Ирээд, Намайг дага
Сүүлийн үеийн мэдээ—2017 онд ямар шинэ мэдээтэй вэ?


Сүүлийн үеийн мэдээ—2017 онд ямар шинэ мэдээтэй вэ?

2017 оны шинэчилсэн агуулга

Өсвөр үеийнхний багш, удирдагчид “Ямар шинэ мэдээтэй вэ” хэмээн асуудаг. 2017 оны Ирээд, Намайг дага гарын авлага сүүлийн Ерөнхий чуулган дээр хэлсэн үг, Сүмээс гаргасан видео бичлэг, хөгжмөөр баяжин шинэчлэгдлээ. Багш нар, өсвөр үеийнхэн хамгийн сүүлийн үеийн агуулгыг Сайн мэдээний номын сан, Ирээд, Намайг дага вэбсайтаас татан авч болно. Сар тутам үзэх бүлэгт сарын дотор заах боломжтой суралцах тоймууд агуулагдсан байгаа. 146 ийм тоймд шинэ болон шинэчлэгдсэн эх сурвалж, суралцах үйл ажиллагаануудыг оруулсан. Багш нар өсвөр үеийнхнийхээ хэрэгцээ шаардлагын талаар тунгаан бодож байхдаа хуучин үйл ажиллагаануудыг шинэ арга замаар шинээр суралцагчдад заах нь шинэ болон шинэчлэгдсэн үйл ажиллагаануудыг заахтай адил үр дүнтэй байх болно гэдгийг олж мэдэх болно.

Багшийн одоогийн хөгжил

Аврагчийн арга барилаар заах зарчмыг дахин үзэж, хэрэгжүүлэхийн тулд Ирээд, Намайг дага гарын авлагаар заах багш нарыг үргэлжлүүлэн сургалтаар хангахад орон нутгийн нэгжүүдийг урамшуулан дэмжиж байна. Тойрог, салбарын сар тутмын багш нарын зөвлөл, Аврагчийн арга барилаар заах нь, Ирээд, Намайг дага вэбсайтын “Эхлэх нь” зэрэг нь үнэ цэнтэй эх сурвалж байх болно. Ирээд, Намайг дага гарын авлагыг мэддэг багш, удирдагчид дөнгөж дуудагдсан өсвөр үеийнхний багш нарт бас туслах боломжтой.

Сар тутмын Сүмийн сэтгүүлийн нийтлэлүүд

Сар бүр New Era, Лиахона зэрэг сэтгүүлүүдээс Ирээд, Намайг дага дээрх сар тутмын сэдвүүдтэй холбоотой нийтлэлүүдийг олж унших боломжтой.

Бүү март!

Одоо байгаа олон эх сурвалж багш, удирдагчдыг өсвөр үеийнхэнд заахад бэлтгэхэд нь туслах боломжтой. Заах видео бичлэгүүд нь өсвөр үеийнхнийг суралцахад татан оролцуулах янз бүрийн арга замаар хангадаг. Эдгээр видео бичлэг нь хичээлийн тоймуудын баруун гар талд болон уг вэбсайтын “Сурах ба заах санаанууд” хэсэгт байрладаг. Ирээд, Намайг дага гарын авлагын хичээлийн тоймуудад 160 гаруй үйл ажиллагааны санаа агуулсан, өсвөр үеийнхний хэрэгцээ шаардлагад тулгуурласан үр дүнтэй үйл ажиллагаануудыг төлөвлөхөд туслах зөвлөмжийг санал болгосон Өсвөр үеийнхний үйл ажиллагааны вэбсайт-ын холбоосууд байдаг. Түүнээс гадна ангид ашиглах, багш нарыг сургах зорилго бүхий видео бичлэгүүдтэй Ирээд, Намайг дага DVD (шинэ видео бичлэгүүд DVD-д ороогүй болно)-ийг хангамжийн төвөөсөө авах боломжтой. Эдгээр видео бичлэгийг татаж авах боломжтой.

  • 2:3