“Папуа Ню Гинид Есүсийг дагах нь,” Найз, 2024 оны 3-р сар, 6–7.
Папуа Ню Гинид Есүсийг дагах нь
Эрвиний тухай
Нас: 7
Хаана: Папуа Ню Гини, Төв муж
Хэл: Англи, ток писин
Зорилго: 1) Нисэх онгоц жолоодох 2) Номлогч болох
Хобби: Бүжиглэх, загасчлах
Гэр бүл: Ээж, аав, гурван ах, нэг эгчтэй
Эрвин хэрхэн Есүсийг дагадаг вэ?
Эрвин хотхоныхоо өндөр настай хүмүүст тусалж Есүсийг дагадаг. Тэр тэдний хашааг цэвэрлэж, хоол хүнс авахад нь тусалдаг. “Би тэдэнд туслахдаа аз жаргалтай байдаг. Би илүү их тусалмаар байна” гэж тэр хэлэв.
Эрвин бас Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч Есүсийг дагадаг. “Намайг залбирах үед Бурхан надтай хамт байгаа мэт санагддаг” гэж тэр хэлэв.
Эрвин гэр бүл нь үүрд хамт байхад туслахыг Тэнгэрлэг Эцэгээс гуйн залбирсан. Эрвин болон түүний гэр бүл Тонгагийн ариун сүм рүү явж гэр бүлээрээ лацдан холбогдсон. “Би ариун сүмд Сүнсийг мэдэрсэн.” Маш амгалан, нам гүм газар байсан” гэж тэр хэлэв.
Эрвиний дуртай зүйлс
Мормоны номын түүх: Нифай усан онгоц барьсан тухай (1 Нифай 17–18-ыг үзнэ үү.)
Гэр бүлийн уламжлал: Тосгондоо гэр бүлээрээ цугларч хамтдаа хооллох
Жимс: Алим
Өнгө: Улаан
Хүүхдийн хэсгийн дуу: “Би Бурханы хүүхэд” (Хүүхдийн дууны ном, 1–2.)