Ерөнхий чуулган
Видео: “Түүний үзэгдэлд харсан эмэгтэйчүүд бол та нар юм”
2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган


3:15

Видео: “Түүний үзэгдэлд харсан эмэгтэйчүүд бол та нар юм”

1979 онд ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл эмнэлэгт хэвтэж байхдаа, Эмэгтэйчүүдийн нэгдсэн хуралдаан дээр өөрийнх нь үгийг уншиж өгөхийг эхнэр Камилагаасаа хүсжээ.

Камила Кимбалл эгч: “Дэлхийн олон сайн эмэгтэй (ихэвчлэн дотоод сүнслэг мэдрэмжтэй) олноороо Сүмд татагдан ирэх учраас хожмын өдрүүдэд агуу өсөлт хөгжил Сүмд тохиох болно. Сүмийн эмэгтэйчүүд өөрсдийн амьдрал дахь зөв шударга байдал, санаа бодлоо тодорхой илэрхийлдэг чадвараа харуулж, дэлхийн эмэгтэйчүүдээс аз жаргалтайгаар ялгарч, өвөрмөц онцлогтой гэдгээ нотлох тусам энэ өсөлт тохиох болно.”1

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Эцсийн өдрүүд дэх бидний хамгийн чухал хамтрагчид болох хайрт эгч нар минь, ерөнхийлөгч Кимбаллын үзэгдэлд харсан тэрхүү өдөр бол өнөөдөр юм. Түүний үзэгдэлд харсан эмэгтэйчүүд бол та нар юм! Та нарын ариун журам, гэрэл гэгээ, хайр, мэдлэг, эр зориг, зан чанар, итгэл, зөв шударга амьдрал дэлхийн сайн эмэгтэйчүүдийг болон тэдний гэр бүлийг хэзээ ч байгаагүй их тоогоор Сүмд авчрах болно!

Бидэнд та нарын хүч чадал, хөрвөлт, итгэл үнэмшил, удирдах чадвар, мэргэн ухаан, дуу хоолой хэрэгтэй. Ариун нандин гэрээ байгуулж, тэдгээрийг сахидаг; Бурханы хүч чадал, эрх мэдлээр ярьдаг эмэгтэйчүүдгүйгээр Бурханы хаант улс бүрэн биш бөгөөд бүрэн байж чадахгүй! …

… Та нарын дуудлага, нөхцөл байдал ямар ч байсан бай та нарын санал, үзэл бодол, сүнслэг удирдамж бидэнд хэрэгтэй. Та нар тойрог, гадасны зөвлөлүүддээ дуу хоолойгоо өргөх хэрэгтэй байна. Гэрлэсэн эгч бүр нөхөртэйгөө нэгдэж, гэр бүлээ удирдах үедээ “оролцоотой, бүрэн дүүрэн хамтрагч” байх хэрэгтэй. Гэрлэсэн эсвэл ганц бие ч бай эгч нар минь та бүхэн Бурханаас бэлэг болгон авсан өвөрмөц чадвар, онцгой зөн совинтой. Ах нар бид чинь та нарын өвөрмөц нөлөөг орлож чадахгүй.

Бид Бүтээлтийн үйл явцын хамгийн эцсийн хийгээд агуу үйл явдал эмэгтэй хүний бүтээлт байсан гэдгийг мэднэ! Бидэнд та нарын хүч чадал хэрэгтэй! …

… Хайрт эгч нар минь, би та бүхэнд талархаж байна мөн хамтдаа энэ ариун нандин ажилд мөр зэрэгцэн зүтгэхдээ та нарыг би чадвараа бүрэн ашиглаж, бүтээгдсэн зорилгоо биелүүлэх болтугай хэмээн адисалж байна. Бид хамтдаа Их Эзэний Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд тусалж чадна.”2

Эх сурвалж

  1. Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 222–23.

  2. Рассэлл М.Нэлсон, “Эгч нараасаа гуйх гуйлт,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 85.