Сургаалыг танилцуулах үйл ажиллагаанууд
Дараах үйл ажиллагаанууд нь:
-
Өмнөх хичээлээс сурсан сургаалыг давтан судалж, зөв ойлгосон эсэхээ батлахад нь туслана.
-
Өсвөр үеийнхэн анги эсвэл чуулгын цуглаан дээрээ сурах сургаалыг танилцуулна.
Тэд эдгээр үйл ажиллагаанд нэг нэгээрээ, багаараа, анги эсвэл чуулгаараа оролцож болно. Та өөрийн хичээл заадаг өсвөр үеийнхний хэрэгцээг анхаарч үзэх үед хамгийн шилдэг санаанууд таньд ирэх болно гэдгийг санаарай.
Сургаалыг давтан судалж, зөв ойлгосон эсэхээ батлахад нь тэдэнд туслах
Санаж байгаа зүйлээ хуваалцах
Тэднээр өнгөрсөн долоо хоногийн хичээлээс сурсан эсвэл санаж байгаа зүйлийг нь хуваалцуул.
Самбарт ямар нэгэн тайлбар бичих
Сурсан зүйлийнхээ талаар товч тайлбар самбар дээр бичихийг тэднээс хүс.
Сурсан зүйлээ зурах
Зурсан зүйлээ самбар дээр зурахыг тэднээс хүс.
Таныг юу гайхшруулсан бэ?
Хичээлийн юу нь тэднийг гайхшруулсан талаар хуваалцахыг хэдэн суралцагчаас хүс.
Нэг үг эсвэл өгүүлбэрээр товчлон дүгнэх
Сурсан зүйлсээ нэг үг эсвэл өгүүлбэрээр товчлон дүгнэхийг тэднээс хүс.
Зураг эсвэл бодит зүйлтэй харьцуулах
Зураг эсвэл ямар нэгэн зүйл харуулж, энэ нь өмнөх хичээлтэй хэрхэн холбогдож байгааг асуу.
Хэрэгжүүлсэн талаараа хуваалцах
Өнгөрсөн долоо хоногт заасан хичээлийг хэрэгжүүлэхийн тулд юу хийсэн тухайгаа хуваалц. Өсвөр үеийнхнээс хийсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Aсуултууд асуух
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийн үеэр асууж байсан асуултуудад хариулахыг тэднээс хүс.
Судруудаас хуваалцах
Өнгөрсөн долоо хоногийн хичээлээс санаж байгаа судраа хуваалцахыг тэднээс хүс.
Мэддэг зүйлээ заах
Өсвөр үеийнхнийг ангийн эсвэл чуулгынхаа нэг гишүүнийг сонгож, өнгөрсөн долоо хоногт үзсэн хичээлээс санаж байгаа зүйлээ заахад урь.
Хэллэгийг тайлбарлах
Өнгөрсөн долоо хоногийн хичээлээс нэг хэллэгийг сонгон самбар дээр бичээд, тайлбарлахыг тэднээс хүс.
Өсвөр үеийнхэн ангидаа эсвэл чуулгын цуглаандаа үзэх сургаалыг танилцуулах
Судруудаас уг сургаалыг олох
Хичээлийн сургаалыг зааж байгаа шүлгийг судруудаас хайж олохыг тэднээс хүс.
Асуулт асуух
Сургаалын талаарх асуултад хариулахыг тэднээс хүс.
Дууллыг дуулах
Сургаалтай холбогдолтой дууллыг дуулахыг тэднээс хүс.
Хичээлийн гарчигт агуулагдаж байгаа асуултад хариулах
Хичээлийн гарчигт агуулагдаж байгаа асуултыг самбар дээр бичээд, уг асуултад хэрхэн хариулах талаар тунгаан бодохыг тэднээс хүс.
Дүр бүтээх
Хэн нэгэн тэднээс сургаалтай холбогдолтой асуулт асууж байгаа нөхцөл байдлыг жүжиглэн үзүүлэхийг тэднээс хүс. Тэд хэрхэн хариулах вэ?
Мэддэг зүйлээ тайлбарлах
Сургаалын талаар мэддэг зүйлсээ тайлбарлахыг ангийн гишүүдээс хүс.
Сургаалыг хэсгүүдэд хуваах
Сургаалыг хэдэн хэсэг болгон хувааж, хэсэг бүр ямар утгатай болохыг ангийн өөр гишүүдээр тайлбарлуул.
Зураг эсвэл бодит зүйлийг тайлбарлах
Энэ долоо хоногийн хичээлтэй холбогдолтой зураг эсвэл ямар нэгэн зүйлийг харуулж, тэдгээрийг тайлбарлахыг тэднээс хүс.
Зураг зурах
Ярилцах гэж байгаа сургаалын тань талаар өсвөр үеийнхэн ямар ойлголттой байгааг харуулах зураг зурахыг тэднээс хүс.
Судрууд олж хуваалцах
Хичээлийн гарчигт агуулагдаж байгаа асуултад хариулахад туслах судар олохыг тэднээс хүс.
Мэдэж байгаа зүйлээ дүгнэх
Уг сургаалын талаар тэд юу мэдэх болон ямар туршлагатай гэдгээ цөөн үгээр эсвэл хэллэгээр дүгнэн хэлэхийг тэднээс хүс.
Нэрээ бичих шаардлагагүй судалгаа
Уг сургаалын талаарх мэдрэмж болон туршлагынх нь талаар асуусан богино, нэрээ бичих шаардлагагүй судалгааг тэдэнд тарааж өг.
Шалгалт
Тэд уг сургаалын талаар юу мэдэж байгааг мэдэхийн тулд товч шалгалт ав.
Үгсийн жагсаалт гаргах
Ярилцах гэж буй сургаалтай холбоотой үгсийн талаар бодохыг тэднээс хүс. Тэдэнд аль үг эсвэл хэллэгийн талаар асуулт байна вэ?