Түгээмэл асуудаг асуултууд
Энэ юу вэ?
Ирээд, Намайг дага: Өсвөр үеийнхэнд зориулсан суралцах гарын авлага гэж юу вэ?Ирээд, Намайг дага: Өсвөр үеийнхэнд зориулсан суралцах гарын авлага бол Аврагчийн арга барилаар заахад нь багш нарт туслаад зогсохгүй сайн мэдээнд илүү бүрэн дүүрэн хөрвөгдөхөд нь өсвөр үеийнхэнд туслах сургалтын шинэ гарын авлага юм.
Ирээд, Намайг дага суралцах материалыг ямар ангиуд ашиглах вэ? Aaроны санваарын чуулга, Залуу эмэгтэйчүүдийн анги, 12-18 насны өсвөр үеийнхний ням гаргийн ангиуд энэ суралцах материалыг ням гарагт ашиглана.
Ирээд, Намайг дага суралцах материал ямар гарын авлагуудыгорлох вэ? Дараах гарын авлагуудыг цаашид ашиглахгүй: Aaроны санваарын гарын авлага 1 (34820), Aaроны санваарын гарын авлага 2 (34821), Aaроны санваарын гарын авлага 3 (34822), Залуу эмэгтэйчүүдийн бүлгийн гарын авлага 1 (34823), Залуу эмэгтэйчүүдийн бүлгийн гарын авлага 2 (34824), Залуу эмэгтэйчүүдийн бүлгийн гарын авлага 3 (34825), Сүмийн ерөнхийлөгчид (31382) болон Өргөмжлөлд бэлтгэх нь (31384)
Би энэ суралцах материалыг хаанаас олж авах вэ?
Ирээд, Намайг дага суралцах материалыг би хаанаас олж авах вэ?Ирээд, Намайг дага суралцах материалын сурах тоймуудыг онлайнаар авч болно. Мөн хэвлэсэн хувийг удирдагчдаасаа авч болно.
Хэрвээ би интернэт ашиглах боломжгүй бол яах вэ? Хэрэв тухайн орон нутагт олон багш болон удирдагчид интернэт ашиглах боломжгүй бол орон нутгийн удирдагчид Ирээд, Намайг дага суралцах материалыг олшруулан тарааж болно. Тойрог, салбарын удирдагчид бас энэ суралцах материалуудын хичээлүүд хэрэгтэй байгаа багш нарт зориулан интернэтээс хэвлэж өгч болно.
Ирээд, Намайг дага суралцах материалыг би хэзээнээс эхлэн хэрэглэх вэ? Багш нар Ирээд, Намайг дага суралцах материалыг 2013 оны 1-р сараас зааж эхлэх хэрэгтэй. Та сурах тойм болон үүнтэй холбоотой материалуудыг одооноос эхлэн судалж болно.
Ирээд, Намайг дага сургалтын материалыг ямар ямар хэл дээр үзэх боломжтой вэ?Ирээд, Намайг дага суралцах материалыг дараах 23 хэл дээр үзэх боломжтой. Англи, герман, дани, индонези, испани, итали, монгол, нидерланд, норвеги, орос, португаль, самоа, солонгос, тайланд, тонга, украйн, унгар, фижи, фин, франц, хятад, швед, япон.
Өөр хэл дээр үзэх боломжтой юу?Ирээд, Намайг дага суралцах материалыг Сүмийн удирдагчид бусад хэлээр орчуулж гаргах хүртэл дээрхээс өөр хэлээр ярьдаг тойрог, салбар дахь гишүүд өсвөр үеийнхэнд зориулсан үндсэн гарын авлагуудыг ашиглах болно.
Ирээд, Намайг дага суралцах материалыг хэрхэн судлах вэ? Бүсийн болон орон нутгийн удирдагчид Ирээд, Намайг дага суралцах материалыг мэддэг байх ёстой. Энэ вэбсайт дээр Ирээд, Намайг дага суралцах материалыг хэрхэн ашиглахыг тайлбарласан видео бичлэгүүд болон суралцах үйл ажиллагаануудад идэвхтэй оролцоход суралцагчдыг бэлтгэх ашиг тустай санаанууд мөн Аврагчийн арга барилаар сайн мэдээг заах нь шинэ гарын авлага тавигдсан байгаа. Түүнээс гадна бүсийн болон орон нутгийн удирдагчид Ирээд, Намайг дага суралцах материалыг удирдагч, багш нарт танилцуулах сургалтыг 2012 он дуусахаас өмнө зохион байгуулна.
Энэ нь хэрхэн багшийн хувьд надад нөлөөлдөг вэ?
Ирээд, Намайг дага суралцах материал нь хэрхэн миний хичээлдээ бэлтгэх болон заах арга барилыг өөрчлөх вэ?Ирээд, Намайг дага суралцах материалын сурах тоймд хичээл дээр таны хийх, хэлэх бүх зүйлийг нэг бүрчлэн тоочоогүй. Үүний оронд, эдгээр нь сургаалыг бие даан судлахад тань туслах судруудыг болон бусад эх сурвалжийг зөвлөмж болгож, өсвөр үеийнхэнд сургаалыг бие даан судлахад нь туслахын тулд таны сонгож болох санаануудыг бас агуулсан. Ийм аргаар заах нь лекц биш, харин Сүнсээр удирдуулсан ярилцлага байдаг. Өсвөр үеийнхнийг суралцах болон заах үйл ажиллагаанд урьд өмнөхөөс илүү идэвхтэй оролцоход урих болно.
Би хэрхэн долоо хоног бүр юу заахаа мэдэх вэ?Ирээд, Намайг дага суралцах материал нь сар бүрд зориулсан 12 бүлэг болон зохион байгуулагдсан. Бүлэг бүр нь хэд хэдэн тоймоос бүрдэх бөгөөд та тэднийг бүгдийг нь заах боломжгүй юм. Харин та өсвөр үеийнхний хэрэгцээ шаардлагад тулгуурлан сурах тоймуудаас сонгох хэрэгтэй. Шаардлагатай бол нэг тойм дээр нэг долоо хоногоос ч илүү хугацааг зарцуулж болно.
Би хэрхэн өсвөр үеийнхний хэрэгцээ шаардлагыг олж мэдэх вэ? Та өсвөр үеийнхний хэрэгцээ шаардлагыг ойлгохын тулд хичээлийн явцад тэдний хэлэх үгс ба асуух асуултыг анхааран сонс. Тэдний амьдралын тухай сонирхож судал. Эцэг эх, удирдагчидтай болон бусад багш нартай зөвлөлд. Хамгийн чухал нь Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. заах зүйлээ сүнсний нөлөө мөн өсвөр үеийнхний хэрэгцээ сонирхолд нийцүүлэн өөрчил.
Надад өөр ямар эх сурвалж, материалууд хэрэгтэй вэ? Сурах тоймуудад судруудаас болон амьд бошиглогчдын үгсээс гадна дараах эх сурвалж бүхий материалуудыг ашиглах талаар олонтоо дурдагддаг бөгөөд эдгээрийг хэвлэсэн хувилбараар нь юм уу интернэтээс үзэх боломжтой:
-
Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь: Аароны санваартнуудад зориулав
-
Сайн мэдээг заах удирдамж
Хичээл дээр хэрхэн видео бичлэгүүдийг үзүүлэх вэ? Сурах тоймд зөвлөмж болгосон ихэнх бичлэгийг онлайнаар татаж авах боломжтой (харин зарим нь зохиогчийн эрхийн хязгаарлалттай учир татаж авч болохгүй). Татаж авсан видео бичлэгийг зөөврийн электрон хэрэгслүүдээр үзүүлж болно. Хэрвээ видео бичлэгийг татаж авах боломжгүй бөгөөд цуглааны байр нь интернэттэй бол түүнийг интернэтээр үзүүлж болно.
Энэ нь хэрхэн өөр арга замаар надад нөлөөлж болох вэ?
Эцэг эхийн хувьд хэрхэнИрээд, Намайг дагасуралцах материал надад тусалж чадах вэ?Ирээд, Намайг дага суралцах материал нь өсвөр үеийнхнийг сурч байгаа зүйлүүдээ эцэг эхтэйгээ хуваалцахад урьдаг. Та үүнийг хийх боломжийг хүүхдүүддээ олговол тэдний итгэл, гэрчлэл, сайн мэдээг хуваалцах чадвар өсөн нэмэгдэх болно. Хүүхдүүдийн хэрэгцээнд тохируулан хичээлүүдээ заахад багш, удирдагчдад туслахын тулд хүүхдүүдийнхээ хэрэгцээний талаар тэдэнд ойлгуулан, ярилц. Өсвөр үеийнхэнд болон эцэг эхчүүдэд зориулсан видео бичлэгүүд lds.org/youth/learn вэбсайтад байгаа.
Аароны санваартан эсвэл залуу эмэгтэйн хувьд хэрхэн суралцах материал Ирээд, Намайг дага нь надад тусалж чадах вэ?Ирээд, Намайг дага суралцах материал нь суралцах бэлтгэлтэйгээр хичээлдээ ирж, судруудыг болон бошиглогчдын үгсийг судлах; асуултууд асуун, сайн мэдээний үнэнүүдийг үе тэнгийнхэндээ болон гэрийнхэндээ зааж, тайлбарлах мөн сайн мэдээ амьдралд чинь хэрхэн нөлөөлж байгаа тухай тэдэнтэй хуваалцах хувийн үүрэг хариуцлага хүлээхэд та бүхнийг уриалдаг. Сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэн, хувиараа залбирч, судруудыг судлахад мөн Сүмийн жишгүүдээр амьдарч, үг ба үлгэр жишээгээрээ бусдыг сайн мэдээний дагуу амьдрахад урих гэх мэт зөв хэвшлийг хөгжүүлбэл гэрчлэл тань улам хүчтэй болно. Өсвөр үеийнхэнд Ирээд, Намайг дага суралцах материалуудыг танилцуулах видео бичлэгүүдийг олж авч болно.
Семинарын багшийн хувьд хэрхэн Ирээд, Намайг дага суралцах материал надад туслах вэ? Семинарын ангид гарын авлагуудынхаа дагуу судруудыг дэс дарааллаар нь үргэлжлүүлэн заадаг хэдий ч өсвөр үеийнхнийг ням гаргийн чуулга болон ангидаа юу судалж, ямар туршлагатай болж байгааг мэддэг байхын тулд Ирээд, Намайг дага суралцах материалыг мэддэг болоход таныг урамшуулан дэмжиж байна. Боломжтой бол семинарын багш, тойргийн удирдагчид болон бусад багш өсвөр үеийнхнийг хүчирхэгжүүлэхийн тулд хамтын хүч чармайлтаа нэмэгдүүлэх хэрэгтэй.
Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хэрхэн хамтарч ажиллах вэ?
Багш нар хэрхэн хамтарч ажиллах шаардлагатай вэ? Өсвөр үеийнхэнд хөрвөгдөхөд нь туслах үйл ажиллагаанууд нь (Aaроны санваартнууд, Залуу эмэгтэйчүүд, ням гаргийн анги ба семинарын) бүх багшийн хамтын хүчин чармайлтыг шаарддаг. Тэд юу заахаа шийдэхийн тулд өсвөр үеийнхний хэрэгцээний талаар ярилцаж, хамтран зөвлөлдөх хэрэгтэй. Багш нар ангийн өсвөр үеийнхний төлөө хичээлийнхээ үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд долоо хоног бүрийн хичээлээ хамтран төлөвлөж болно. Тэд бас заах санаанууд болон аргачлалуудаа бие биендээ хуваалцаж болно.
Ирээд, Намайг дага суралцах материалыг хэрхэн Мючелийн үйл ажиллагаатайхолбож болох вэ? Удирдагчид Ирээд, Намайг дага суралцах материал дээрх сар тутмын сургаалтай холбоотой сэдвүүдийг Мючелийн үйл ажиллагаанд оруулан төлөвлөх хэрэгтэй. Эдгээр үйл ажиллагаа нь ням гарагт сурч мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэх боломжийг өсвөр үеийнхэнд олгох болно. Зарим тохиолдолд сурах тоймд зөвлөмж болгосон үйл ажиллагаануудыг Мючелд ашиглаж болно.