Би хэрхэн илүү сайн гэрийн багш болох вэ?
Санваартны хувьд бид “[өөрсдийн] үүргээ мэдэж” мөн “бүхий л хичээл зүтгэлээр ажилла” хэмээн зарлигдуулсан (С ба Г 107:99). Аароны санваартнуудын хамгийн чухал үүргүүдийн нэг нь бүх хүмүүнийг Христэд ирэхэд урих юм (С ба Г 20:59-ийг үз). Прист болон багш нар нь “гишүүн бүрийн гэрээр айлчлах” мөн “сүмийг ямагт харж хандах, мөн тэдэнтэй хамт байж мөн бэхжүүлэх” гэсэн нэмэлт үүрэг хариуцлагуудтай (С ба Г 20:47, 53). Эдгээр үүргээ биелүүлэх нэг арга зам бол гэрийн багшаар үйлчлэх юм. Бид заахаар томилогдсон хүмүүсээ хайрлаж, харж хандан, хүчирхэгжүүлснээр хамгийн үр дүнтэй гэрийн багш нар болно.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Дараах судар болон материалуудыг залбирч судал. Залуу эрэгтэйчүүдийг илүү сайн гэрийн багш болоход нь юу нөлөөлж, туслах вэ?
Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь (2010), 28–29, 52–53, 76–77
Алма 18:12–40; 22:4–18 (Аммон болон Аароны жишээнүүд)
С ба Г 20:46–59 (Аароны санваартнууд Христэд ирэхэд бүхнийг урих үүрэгтэй)
Жэффри Р.Холланд, “Сүмийн төлөөлөгчид,” Ensign, 2016 он 11-р сар, 61–67 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 52–54
Томас С. Монсон, “Жинхэнэ хоньчид,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 11-р сар
“Гэрийн багш нарын үүрэг,” Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 7.4.1
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:
-
Залуу эрэгтэйчүүдээс өнгөрсөн долоо хоногийн хичээл дээр өгсөн даалгаврыг биелүүлэхийн тулд юу хийсэн талаар нь асуу.
-
Залуу эрэгтэйчүүдээс гэрийн багшийн хувьд тохиолдсон эсвэл гэрийн багш нар гэрт нь ирсэн тухай туршлагаасаа хуваалцахыг хүс. Их Эзэн яагаад санваартнуудыг гэрийн багш нар болж гэр бүлүүдэд айлчлаасай хэмээн хүсдэг вэ?
Хамтдаа суралц
Энэ хичээлийн зорилго бол залуу эрэгтэй бүрийг илүү сайн гэрийн багш болохоор төлөвлөхөд нь туслах явдал юм. Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номон дээрээ төлөвлөгөөгөө бичих цагийг чуулганы цуглааны үеэр залуу эрэгтэйчүүдэд гаргаж өгөөрэй. Гаргасан төлөвлөгөөгөө бие биетэйгээ хуваалцахад урамшуул. Тэднийг ирээдүйд болох чуулгын хичээлүүд дээр гэрийн багшийн туршлагаасаа хуваалцахад урь.
-
Залуу эрэгтэйчүүдээс хамтдаа Сургаал ба Гэрээ 20:53-ыг уншиж, гэрийн багш нар “сүмийг ямагт харж хандан, тэдэнтэй хамт байж, бэхжүүлж” чадах арга замуудыг жагсаан бичихийг (эсвэл зураг зурахыг) хүс. Залуу эрэгтэйчүүд гэрийн багшийн хувьд хэрхэн сайжирч чадах вэ? Бишоп, дээд пристүүдийн бүлгийн удирдагчийг эсвэл ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийг урьж, хэрхэн сайн гэрийн багш болж чадах талаар чуулгын гишүүдэд хандан, яриулж болно. (Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь52, 76-г үзнэ үү). Тэдгээр удирдагчдаас гэрийн багшлалтын талаар асуух асуултууд бодож ирэхийг залуу эрэгтэйчүүдээс хүс. Залуу эрэгтэйчүүдийг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын (53 болон 73-р хуудсууд) “Ажилла” хэсэг рүү орж, илүү сайн гэрийн багш болох төлөвлөгөө гаргахыг хүс.
-
Залуу эрэгтэй бүрийг ерөнхийлөгч Томас С.Монсоны “Жинхэнэ хоньчид” эсвэл ахлагч Жэффри Р.Холландын Сүмийн удирдагчид” үгэн дэх түүхүүдээс аль нэгийг уншихыг хүс. Хүн бүрийг самбарын өмнө гараад, түүхийг өөрийн үгээр ярьж, энэ нь илүү сайн гэрийн багш байхад хэрэгтэй юуг түүнд зааж байгааг хуваалцахыг хүс. Энэ үгсээс чухам ямар ямар зүйл залуу эрэгтэйчүүдийн хувьд чухал ач холбогдолтой вэ?
-
Чуулгыг хоёр бүлэг болгоод, бүлэг тус бүр гэрийн багшлалтын хувьд хэрхэн сайжирч болох арга замуудыг жагсаан бичихийг хүс. Хэсэг хугацааны дараа нэг бүлгийг ахлагч Жэффри Р.Холландын Сүмийн төлөөлөгчид хэлсэн үгэн дэх хэсгүүдийг уншиж, жагсаалтан дээрээ нэмэхийг хүс. Өөр нэг бүлгийг Гарын авлага 2-ын 7.4.1-ийг уншиж, жагсаалтан дээрээ нэмэхийг хүс. Бүлгүүдээс гаргасан жагсаалтуудаа уншихыг хүс. Мөн залуу эрэгтэй бүрийг дараа сар гэрийн багшлалтаа хийхээсээ өмнө ажиллах нэг зүйлээ сонгож авахад урамшуул. Чуулгын гишүүдээс гэрийн багшлалтаа үр дүнтэй хийж байгаагаар жүжигчлэн тоглохыг хүс.
-
“Гэрийн багшлалт: Аароны санваартнуудыг урамшуулан дэмжих нь” видео бичлэгийг үзэн, Аароны санваартнууд хэрхэн гэрийн багш хийх арга замуудыг эрж олохыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Видео бичлэгт үзсэнтэй ойролцоо ямар туршлагуудыг залуу эрэгтэйчүүд хуваалцаж болох вэ? Залуу эрэгтэйчүүд гэрийн багшийн хувьд сайжрахад нь туслах ямар зүйлсийг уг видео бичлэгээс суралцаж болох вэ?
-
Чуулгын гишүүдийн хагасаас нь Алма 18:12–40 дэх Аммоны тухай түүхийг, нөгөө хагасаас нь Aлма 22:4–18 дахь Аароны тухай түүхийг уншихыг хүс. Тэднийг илүү сайн гэрийн багш нар болохын тулд туслах Аммон болон Аароноос олж сурсан зүйлсээ хуваалцахад урь. Жишээ нь, Сүнсээр мөн хайраар заах арга, хэрэгцээнд нь тохируулан заах зүйлсээ өөрчлөх, гэрчлэлээ хуваалцах, судруудыг ашиглах, асуулт тавих зэрэг байж болно. (Энэ үйл ажиллагааг Миний сайн мэдээг номло удирдамжийн 219-р хуудсан дахь хувиараа суралцах үйл ажиллагаанаас авав).
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд хэрхэн илүү сайн гэрийн багш болох талаар ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Чуулгын гишүүдийг өнөөдөр сурсан зүйлс дээрээ үндэслэж, гэрийн багшлалтын талаар богино хэмжээний танилцуулга бэлтгэхэд нь тусалж болно. Тэд ирэх чуулгын цуглаанаар бэлтгэсэн танилцуулгаа ахлагчдын чуулгатай хуваалцаж болно.
-
Олж буй туршлагаасаа ирэх долоо хоногуудад хуваалцахад тэднийг урих болно гэдгийг тайлбарлан хэлж болно.