Найз
Чи юу бодоо вэ?
2024 оны 3-р сар


“Чи юу бодоо вэ?” Найз, 2024 оны 3-р сар, 38.

Том хүүхдүүдэд зориулав

Чи юу бодоо вэ?

Миний юу үзэж, сонсох нь яагаад чухал вэ? Энэ нь хэнд ч хоргүй шүү дээ.

—Хельсинки дэх гэм хоргүй хэн нэгэн

PDF түүх

Зураг чимэглэлийг Шона Ж.К.Тэнни

Эрхэм гэм хоргүй хэн нэгэн минь,

Чиний үзэж, сонсож буй бүх зүйл чиний яаж бодох, мэдрэх, үйлдэхэд нөлөөлдөг. Мөн чиний ямар хүн болоход чинь нөлөөлнө.

Хэрвээ сайн хүн болъё гэвэл хамгийн сайн зүйлсийг л харж мөн сонс. “Ариун журамтай, сайхан, эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай” (Итгэлийн тунхаг 1:13) зүйлсийг эрэлхийлэхийг бидэнд заасан. Хэрэв энэ нь биднийг сайныг үйлдэхэд урьж, мөн “Христэд итгүүлэхээр” (Моронай 7:16) байвал бид үүнийг сайн гэж мэддэг. Чи өөрөө маш чухал учраас чиний юу үзэж мөн сонсох чинь маш чухал.

Хүндэтгэсэн,

Найз

Сайн мэдээллийн хэрэгслийг шалгах жагсаалт

Гайхалтай тархиндаа гайхалтай л мэдээллийг өгч буй эсэхээ дараах жагсаалтаар шалгаад үзээрэй!

  • Энэ нь надад урам зориг, сайхан мэдрэмж өгдөг.

  • Энэ нь надад сайн зүйлийг заадаг.

  • Энэ нь надад Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах хүслийг өгдөг.

  • Энэ нь надад сайн зүйл хийх урмыг өгдөг.

  • Энэ нь хүндэтгэлтэй, мөн гэр бүлийн маань жишигт нийцсэн байдаг.