Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь
Би Тэнгэрлэг Эцэгээ хэрхэн мэдэж авах вэ?
Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай бөгөөд биднийг Өөртэйгөө ойр байгаасай гэж хүсдэг. Тэр бидэнд Өөрт нь хандан залбирах боломжийг өгсөн бөгөөд бидний залбирлыг сонсож, мөн хариулах болно хэмээн амласан. Судруудаас, хожмын үеийн бошиглогчдын үгсээс суралцсанаар мөн Түүний хүслийг дагаснаар, Түүнтэй илүү адил болохыг хичээх явцдаа бид Түүний тухай мэдэж чадна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Тэнгэрлэг Эцэгийг хэрхэн мэдэж болохыг судруудаас мөн бусад материалуудаас суралцах зуураа, Тэнгэр дэх Эцэг тэдэнд хайртай мөн Өөрт нь тэднийг ойр байгаасай гэж хүсдэг гэдгийг мэдрэхэд нь залуу эрэгтэйчүүдэд тусалж болох зүйлсийг эрж хайгаарай.
Иохан 17:3 (Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн)
1 Иохан 2:3–5 (Хэрвээ бид Бурханы тушаалуудыг сахивал Түүнийг мэдэх болно)
1 Иохан 4:7–8 (Бусдыг хайрлах нь Бурханыг мэдэхэд бидэнд тусална)
2 Нифай 32:9; Инос 1–7; Алма 34:17–28; 37:37 (Залбирал нь биднийг Тэнгэрлэг Эцэгт илүү ойр дотно болоход тусалж чадна)
Мозая 4:9–12 (Хаан Бенжамин, Бурханы талаарх мэдлэгээ хэрхэн өсгөхийг тайлбарласан байдаг)
Мозая 5:13 (Бурханд үйлчлэх нь, Түүнийг илүү сайн мэдэхэд бидэнд тусалдаг)
Алма 30:44 (Бүх зүйл Бурхан оршдогийг нотолдог)
С ба Г 88:63 (Бид Бурхан руу ойртох тусам, Тэр бидэнтэй ойр байх болно)
M.Рассэл Баллард “Эцэг мөн Хөвгүүд: Гайхалтай харилцаа, ” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 11 сар, 47–50
Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь (2010), 14–15, 38–39, 62–63
Видео бичлэгүүд: “Тэр намайг мэддэг”, “Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь”
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:
-
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг нэг өгүүлбэр болгон дүгнэн хэлэхийн тулд залуу хөвгүүн бүрээс нэг үг хэлэхийг хүс. Тэдний өгүүлбэрийг самбар дээр бич.
-
Бишопын зөвшөөрөлтэйгөөр, чуулганы гишүүдийн нэгнийх нь аавыг, эцэг хүн байх тухай хуваалцахыг урь. Аав нь хүүгийнхээ талаар юу боддогоо мөн хүү нь амьдралдаа юунд хүрээсэй гэж хүсдэгээ мөн түүнд амжилтанд хүрэхэд нь хэрхэн туслахыг хүсч байдаг талаараа ярьж болох юм. Энэ аавын хэлсэн зүйлийг Тэнгэр дэх Эцэг тэдний талаар ямар бодолтой байдагтай харьцуулахыг залуу эрэгтэйчүүдээс хүс.
Хамтдаа суралц
Энэ хичээлийн зорилго бол залуу эрэгтэй бүрт хувийн залбирал болон судраас суралцахыг нь хэвшил болгоход туслах явдал юм. Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номон дээрээ төлөвлөгөөгөө бичих цагийг чуулганы цуглааны үеэр залуу хөвгүүдэд гаргаж өгөөрэй. Өөрсдийн төлөвлөгөөг нэг нэгэнтэйгээ, хойшид чуулганы цуглаанууд дээр хуваалцахад нь дэмж мөн хувийн залбирал болон судраас суралцах нь тэдний Бурхантай харьцах холбоог хэрхэн хүчирхэгжүүлж байгаа талаар хуваалцахыг хүс.
-
Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын төлөвлөгөөний дагуу, залуу эрэгтэйчүүд хувийн судраас суралцах цагийг төлөвлөчихсөн байж болох юм. Энэ хичээл нь залуу эрэгтэйчүүдийн хувьд төлөвлөгөөнийхөө дагуу юу хийж байгааг мөн судраас суралцсаны үр дүнд юу сурч байгаа талаараа хуваалцах зохистой цаг байж болох юм (Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь 14–15, 38–39, 62–63 хуудсыг үзнэ үү). Хэрэгцээтэй бол тэд төлөвлөгөөгөө өөрчилж болно. Тэдний залбирах мөн судраас суралцах хэвшил нь Тэнгэрлэг Эцэгтэйгээ харьцах тэдний харьцааг хэрхэн дээшлүүлсэн талаар хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс.
-
Сайн мэдэх хэн нэгнийхээ талаар бодохыг залуу эрэгтэйчүүдээс урь. Тэр хүнийг сайн таньж мэдэхийнн тулд тэд юу хийсэн бэ? Тэнгэрлэг Эцэгийг мэдэх нь Түүний тухай сайн мэдэж авахаас ямар ялгаатай вэ? гэж тэднээс асуу. Дараах судруудын эшлэлүүдийг самбар дээр бичээд залуу эрэгтэйчүүдээс уг судруудыг уншаад, Тэнгэрлэг Эцэгийгээ хэрхэн илүү сайн мэдэж авах арга замыг олж тодорхойлохыг хүс. Иохан 2:3–5; 4:7–8; Мозая 4:9–12; 5:13; Алма 30:44. Залуу эрэгтэйчүүдээс юу сурснаа мөн эдгээр судруудын зөвлөмжийг дагаснаар Тэнгэрлэг Эцэгт хэрхэн ойртсон тухайгаа хуваалцахыг хүс.
-
“Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь” видео бичлэгийг үзүүлэн, үүнд харуулсан туршлагууд нь Тэнгэрлэг Эцэгийг илүү сайн мэдэж авахад залуу эрэгтэйчүүдэд болон бусад хүмүүст хэрхэн тусалж байгааг анхаараарай гэж хэл. Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь тэдний Түүнтэй харьцах харилцааг хэрхэн бэхжүүлдэг талаар залуу эрэгтэйчүүдийн санаа бодлыг асууж ярилц.
-
Залуу эрэгтэйчүүдийг ахлагч М.Рассэл Баллардын “Эцэг мөн Хөвгүүд: Гайхалтай харилцаа” яриандаа өгсөн гурван саналыг уншихыг урь (эсвэл “Эцэг мөн Хөвгүүд” видео бичлэгийг үзүүл). Эдгээр зүйлсээс хийснээр эцэгтэйгээ илүү ойр дотно болсон үе байгаа юу? Ахлагч Баллардын зөвлөгөөг Тэнгэрлэг Эцэгтэйгээ харьцах харьцаандаа хэрэгжүүлж болох арга замуудын талаар хуваалцахыг тэднээс хүс.
-
Өнөө үеийн залуу эрэгтэйчүүдийн бусадтай харилцдаг арга замуудын талаар ярилц. Бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ хэрхэн харилцдаг вэ? Тэр бидэнтэй хэрхэн харилцдаг вэ? Бид Түүнтэй харьцах харилцаагаа сайжруулахын тулд юу хийж болох вэ? Залбирлын талаар бичигдсэн дараах судруудыг уншихыг залуу эрэгтэйчүүдээс хүс: 2 Нифай 32:9; Инос 1:1–7; Алма 34:17–28; 37:37. Сурсан зүйлээ хуваалцахыг чуулгын гишүүдээс хүс. Залбирал болон Тэнгэрлэг Эцэгийг мэдэж авах хоёрын хоорондох холбоо нь юу вэ? Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номныхоо 15-р хуудсыг (диконууд), 39-р хуудсыг (багш нар), 63-р хуудсыг (пристүүд) гарган, өдөр тутмын залбирлаа сайжруулахын тулд төлөвлөгөө гаргахыг залуу эрэгтэйчүүдэд уриал.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэд ямар сэтгэгдэлтэй байна вэ? Тэнгэрлэг Эцэгийг хэрхэн мэдэж авч чадахыг тэд ойлгож байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа чуулганы ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Хувийн залбирлаа илүү үр дүнтэй болгох төлөвлөгөөнөөсөө хуваалцаж болно.
-
Өнөөдөр төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлж мөн чуулганы дараагийн цуглаан дээр энэ нь Тэнгэрлэг Эцэгтэйгээ харьцах харьцааг нь хэрхэн дээшлүүлсэн талаар хуваалцахаар бэлдсэн байхыг залуу эрэгтэйчүүдэд хэлж урамшуул.