2021
Бүсийн шинэ далуудыг дэмжин баталлаа
2021 оны 11-р сар


Бүсийн шинэ далуудыг дэмжин баталлаа

Ерөнхий чуулганы нэгэн хэсэг болох удирдагчдын сургалтын цуглааны үеэр Бүсийн далын хоёр шинэ гишүүнийг дэмжин батлав. Үүний дараа Бүсийн бүх далыг Ерөнхий чуулганы бямба гаргийн үдээс хойших хуралдааны үеэр багаар нь дэмжин баталлаа.

Бүгд Найрамдах Конго Улсын Пойнт-Нуарт амьдардаг, 41 настай, ахлагч Чардэн Ндинга Далын гуравдугаар чуулгад үйлчлэх болно (Африкийн Төв, Өмнөд, Баруун бүсүүд). Венесуэлийн Пунто Фиход амьдардаг, 51 настай, ахлагч Пэдро Э.Хэрнандэз Далын есдүгээр чуулгад үйлчлэх болно (Өмнөд Америкийн Баруун Хойд болон Өмнөд бүс).

7-р сард өөр олон Бүсийн далыг албан тушаалаас нь чөлөөлснийг зарлав. Бүсийн далууд нь оршин суудаг газар зүйн бүсдээ Есүс Христийн “гэрчүүд” юм (Сургаал ба Гэрээ 27:12-ыг үзнэ үү). Тэд Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлаган доор үйлчилдэг.

Удирдлагын сургалтад 300 гаруй ерөнхий эрх мэдэлтэн, ерөнхий албан тушаалтан, Бүсийн дал биечлэн болон зайнаас оролцсон болно.

Хэвлэх