Семинар
Мозая 14–16: Их Эзэн Есүс Христээр гэтэлгэгдсэн нь


“Мозая 14–16: Их Эзэн Есүс Христээр гэтэлгэгдсэн нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мозая 14–16,” Мормоны Номын багшийн гарын авлага

Moзая 14–16

Их Эзэн Есүс Христээр гэтэлгэгдсэн нь

Христийн зураг

Хэдий хаан Ноа Абинадайг хорооход бэлэн байсан ч Абинадай Бурхан хүргүүлэх захиасыг нь хэлж дуусгахыг түүнд зөвшөөрнө гэдгийг мэдэж байв. Ноа ба түүний санваартнууд Есүс Христ бол бидний Гэтэлгэгч гэдгийг заахын тулд бүх бошиглогчийг Бурхан дууддаг гэсэн захиасыг сонсох хэрэгтэй байв. Энэ хичээл танд Есүс Христ биднийг нүгэл ба үхлээс гэтэлгэж чадах Цорын ганц нэгэн гэдгийг мэдэхийн ач холбогдлыг ойлгоход тусалж чадна.

Есүс Христийн нэр цол ба үүрэг

Бидний амьдралын тодорхой нэгэн үед Есүс Христийн нэр цол, үүрэг бүр нь бидний хувьд онцгой утга учиртай байж болно. Жишээлбэл: Зөвхөн Түүний тусалж чадах тусламж хэрэгтэй үед бид Есүс Христийг “Их Эзэн Бүхнийг Чадагч Бурхан” (Мозая 11:23) гэдэгтэй санал нийлдэг.

Есүс Христийн тухай бидэнд заадаг судруудаас Түүний нэр цолын жагсаалтыг гаргахад нэг минут зарцуул.

  • Та Есүсийн олон нэр цолын алийг нь мэдэхэд илүү их тустай гэж бодож байна вэ? Яагаад?

Бидний Гэтэлгэгч Есүс Христ

Абинадайн хаан Ноад болон түүний санваартнуудад хүргэсэн захиас Есүс Христийн тухай байв. Тэр бид зөвхөн Есүс Христийн гэтэлгэлээр аврагдах боломжтой (Мозая 13:33; 16:15-ыг үзнэ үү) хэмээх үнэнийг заасан. Та Абинадайн үгийг судлах явцдаа Гэтэлгэгч Есүс Христийн үүргээс юу сурч мэдэж болохыг хайж ол.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.

15:21

Есүс Христийг дүрсэлсэн нэр цолоос хамгийн чухал нь Гэтэлгэгч хэмээх нэр юм. … Гэтэлгэх гэдэг үг нь өр төлбөр буюу хүлээсэн үүргээ төлж барагдуулах гэсэн утгатай юм. Гэтэлгэх гэдэг нь бас аврах, өр төлбөрийг төлж чөлөөлөх гэсэн утгатай. Хэрэв хэн нэгэн алдаа гаргасныхаа дараа түүнийгээ залруулбал бид түүнийг өөрийгөө гэтэлгэлээ гэдэг. Эдгээр утга тус бүр нь Есүс Христийн Өөрийн Цагаатгалаар дамжуулан гүйцэлдүүлсэн агуу Гэтэлгэлийн янз бүрийн хэлбэрийг харуулж байна. Тэдгээрийн нэгийг толь бичигт “нүгэлтний төлөө золиос хийж, түүнийг нүглээс болон нүглийн шийтгэлээс чөлөөлөх” гэж тодорхойлжээ. (Д.Тодд Кристоффэрсон, “Гэтэлгэл2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 128).

  • Та Есүс Христийн Гэтэлгэгч гэдэг нэр цолоос юу сурч мэдэж болох вэ?

  • Энэ ойлголт таны амьдралд хэзээ хамгийн их тус болно гэж та бодож байна вэ? Яагаад?

Есүс Христ бол Гэтэлгэгч нь гэдгийг ойлгосноор амьдралд нь ашиг тус хүргэнэ хэмээн бодож буй хэн нэгний талаар бод.

Судлах асуулт 1: Есүс Христ намайг гэтэлгэхийн тулд юу хийсэн бэ?

Абинадай Христийг гэрчилсэн олон бошиглогчийн нэгний жишээ болгон Исаиаг ярьсан. Тэрээр Бурхан Өөрөө “хавчигдан мөн зовоогдох” (Мозая 13:35) биднийг унаж бүдрэн, төөрөлдөхөөс аврахын тулд дэлхий дээр ирнэ гэдгийг харуулахын тулд Исаиагийн сургаалыг уншсан.

Мозая 14-ийг уншаад, Есүс Христ таныг нүгэл ба үхлээс чөлөөлөхийн тулд хийхэд бэлэн байсан төлөөсийг ойлгоход туслах үг, хэллэгийг хайж ол.

  • Та бодсон хүнтэйгээ эдгээр шүлгээс ямар үг, хэллэгийг хуваалцах вэ?

Судлах асуулт 2: Би хэрхэн Есүс Христийн гэтэлгэлээр дамжуулан адислагдаж болох вэ?

Хэрэв Есүс Христ бидний Гэтэлгэгч болох үүргээ биелүүлээгүй байсан бол амьдрал ямар байх байсныг та төсөөлж байна уу? Есүс Христ байгаагүй бол таны амьдрал ямар байх байсан талаар цаг гарган бод.

Moзая 15:19; 16:4–7-г уншаад, Христийн гэтэлгэлгүйгээр амьдрал ямар байх байсан талаарх Абинадайн зүйрлэлийг хайж ол.

Moзая 15:20–25; 16:8–10-ыг уншаад, бид Гэтэлгэгчийн ачаар ямар ямар адислалд хөөрөн баясаж болохыг хар.

  • Таны бодсон хүн эдгээр шүлгээс Есүс Христийн талаар юу мэдээсэй гэж та хүсэж байна вэ?

Судлах асуулт 3: Есүс Христ яагаад судруудад заримдаа Эцэг хэмээн нэрлэгддэг вэ?

Бурханы Хүү ба Эцэг болохын хувьд Есүс Христийн гүйцэтгэх үүргүүдийн тухай Абинадай заасан. Эцэг гэдэг нь хэн нэгэнд амьдрал бэлэглэгч юм. Есүс Христ бидэнд үхэшгүй байдал, мөнхийн амьдралыг өгч чадах учраас бидний эцэг шиг билээ. Энэ нь Есүс Христ болон Тэнгэрлэг Эцэг хоёр нэг хүн гэсэн үг биш юм. Мозая 15:1–9-ийг уншаад, яагаад Есүс Христийг бидний Мөнхийн Эцэг хэмээн нэрлэж болох шалтгааныг олж мэд.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийнхүү тайлбарласан.

Абинадайн зааснаар Христ “Бурханы хүчээр бий болгогдсон” (Moзая 15:3) учраас Эцэгийн хүч Түүнд байдаг. Тэрхүү тэнгэрлэг угсаанаас гадна Христ тэнгэр, газрыг бүтээсэн Бүтээгчийн хувьд Эцэгийн үүргийг гүйцэтгэдэг (Moзая 15:4-ийг үзнэ үү), Тэрээр бидний сүнслэг дахин төрөлтийн, мөн авралын эцэг болж, Тэнгэрлэг Эцэгт хүндэтгэлтэй ханддаг учраас Эцэгийнхээ хүслийг Өөрийнхөө хүслээс дээгүүр тавьдаг. (Jeffrey R. Holland, Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 183–184)

  • Ямар нөхцөлд Есүс Христ Эцэг мөн Хүү болдог вэ?

  • Есүс Христийн тухай мэдэх нь таны бодсон хүнд яагаад тустай байж болох вэ?

  1. Бодсон хүндээ Есүс Христийг бидний Гэтэлгэгч гэх захиасыг бич. Захиасанд судрын тодорхой үг хэллэгийг эсвэл шүлгийг ашигла. Гэтэлгэгчийн талаарх гэрчлэлээ оруул.