зураг зурах

Тус сургаалыг тайлбарлах зураг, диаграм зурах эсвэл ханын сонин гаргахыг тэднээс хүс.

Хувийн хөгжил дэвшил эсвэл Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номыг бөглөх үедээ олж авсан туршлагаа хуваалцах

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь болон Хувийн хөгжил дэвшил номтой ажиллаж байхдаа сурсан уг сургаалтай холбогдолтой ямар нэгэн зүйлээ хуваалцах эсвэл энэ талаар хичээл заахыг тэднээс хүс.