Видео бичлэгийг үзүүлэх нь
Мэдээллийн хэрэгсэл нь таныг сайн мэдээний зарчмуудыг заахад туслаж чадах маш сайн арга хэрэгсэл юм. Сурах туршлагуудыг нэмэгдүүлэхийн тулд үзүүлж болох видео бичлэгүүд нь Ирээд, Намайг дага гарын авлагын олон хичээлд байдаг. Хэдий тийм ч, хэрэв та цуглааны байр дах интернэтийг ашиглан видео бичлэг үзүүлэх үед видео бичлэг гацаж, саатаж, зогсож болзошгүй юм. Хэрэв та хичээлдээ видео бичлэг ашиглахыг хүсвэл видео бичлэгээ урьдчилан татаж авах хэрэгтэй болно.
Танд ангидаа үзүүлэх видео бичлэгээ татаж авах болон үзүүлэх хэд хэдэн сонголт байгаа. Хамгийн сайн сонголт нь танд байгаа төхөөрөмж, танай ангийн хэмжээ, цуглааны байранд тань байгаа видео бичлэгийн тоног төхөөрөмжүүдээс хамаарна.
Сонголт 1: Зөөврийн компьютер
-
Зөөврийн компьютер дээрээ хичээлийн тоймд байгаа видео бичлэгийн линкийг сонго.
-
Видео бичлэгийг ачааллах үед доор нь татаж авах линк гарч ирнэ. Татаж авах гэсэн линкийг сонго.
-
Татаж авахыг хүссэн видео бичлэгийнхээ хэмжээг сонго. Том файлуудыг татаж авахад илүү удаан хугацаа зарцуулдаг боловч видео бичлэгийн чанар нь илүү сайн байдаг.
-
Таныг файлын хэмжээгээ сонгосны дараа видео бичлэг нь автоматаар татагдах тохиолдол байдаг. Хэрэв энэ нь автоматаар хийгдсэн бол татсан файлаа “Татаж авсан зүйлс” гэсэн хавтсаас олж болно.
-
Та файлаа хаана хадгалахаа сонгож болно. Та файлаа хаана ч хадгалж болох боловч бид танд үүнийг компьютерийн дэлгэц дээрээ хадгалахыг санал болгож байна. Тэгснээр та видео бичлэгээ амархан олж чадах юм. Та тухайн видео бичлэг нь юуны талаар гарч байгааг өөртөө сануулахын тулд файлын нэрийг өөрчилж болно. Та файлынхаа нэрийг өөрчилж, хадгалах газраа сонгосон бол Хадгалах хэсгийг сонго.
-
Тэгээд та зөөврийн компьютерээ ангидаа авчирч, татаж авсан видео бичлэгээ үзүүлж болно.
Сонголт 2: Таблет эсвэл ухаалаг гар утас
Хэрэв танд Apple мөн Android таблет эсвэл ухаалаг гар утас байгаа бол та LDS.org вэб сайтнаас (дээрх “Сонголт 1”-т өгөгдсөн зааврын дагуу) эсвэл сайн мэдээний номын сангийн програмаар дамжуулан видео бичлэгийг татан авч болно.
Сайн мэдээний номын сангийн програмаас видео бичлэгийг татаж авахын тулд (Apple төхөөрөмжүүд):
-
Сайн мэдээний номын сангийн програмын “Номын санг удирдах” гэсэн хэсэгт оч.
-
Цэсэн дэх Видео бичлэгүүд гэснийг сонго.
-
Өсвөр үеийнхэн: Ирээд, Намайг дага гэснийг сонго.
-
Хүссэн видео бичлэгээ сонго.
-
“Татаж авах” гэсэн товчлуурыг сонгосноор видео бичлэг нь таны төхөөрөмж рүү татагдаж эхлэх болно.
-
Видео бичлэгийг татаж авсныхаа дараа үндсэн цэс рүү буц. Та татаж авсан видео бичлэгээ төхөөрөмж дэх номын сангийнхаа “Видео бичлэг” хэсгээс олж болно.
“Сайн мэдээний номын сан”-гийн програмаас видео бичлэгийг татаж авахын тулд (Android төхөөрөмжүүд):
-
Сурах тоймыг гүйлгэн үзнэ үү. Мөн баруун дээд буланд байгаа Мэдээллийг дахин тоглуулах хэсгийг сонго.
-
Мэдээлэл татаж авах гэснийг сонго.
-
Та дараагийн удаа видео бичлэгээ сонгоход, энэ нь интернэтээр дамжуулагдахын оронд таны төхөөрөмжинд татаж авагдсан файл хэлбэрээрээ тоглуулагдах болно.
Боломж 3: DVD
-
Компьютер дээрээ гарч ирэх хичээлийн тойм гэсэн хэсэг дэх видео бичлэгийн линкийг сонго.
-
Видео бичлэгийг ачаалж байх үед доор нь татаж авах линк гарч ирэх болно. Татаж авах гэсэн линкийг сонго.
-
Татаж авахыг хүссэн видео бичлэгийнхээ хэмжээг сонго. Том файлуудыг татаж авахад илүү удаан хугацаа зарцуулдаг боловч видео бичлэгийн үзүүлэлт нь илүү сайн байдаг.
-
Таныг файлын хэмжээгээ сонгосны дараа видео бичлэг нь автоматаар татагдах тохиолдол байдаг. Хэрэв энэ нь автоматаар хийгдсэн бол татсан файлаа “Татаж авсан зүйлс” гэсэн хавтсаас олж болно.
-
Та файлаа хаана хадгалахаа сонгож болно. Та файлаа хаана ч хадгалж болох боловч бид танд үүнийг компьютерийн дэлгэц дээрээ хадгалахыг санал болгож байна. Тэгснээр та видео бичлэгээ амархан олж чадах юм. Та тухайн видео бичлэгт юуны талаар гарч байгааг өөртөө сануулахын тулд файлын нэрийг өөрчилж болно. Та файлынхаа нэрийг өөрчилж, хадгалах газраа сонгосон бол Хадгалах хэсгийг сонго.
-
DVD бичих програм ашиглан (таны компьютер ийм програмтай байж болох юм, мөн үнэгүй авах боломжтой маш олон програмууд онлайнд байдаг) дотроо цэстэй DVD бичсэнээр та файлуудаа амархан сонгож мөн цуглааны байран дахь DVD тоглуулагчаараа видео бичлэгүүдээ үзүүлж болно.
Та бүх багш нарт тарааж өгөх DVD хийх хэн нэгнийг тойрог эсвэл гадаснаасаа олох талаар эргэцүүлж бодоорой.