2021
13 ариун сүмийн барилга, 1 ариун сүмийн засварын ажлыг зарлалаа
2021 оны 11-р сар


13 ариун сүмийн барилга, 1 ариун сүмийн засварын ажлыг зарлалаа

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Ерөнхий чуулганы хаалтын үеэр хэлсэн үгэндээ шинээр 13 ариун сүм барьж, 1 ариун сүмд засварлахаар төлөвлөж байгааг зарлав.

Шинэ ариун сүмүүдийг дараах газруудад эсвэл уг газрын ойролцоо барина. Үүнд:

  • Тайванийн Каошиунг

  • Филиппиний Таклобан хот

  • Либерийн Монровиа

  • Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Кананга

  • Мадагаскарын Антананариво

  • Мексикийн Кулиакан

  • Бразилын Виториа

  • Боливийн Ла Паз

  • Чилийн Сантьяго Вэст

  • АНУ-ын Техасын Форт Ворт

  • АНУ-ын Вайомингийн Көүди

  • АНУ-ын Айдахогийн Рэксбург

  • АНУ-ын Ютагийн Хибэр Валли

Түүнчлэн ерөнхийлөгч Нэлсон Ютагийн Орэм ариун сүмийг барьж дууссаны дараа Ютагийн Прово ариун сүмийн барилгыг шинэчлэхийг зарлав.

Ерөнхийлөгч Нэлсон 2018 онд Сүмийн ерөнхийлөгч болсноосоо хойш 83 ариун сүмийг зарлажээ.

Хэвлэх