2024
Есүсийг хамтдаа дагах нь
2024 оны 3-р сар


“Есүсийг хамтдаа дагах нь,” Найз, 2024 оны 3-р сар, 20–21.

Есүсийг хамтдаа дагах нь

alt text

Вануатугийн Шэфа дахь Хүүхдийн хэсгийн хүүхдүүд гэр бүлийн түүхийн талаар суралцжээ. Тэд гэр бүлийн модныхоо зурагт хуудсыг хийж, Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаанаас сурч мэдсэн зүйлсээ хуваалцав.

alt text

“Гетсеманий цэцэрлэг,” Мичел Х., 10 настай, АНУ-ын Аризона муж

alt text

“Тэр энд байхгүй, Тэр амилсан” Рэйчил О., 7 настай, АНУ-ын Арканса муж

alt text

Клара., 5 настай, Брайтон С., 7 настай, Германы Бавариа

alt text

Адэлин Б., 12 настай, АНУ-ын Тэксас муж

alt text

Бид өндөг будах дуртай, бас Христийн амилсны баярын өндөг хайх тоглоом тоглох дуртай. Хуванцар өндөгнүүдийн нэг нь дандаа хоосон байдаг. Тэр нь Есүсийн амилсан хоосон булшийг бидэнд сануулдаг!

Эли В., 6 настай, АНУ-ын Калифорни муж

alt text

Христийн амилсны баярын өглөө бид Сүмдээ яваад, гэртээ буцаж ирээд Аврагчийн тухай суралцдаг. Түүний хийсэн зүйлсийг харуулсан 12 өндөг бидэнд байдаг. Хамгийн сүүлийн өндөг нь дандаа хоосон байдаг. Энэ нь Есүс амилсан гэдгийг харуулдаг.

Скарлэт А., 10 настай, АНУ-ын Ню Мексико муж

alt text

Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай бөгөөд биднийг аврахын тулд Хүүгээ илгээсэн гэдгийг би мэднэ. Би гэрийнхэнтэйгээ хамт Сүмд явж, Хүүхдийн хэсгийн найзуудтайгаа уулзах дуртай. Би Хүүхдийн хэсгийн багш нартаа хайртай. Тэд бидэнтэй хамт дуулдаг.

Мэлани С., 6 настай, Малавийн Блантир

alt text

Би 5 настайгаасаа хойш төгөлдөр хуур тоглосон. Би маш их бэлтгэл хийдэг. Би төгөлдөр хуур тоглож байхдаа аз жаргалтай байдаг. Би найзуудынхаа баптисм дээр төгөлдөр хуур тоглож өгөх дуртай.

Жулиан Г., 7 настай, Чилийн Маулэ

alt text

Би баптисмдаа бэлдэж Итгэлийн тунхгийг сурч мэдсэн. Аав ээж маань баптисмын үеэр байгуулах гэрээнүүдийн талаар олж мэдэхэд надад тусалсан.

Логан M., 9 настай, Мексикийн Коахуила

alt text

Манай гэр бүл их нүүдэг. Би шинэ газар очоод яаж шинэ найзуудтай болохыг сурсан. Өдрийн хоолны үеэр би хүүхдүүдээс хажууд нь сууж болох уу гэж асуудаг. Хүүхдүүдтэй ярьж, асуулт асууснаар найзууд болдог.

Анни В. 11 настай, Бахрейны Нийслэлийн засаг захиргаа