Ирээд, Намайг дага
Зохистой байдал санваарын хүчинд хэрхэн нөлөөлдөг вэ?


Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь

Зохистой байдал санваарын хүчинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Санваарын эрх мэдлийг томилолтоор дамжуулан өгдөг ч санваарын хүч нь хувь хүнээс итгэл, дуулгавартай байдал, зөв шударга зан чанар болон хичээл зүтгэлийг шаарддаг. Бид санваарын эрх мэдлийг гар тавилтаар хүлээн авдаг ч гэсэн хэрэв дуулгаваргүй, зохисгүй эсвэл үйлчлэх хүсэлгүй аваас санваарын хүчгүй байх болно.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Санваарын эрх мэдэл, санваарын хүч хоёр ямар ялгаатай вэ? Зохистой байдал нь яагаад санваарын хүчтэй байх урьдчилсан нөхцөл болдог вэ?

Зохистой байдал, санваарын хүч хоёр хоорондоо ямар холбоотойг ойлгоход нь та Аароны санваартнуудад хэрхэн тусалж болох вэ? Залуу эрэгтэйчүүд санваарын хүчээ алдаж болох ямар уруу таталттай тулгардаг вэ?

Та заахаар бэлтгэхдээ эдгээр судар болон бусад материалыг залбирч судал. Та юуг залуу эрэгтэйчүүдтэй хуваалцахаар сүнслэгээр нөлөөлөгдсөн бэ?

С ба Г 38:42 (Санваартнуудад цэвэр ариун байхыг зарлигласан)

С ба Г 121:34–46 (Санваарын хүч нь тухайн хүний зөв шударга байдлаас хамааралтай)

Рассэлл М.Нэлсон, “Санваарын хүчний үнэ цэн,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 122–125

Нийл Л.Андэрсэн, “Санваар дахь хүч,Ensign эсвэл Liahona, 2013 оны 11-р сар

Дэвид A.Бэднар, “Tэнгэрийн хүчнүүд,” Ensign эсвэл Liahona, 2012 оны 5-р сар, 48–51

“Зохистой амьдар,” Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь (2010), 16–17 (диконууд), 40–41 (багш нар), 64–65 (пристүүд)

Видео бичлэгүүд: “Өөрсдийгөө ариусга”; “Санваарын хүч болон санваарын эрх мэдэл”

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч үгээр болон үлгэр жишээгээр зааж, Өөрийгөө дагахад биднийг урьдаг билээ. Та нар Есүс Христийн үлгэр жишээг дагаж, атгадаг санваарынхаа дагуу зохистой амьдардаг бол хүч ба эрх мэдэлтэйгээр зааж чадна.

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.

  • Өнгөрсөн долоо хоногийн хичээлтэй холбоотой туршлагаа хуваалцахаар бэлтгэж чуулгын цуглаандаа ирэхийг хэдэн залуу эрэгтэйгээс хүс.

  • Ангийн гэрлийг унтраахыг нэг залуу эрэгтэйгээс хүс. Цахилгаан эрчим хүчгүй бол чийдэнгийн шил ямар хэрэгтэй вэ? Энэ нь санваартан хүнд ямар хамаатай байж болох вэ? Сургаал ба Гэрээ 121:36–37-г уншиж, зөв шударга байдал санваарын хүчинд хэрхэн нөлөөлдгийг залуу эрэгтэйчүүдээс асуу.

Хамтдаа суралц

Энэ хичээлийн зорилго нь тэдний зохистой байдал санваарынх нь хүчинд хэрхэн нөлөөлдгийг ойлгоход залуу эрэгтэй бүрд туслах явдал мөн. Чуулгын гишүүд энэ хичээлийн хэсэг болгон Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь жишгүүдийг судалж, тэдгээрийн дагуу амьдрах төлөвлөгөөгөө Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номондоо гаргаж ажиллах ёстой. Чуулгын цуглааны өмнө залуу эрэгтэйчүүдийг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоо сүм дээр авчрахад урь. Чуулгын дараагийн цуглаанууд дээр төлөвлөгөөгөө биелүүлэх талаар хийж байгаа ажлынхаа тухай хуваалцахад тэднийг урь.

  • Залуу эрэгтэйчүүдэд санваарын хүчний үнэ цэнийн талаар мэдэж авахад нь туслахын тулд янз бүрийн зүйлсийг авчирч, эдгээр зүйл тус бүр ямар үнэ цэнтэй болохыг тэднээс асуу.  Яагаад зарим зүйл бусдаасаа илүү их үнэ цэнтэй байна вэ? Бидний амьдралд ямар зүйлс хамгийн их үнэ цэнтэй байдаг вэ? Тэдгээрийн төлөө бид ямар төлөөс төлөх хэрэгтэй вэ? Залуу эрэгтэйчүүдийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний “Санваарын хүчний үнэ цэн” үгийг уншаад, санваарын хүчийг ашиглахын тулд тэр биднийг ямар төлөөс төлөх ёстой гэж хэлснийг олж мэдэхэд урь. Тэр санваартнуудын өмнөөс юунд санаа зовдог вэ? Тэр биднээс юу юуг хийхэд бэлэн байгаа тухай асуусан бэ? 

  • Сургаал ба Гэрээ 38:42; 121:34–46-г уншаад, дараах асуултуудад хариулахад залуу эрэгтэйчүүдийг урь. Нүгэл санваарын хүчинд хэрхэн нөлөөлдөг вэ? Санваарыг ашиглах явдлыг удирддаг ямар зарчмууд байдаг вэ? Санваарын хүчийг удирдах зарчмуудыг хэрэгжүүлэхэд үлгэр жишээ үзүүлдэг санваартнуудын тухай ярилцахад залуу эрэгтэйчүүдийг урь. (Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь товхимлыг үзнэ үү.) Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номынхоо “Ажилла” хэсэг рүү (17, 4165-р хуудсууд) очиж, Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь жишгүүдийг судалж, дагаснаар санваартаа илүү зохистой амьдрах төлөвлөгөө хийхийг тэднээс хүс.

  • Чуулгын нэг гишүүнийг Иосеф Потифарын эхнэрийг эсэргүүцсэн тухай түүхийг яриулахаар (Эхлэл 39, 41-ийг үзнэ үү) мөн Давид уруу таталтанд бууж өгсөн тухай түүхийг (2 Самуел 11–12-ыг үзнэ үү) яриулахаар өөр нэг гишүүнийг урь. Эдгээр түүх нь санваарын хүч, хувийн зохистой байдал хоёр хоорондоо ямар холбоотой байдаг талаар юу зааж байгааг чуулгаараа ярилц. Иосеф зөв шударга байсныхаа ачаар хэрхэн адислагдсан бэ? Давид эмгэнэлтэй байдлаасаа зайлсхийхийн тулд юу хийж болох байсан бэ? (Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь, 64-р хуудсыг үзнэ үү.) Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номынхоо “Ажилла” хэсгийг уншиж, (17, 41, 65-р хуудсууд) санваартаа тэнцэхээр улам зохистой амьдрах төлөвлөгөө гаргахад залуу эрэгтэйчүүдийг урь.

  • “Зохистой байдал санваарын хүчинд хэрхэн нөлөөлдөг вэ?” гэсэн асуултыг самбар дээр бичээд, энэ асуултын хариултуудыг хуваалцахад чуулгын гишүүдийг урь. “Бид ариун санваарын хүчийг мэднэ” гэсэн үгсээр эхэлсэн ахлагч Нийл Л.Андэрсэны “Санваар дахь хүч” хэлсэн үгийн долоон догол мөрийг уншихдаа тэднийг энэ асуултын хариултыг бодоход урь. Санваарын хүчтэй байхад хувийн зохистой байдал хэрхэн нөлөөлдөг тухай залуу эрэгтэйчүүд ямар бодолтой байдаг вэ? Ямар зүйлс бидний санваарын хүчийг хязгаарлаж болох вэ? Бид илүү их санваарын хүчтэй байхын тулд юу хийж болох вэ?

  • Ахлагч Дэвид A.Бэднарийн “Тэнгэрийн цонхнууд” хэлсэн үгээс уншихдаа эсвэл “Санваарын хүч ба санваарын эрх мэдэл” видео бичлэгийг үзэхдээ зохистой байдал болон санваарын хүчний талаар тэдэнд заасан үгсийг олохыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Тэгээд олж мэдсэн зүйлээ чуулгатай хуваалцахад тэднийг урь.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Зохистой байдал санваарын хүчинд хэрхэн нөлөөлдгийг тэд ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаалд илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

Судруудаас заахдаа суралцагчдад ямар нэгэн зүйлийг харуулах юм уу сонсгох нь тустай байдаг” (Teaching, No Greater Call [1999], 55).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр Залуучуудын бат бөх байдлын төлөө номон дээрх жишгүүдийг судалж, хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөөгөө чуулгын гишүүдтэй хуваалцаж болно. Мөн тэрээр ирэх долоо хоногуудад чуулгын гишүүд төлөвлөгөөнүүдээ биелүүлснээр санваар атгахуйц зөв зохистой амьдрахад нь хэрхэн тусалж байгаа талаар хуваалцахад чуулгын гишүүдийг урина гэдгээ тайлбарлан хэлж болно.