2021
Ариун сүмийг дахин нээх тухай: Сэрэмжтэй, хянамгай байх
2021 оны 11-р сар


Ариун сүмийг дахин нээх тухай: Сэрэмжтэй, хянамгай байх

Ариун сүмүүдийг таван үе шаттайгаар, орон нутгийн нөхцөл байдал, КОВИД-19 цар тахалтай холбоотой засгийн газрын хориг хязгаарлалтад үндэслэн сэрэмжтэй, хянамгай байдлаар дахин нээж байна. Үе шатууд нь эрсдэлийг бууруулж, ариун сүмийн шаардлага, хүчин чадалд нийцүүлэн, ариун сүмийн бүсийн эрүүл мэндтэй холбоотой хоригийг чандлан сахихад тусална.

2021 оны 9-р сард Тэргүүн Зөвлөл ариун сүмийн бүх үйлчлүүлэгч, ажилтанд ариун сүмд байхдаа үргэлж амны хаалттай байх талаар танилцуулсан захидлыг илгээсэн. Уг захидалд “КОВИД-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалсан эдгээр аюулгүй байдлын протокол түр зуурынх бөгөөд нөхцөл байдал дээрдмэгц нэн даруй цуцлагдах болно. Хөшигний хоёр тал дахь Их Эзэний ажлыг урагшлуулахын тулд та бүхэн өөрсдийгөө болон бусдыг хамгаалахаар чадах бүхнээ хийнэ үү” хэмээн дурдсан байна.

Түүнчлэн Тэргүүн Зөвлөл Сүмийн гишүүдийг вакцинд хамрагдаж, өөрсдийгөө болон бусдыг өвчний тархалтаас хамгаалахад уриалав.

Хэвлэх