“Папуа Ню Гинигээс мэндчилж байна!” Найз, 2024 оны 3-р сар, 8–9.
Папуа Ню Гинигээс мэндчилж байна!
Дэлхий даяарх Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн талаар олж мэд.
Папуа Ню Гини бол Номхон далайн арлын орон юм. Энэ нь Шинэ Гвиней арлын тэн хагасыг эзэлдэг. 8 сая гаруй хүн энд амьдардаг!
Хэл
Папуа Ню Гини дэлхийн аль ч улсаас олон хэлтэй буюу ойролцоогоор 840 хэл ашигладаг!
Цуглааны байрууд
Папуа Ню Гинид үер болох нь элбэг. Тиймээс Сүмийн байрууд модон хөлтэй суурин дээр баригдсан байдаг. Үер болох үед гишүүд гэр лүүгээ завьтай сэлүүрдээд гэрийнхээ яг үүдэнд очдог!
Ширэнгэн ойн шувууд
Диваажингийн шувууд нь ширэнгэн ойн ичимхий шувууд юм. Эрэгчнүүд нь маш гоёмсог, өнгөлөг далавчтай. Раггиана диваажингийн шувуу нь энэ улсын далбаан дээр байдаг.
Sing-Sings (Дуун наадам)
Папуа Ню Гини овгууд дуулж, бүжиглэж, уламжлалаа хуваалцаж, найз нөхөд болохоор цуглардаг. Хамгийн том дуун наадамд жил бүр 100 гаруй овог оролцдог.