Ирээд, Намайг дага
Өсвөр үеийнхнийг үйлдэхэд урих үйл ажиллагаанууд


Өсвөр үеийнхнийг үйлдэхэд урих үйл ажиллагаанууд

Дараах үйл ажиллагаанууд сайн мэдээ амьдралд нь хэрхэн хэрэгжиж байгааг харахад нь өсвөр үеийнхэнд тусална. Ерөнхийдөө, сурсан зүйлсээ хэрэгжүүлэх төлөвлөөг өөрсдөө гаргахад нь тэднийг урамшуулах хэрэгтэй. Эдгээр үйл ажиллагаанд тэдэнд энэхүү ойлголтыг өгөхөд тусална.

Өсвөр үеийнхэн эдгээр үйл ажиллагаанд нэг нэгээрээ, багаараа, ангиараа эсвэл чуулгаараа оролцож болно. Та өөрийн хичээл заадаг өсвөр үеийнхний хэрэгцээг анхаарч үзэх үед хамгийн шилдэг санаанууд таньд ирэх болно гэдгийг санаарай.

Сургаалын дагуу амьдрах төлөвлөгөө гаргах

Юу хийхээ тунгаан бодох

Сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд юу хийх тухайгаа тунгаан бодохыг өсвөр үеийнхнээс хүс.

Юу хийхээ бичих

Сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд юу хийхээ бичихийг тэднээс хүс.

Ангийн гишүүдтэй зөвлөлдөх

Сургаалыг хэрхэн хэрэгжүүлэх талаар ангийнхаа гишүүдтэй зөвлөлдөхийг тэднээс хүс.

Мэдрэмж болон гэрчлэлээ хуваалцах

Сургаалын талаар мэдрэмж болон гэрчлэлээ хуваалцаж, энэ нь тэдний хувьд яагаад чухал болохыг тайлбарлахыг тэднээс хүс.

Заах тойм гаргах

Бусдад сургаалыг заах тойм гаргахыг тэднээс хүс.

Сургаалын чухал ач холбогдлын талаар ярилцах

Тэдний амьдралд сургаал ямар ач холбогдолтой талаар ярилцахыг тэднээс хүс.

Гэрчлэлээ бичих

Сургаалын талаар гэрчлэлээ бичихийг тэднээс хүс.

Бусадтай ярилцах

Бусадтай ярилцаж, сургаалын талаарх тэдний бодол санаа, туршлагын талаар олж мэдэхийг тэднээс хүс.

Жагсаалт гаргах

Сургаалыг амьдралдаа хэрэгжүүлснээр ирсэн адислалуудаа жагсаан бичихийг өсвөр үеийнхнээс хүс.

Сорилт бэрхшээл эсвэл асуудлыг даван туулах

Тэдэнд тохиолдсон сорилт бэрхшээл, асуудлуудыг хуваалцахад урь. Дараа нь тэдгээрийг даван туулахад тэдэнд сургаал болон судрууд хэрхэн тусалж болохыг хуваалц.

Адилтгах

Судар эсвэл бошиглогчдын үгсээс ямар нэгэн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхийг тэднээс хүс.

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь эсвэл Хувийн хөгжил дэвшил номон дахь үйл ажиллагаануудыг хийх

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь эсвэл Хувийн хөгжил дэвшил номон дахь нэг үйл ажиллагааг хийхийг тэднээс хүс.