2021
Ариун сүмийн эрхийн бичгийн шинэ систем
2021 оны 11-р сар


Ариун сүмийн эрхийн бичгийн шинэ систем

2021 оны 10-р сарын 25-аас эхлэн тодорхой хэдэн гадасны удирдагчид амьд хүний ёслолд зориулсан эрхийн бичгээс бусад ариун сүмийн эрхийн бичгийг олгохдоо Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан (УБХАМС)-г ашиглан хэвлэн гаргана. Санваарын удирдагчид эдгээр эрхийн бичигт гарын үсгээ цахим хэлбэрээр эсвэл өнөөдрийг хүртэл хэрэглэж байсан аргачлалаараа зурж болно.

Цахим гарын үсгийг ашиглах нь ариун сүмийн эрхийн бичгийг олгох хамгийн баталгаатай арга зам бөгөөд боломжтой бол цахим гарын үсэг ашиглах нь зүйтэй. 2021 оны 12-р сарын 13 гэхэд Сүмийн бүх нэгж УБХАМС-г ашигладаг болсон байна гэж Сүмийн удирдагчид төлөвлөж байна.

Үүнээс гадна хишиг хүртээгүй гишүүдийн нас барагсдын төлөө үйлдэх баптисм болон гишүүний баталгаанд оролцохдоо ашигладаг эрхийн бичгийн загвар шинэчлэгдэн өөрчлөгдсөн. “Хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичиг” гэсэн нэршлийг цаашид ашиглахгүй.

Хуучин загварын эрхийн бичиг авсан гишүүд хүчинтэй хугацааг дуустал уг эрхийн бичгээ ашиглаж болно.

Хэвлэх