Ирээд, Намайг дага
Бид яагаад аравны нэгийг төлдөг вэ?


Бид яагаад аравны нэгийг төлдөг вэ?

Аравны нэг төлнө гэдэг нь ариун нандин эрх юм. Бид аравны нэг төлөх үедээ Бурханы бидэнд өгсөн бүхний төлөө талархлаа үзүүлдэг бөгөөд өөрсдийн хүлээж авсны нэг хэсгийг Түүнд буцаан өгдөг. Аравны нэг нь ариун сүм, цуглааны байр барих, судруудыг орчуулж, хэвлэх, номлолын ажил хийх болон гэр бүлийн түүхийн ажлыг гүйцэтгэх, түүнчлэн энэ дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулах өөр бусад олон ажилд ашиглагддаг юм.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Аравны нэгийг төлснөөр хүлээн авсан сүнслэг ба материаллаг адислалуудынхаа талаар бод. Залуу эрэгтэйчүүдтэй хуваалцаж болох ямар туршлагууд танд байна вэ?

Аравны нэгийг төлөх нь залуу эрэгтэйчүүдийн хувьд яагаад чухал вэ? Аравны нэгийн хуулийг сахих нь чухал болохыг та тэдэнд хэрхэн зааж чадах вэ?

Бид яагаад аравны нэгийг төлдөг болохыг залуу эрэгтэйчүүд ойлгоход нь ямар судар болон материалууд туслах вэ?

Maлахи 3:8–10; 3 Нифай 24:8–10; С ба Г 64:23 (Аравны нэгийн амлагдсан адислалууд)

С ба Г 119 (Аравны нэгийн хууль илчлэгдсэн нь)

Дэвид A. Бэднар, “Tэнгэрийн цонхнууд,Ensign эсвэл Лиахона, 2013 оны 11-р сар

Хэнри Б. Айринг, “Аравны нэгийн адислалууд,” Лиахона, 2011 оны 6-р сар, 4–5

Карл Б. Пратт, “Их Эзэний хамгийн үнэ цэнэтэй адислалууд,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 5-р сар, 101–3

Аравны нэг,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 21–22

Аравны нэг ба өргөлүүд,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 38–39

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч шавь нартаа итгэж, тэднийг бэлтгэж, заах, адислах мөн бусдад үйлчлэх чухал үүрэг хариуцлагуудыг тэдэнд оноосон. Залуу эрэгтэйчүүдэд итгэж байгаагаа та хэрхэн харуулж, бусдад заах боломжийг тэдэнд хэрхэн олгох вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Өнгөрсөн долоо хоногийн хичээлийн асуултыг самбар дээр бич мөн өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ ашиглан уг асуултанд хариулахыг залуу эрэгтэйчүүдийн нэгнээс хүс.

  • Самбар дээр “Та яагаад аравны нэг төлдөг вэ?” гэж бич. Өөр шашин шүтлэгтэй нэг найз нь өөрсдөөс нь энэ асуултыг асууж байгаагаар төсөөлөхийг залуу эрэгтэйчүүдээс хүс. Тэд юу гэж хариулах вэ? Аравны нэгийн өргөлтэй холбоотой туршлагыг тэр өөрөө эсвэл гэр бүл нь туулсан бол түүнийгээ хуваалцахыг тэдэнд уриал.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь залуу эрэгтэйчүүдэд аравны нэгийн хуулийг ойлгоход нь тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс олон үйл ажиллагааг сонгоно уу:

  • Mалахи 3:8–10 болон С ба Г 64:23-р шүлгүүдийг судлахыг мөн аравны нэгийг төлөгчдөд амласан амлалтуудыг хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. С ба Г 119-ийг уншсанаар Их Эзэн биднээс аравны нэгийн өргөлд юу төлөөсэй хэмээн хүсдэгийг олж мэдэхийг залуу эрэгтэйчүүдээс хүс (“ашиг” гэж бидний жилийн “орлогыг” хэлж байгаа болохыг тайлбарлаж өг). Аравны нэгийн өргөлийн хуудсыг тараагаад залуу эрэгтэйчүүдээр нэг нэгэндээ тэдгээрийг хэрхэн ашиглахыг тайлбарлуул. Аравны нэгийг төлснөөр та хэрхэн адислагдсан тухайгаа хуваалц.

  • Самбар дээр гурван багана зураад дараах гарчгуудыг бич: Адислалууд, Энэхүү санг юунд зарцуулдаг вэ? болон Хандлага. Чуулгыг жижиг бүлгүүд болгон хуваагаад бүлэг бүрд Залуучуудын бат бөх байдлын төлөө номын “Аравны нэг ба өргөлүүд” хэсгээс нэг, нэг сэдвийг судлуулахаар хуваарил. Өөрсдийн олж мэдсэн зүйлийг самбар дээр зохих баганад бичихийг тэднээс хүс. Аравны нэгийн хуулийн талаар гэрчлэлээ хуваалцахыг цөөн хэдэн залуу эрэгтэйчүүдээс хүс.

  • Ахлагч Праттын “Их Эзэний хамгийн үнэ цэнэтэй адислалууд” хэлсэн үгээс өвөөгийнх нь түүхийг уншиж өгөх мөн үзүүлж эсвэл ярьж өгөөрэй. Уг хэлсэн үгийн хуулбарыг залуу эрэгтэй бүрд тарааж өгөөд тэднээс ахлагч Праттын өвөөгөөсөө сурсан зүйлсээс нэгийг олохыг мөн түүнийгээ чуулгатай хуваалцахыг хүс. Залуу эрэгтэйчүүдийг аравны нэгээ төлснөөр өөрсдийг нь болон гэр бүлийг нь хэрхэн адисалсан тухай туршлагаасаа хуваалцахыг хүс (эсвэл хувийн туршлагаасаа хуваалц).

  • Чуулгыг хоёр бүлэг болгон хуваа. Нэг бүлгээс Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Аравны нэгийн адислалууд” өгүүллийг, нөгөө бүлгээс ахлагч Дэвид А. Бэднарын “Тэнгэрийн хүчнүүд” хэлсэн үгийн 2–13-р догол мөрүүдийг уншихыг хүс. Аравны нэгийг төлснөөр хүлээн авдаг адислалуудынхаа жагсаалтыг хийж, эдгээр адислалуудыг самбар дээр бичихийг бүлэг бүрээс хүс. Аравны нэгийг төлснөөр өөрсдөд нь болон гэр бүлд нь ирсэн адислалуудаас хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Аравны нэгийн хуулийг сахих нь тэдний ирээдүйн гэрлэлт болон гэр бүлд нь хэрхэн туслахыг тэднээс асуу.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаараа хуваалцахыг хүс. Аравны нэгийг яагаад төлдөг болохыг тэд ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Буруу хариултуудад хүндэтгэлтэйгээр мөн эелдгээр хариул. Уг хүн нь дахин оролцохдоо санаа зовохгүй байх байдлыг бий болго” (Teaching, No Greater Call [1999], 69).

Видео бичлэг: “Үйлдэхэд урих нь”

Бусад видео бичлэгүүдийг үзнэ үү

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Аравны нэгийг төлөх нь яагаад амьдралынх нь чухал хэсэг болохыг хуваалцаж болох юм.

  • Чуулгын гишүүдийг аравны нэгээ байнга төлдөг байхад уриалж болно.