Семинар
Moзая 12–13: Тушаалуудыг зүрх сэтгэлдээ бичих нь


“Мозая 12–13: Тушаалуудыг зүрх сэтгэлдээ бичих нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мозая 12–13,” Мормоны Номын багшийн гарын авлага

Moзая 12–13

Тушаалуудыг зүрх сэтгэлдээ бичих нь

Ангидаа тойрон сууж буй өсвөр үеийнхэн

Ноа ба түүний санваартнууд сүнслэг удирдагчид байх ёстой байсан. Гэсэн хэдий ч тэд нүгэл үйлдэж, бусдыг ч мөн ийн сургасан. Абинадай тэдэнд авралд нь гүйцэтгэх Есүс Христийн үүрэг, Бурханы тушаалуудыг зүрх сэтгэлдээ бичихийн ач холбогдлын талаар заажээ. Энэ хичээлийн туршид та тушаалуудыг зүрх сэтгэлдээ бичиж, Есүс Христийг илүү сайн дагахад суралцах болно.

Та өөрийнхөө дуулгавартай байдлыг хэрхэн эрэмбэлэх вэ?

Дараах хоёр өгүүлбэрээр өөрийгөө 1–10 оноогоор эрэмбэл (10 нь таныг маш сайн дүрсэлж байна гэсэн үг).

Би Бурханы зарлиг, тушаалуудын ач холбогдлыг МЭДЭРЧ байна

Би Бурханы зарлиг, тушаалуудыг ДУУЛГАВАРТАЙ ДАГАДАГ

  • Хэрэв Бурханы зарлигуудын ач холбогдлыг мэдэрдэг ч дуулгавартай дагахгүй байгаа хэн нэгэнд ямар асуудал байж болох вэ?

  • Хэрэв Бурханы зарлигуудыг дуулгавартай дагадаг ч ач холбогдлыг нь мэдрэхгүй байгаа хэн нэгэнд ямар асуудал байж болох вэ?

Та энэ хичээлийг судлахдаа Бурханы зарлигуудын тухай өөрийн мэдрэмж, дуулгавартай байдлын талаар эргэцүүлэн бод.

Зүрх сэтгэлээс гарах дуулгавартай байдал

Абинадайг хаан Ноагийн ёс бус байдлыг гэрчилснийх нь төлөө шоронд хорьж, дараа нь (Мозая 12:9–17-г үзнэ үү) Ноа ба түүний санваартнуудын өмнө авчирсан. Абинадай тэднийг ойлгохын тулд зүрх сэтгэлээ зориулаагүй байж Бурханы үгийг ойлгож, зааж буй дүр эсгэсэн хэмээн зэмлэсэн. Ноагийн санваартнууд Мосегийн хуулийг заана гэж мэдэгдсэн боловч тэд Мосегийн хуулийг сахиагүй, мөн Арван зарлигийг дуулгавартай дагаагүй. Абинадай Ноад болон түүний санваартнуудад зарлигуудыг дагахын ач холбогдлыг заасан (Мозая 12:25–37-г үзнэ үү).

  ChurchofJesusChrist.org 

4:35

Мозая 12:34–36; 13:15–24-ийг уншаад, Арван зарлиг тус бүрийг нэрлэ. Тэдгээрийг судар дээрээ дугаарла.

Мозая 13:11-ийг уншаад, Абинадай Ноад болон түүний санваартнуудад Арван зарлигийг заасан шалтгаануудын нэгийг ол.

  • Бид энэ шүлгээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ?

Энэ шүлгээс бидний сурч мэдэж болох нэг үнэн бол Бурханы зарлигууд бидний зүрх сэтгэлд бичигдэх ёстой гэсэн үнэн юм.

дүрс, тэмдэглэх
дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

  • Таны хувьд, зүрх сэтгэлдээ тушаалуудыг бичнэ гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ?

  • Хүмүүс зарлигуудыг зүрх сэтгэлдээ бичээгүй бол дуулгавартай байж чадах уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?

  • Зарлигууд бидний зүрх сэтгэлд бичигдсэн байх нь Есүс Христийг дагахад хэрхэн бидэнд тусалдаг гэж та бодож байна вэ?

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Бонни Л.Оскарсон зарлигуудыг зүрх сэтгэлдээ бичих гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход тус болох чухал үнэнүүдийг заасан.

Бид итгэхийн тулд сайн мэдээг толгойноосоо зүрх сэтгэл рүүгээ суулгах хэрэгтэй! Биднээс хүсэн хүлээдэг учраас эсвэл бидний өсөж торнисон соёл, дадал хэвшил учраас сайн мэдээг автоматаар дагах нь боломжтой зүйл. …

Бид бүгд цаашид дэлхийн арга замуудыг дагах хүсэлгүй, харин Бурханы тааллыг олох хүсэлтэй байж болохын тулд зүрх сэтгэл, эгэл байдлаа өөрчлөхийг эрэлхийлэх хэрэгтэй. (Бонни Л.Оскарсон, “Би итгэдэг үү?2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 72)

  • Та хүмүүс сайн мэдээг хэрхэн толгойноосоо зүрх сэтгэл рүүгээ оруулж чадна гэж бодож байна вэ?

дүрс, тэмдэглэх
  1. Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Арван зарлигаас хоёр эсвэл гурвыг сонго. Тус бүрд нь зүрх зурж, зүрхний дээр зарлигийг бич. Дараа нь зүрх болгонд дараах асуултуудын хариултыг бич.

  • Хэрэв энэ зарлиг хүмүүсийн зүрх сэтгэлд бичигдсэн бол тэд юу хийж эсвэл хийхгүй байж болох вэ?

  • Хүмүүс энэ зарлигийг зүрх сэтгэлдээ бүрэн дүүрэн бичихэд туслахын тулд юу хийж болох вэ?

Есүс Христийг санах

Ноа ба түүний санваартнууд Арван зарлигийг зүрх сэтгэлдээ бичээгүйгээс гадна Мосегийн хуулийн зорилгыг ойлгоогүй.

Moзая 13:28–32-ыг уншаад, Мосегийн хуулийн зорилгыг хайж ол.

  • Абинадай Мосегийн хуулийн талаар Ноагийн санваартнуудад юу ойлгуулахыг хүссэн бэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Есүс Христ хэрэгтэйн талаар ийн заасан.

Эрэгтэй, эмэгтэйчүүд … агуу зүйлсийг авчирч чадна. Гэвч бид бүхий л дуулгавартай байдал, сайн үйлсийн дараа ч Есүс Христийн Цагаатгалын амласан ач ивээлгүйгээр үхлээс мөн өөрсдийн нүглээс аврагдаж чадахгүй. Мормоны Номд үүнийг тодорхой тайлбарласан. Энд “аврал зөвхөн хуулиар ирэх нь үгүй” хэмээн заадаг (Moзая 13:28). Өөрөөр хэлбэл, зөвхөн зарлигуудыг сахиснаар аврал ирдэггүй юм. “Хуулийн дагуу зөвтгөгдөх маханбодь гэж үгүй” (2 Нифай 2:5) … Хүн өөрийнхөө авралыг олж чадахгүй. (Dallin H. Oaks, “Another Testament of Jesus Christ,” Ensign, Mar. 1994, 67)

  1. Дараах асуултуудад хариул.

  • Зарлигууд бидэнд Есүс Христийг санахад хэрхэн тусалж чадах вэ?

  • Бид Есүс Христийг санаснаар зарлигуудыг хэрхэн зүрх сэтгэлдээ бичиж чадах вэ?

Та дагахад хэцүү эсвэл зүрх сэтгэлдээ бичээгүй гэж боддог зарлигийн талаар бод. Та зарлигуудыг эргэцүүлэн бодож байх явцдаа Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (товхимол, 2022)-г үзэж болно. Ариун Сүнснээс сүнслэг нөлөө хайж, судлах тэмдэглэл дээрээ дараах асуултад хариул.

  • Есүс Христийг илүү сайн дагаж, энэ зарлигийг зүрх сэтгэлдээ бүрэн бичихийн тулд та юу хийж чадах вэ?